МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүд маргааш тодорно
2012-12-18

Маргааш болох олимпийн чуулганаар Монголын үндэсний олимпын хорооны дүрмийн 8.5-д зааснаар дараах асуудлыг хэлэлцэнэ. 1. МҮОХ-ны үйл ажиллагааны тайлан 2. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах 3. ҮОХ-ны ерөнхийлөгч болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, дэд ерөнхийлөгчдийг сонгох 4. Хянан шалгах зөвлөлийн гишүүдийг сонгох 5. МҮОХ-ны гишүүдийг батламжлана. Энэхүү хурлаар МҮОХ-ны Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгоно. Дараах хүмүүс МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүнд нэр дэвшжээ. 1. Чойжгаваагийн Зоригтбаатар – 1961 онд төрсөн, хөнгөн атлетикийн багш, дасгалжуулагч мэргэжилтэй, профессор. Монголын Хөнгөн Атлетикийн Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, Мэргэжлийн сургалттай БТСДС-ийн захирал. 2. Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ – 1964 онд төрсөн, хуульч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монголын Спортын Менежментийн холбооны тэргүүн, Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар. 3. Доржсүрэнгийн Жаргалсайхан – 1965 онд төрсөн, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, доктор. Монголын Гандболын Холбооны Ерөнхийлөгч, Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны Биеийн тамир, Спортын бодлогын хэрэгжилтийн газрын дарга. 4. Балхүүгийн Ганзориг – 1961 онд төрсөн, аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засвар угсралтын инженер мэргэжилтэй, магистр. Монголын Байт харвааны холбооны Ерөнхийлөгч. “Нийслэл Өргөө” компаний захирал. 5. Халтмаагийн Баттулга – 1963 онд төрсөн, зураач мэргэжилтэй. Монгол Улсын Гавьяат тамирчин, МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч. Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд. 6. Сүхбаатарын Батболд – 1963 онд төрсөн, олон улсын харилцаа, эдийн засагч. МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын Туялзуур сэлэмний холбооны дэд Ерөнхийлөгч. Улсын Их Хурлын гишүүн. 7. Шагдарын Бямбасүрэн – 1957 онд төрсөн, биеийн тамирын багш, дагсалжуулагч. Баянгол дүүргийн “Шамони” олимпийн зөвлөлийн дарга. 8. Цэндийн Дамдин – 1957 онд төрсөн, геологийн инженер. Монгол Улсын Гавьяат тамирчин, Ардын багш, олимпийн мөнгөн медальт. МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч, Монголын Кураш бөхийн холбооны Ерөнхийлөгч. 9. Лувсангийн Халтар – 1965 онд төрсөн. Төмөр замын ашиглалтын инженер мэргэжилтэй. Гимнастикийн холбооны ерөнхийлөгч. Азийн бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн. 10. Жамбалын Хатанбаатар – 1958 онд төрсөн. Эмч, анагаах ухааны доктор, профессор. МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Спортын эмнэлгийн холбооны Ерөнхийлөгч. Эрүүл мэндийн яамны  Төрийн нарийн бичгийн дарга. 11. Энэбишийн Мөнх-Очир – 1970 онд төрсөн. Гадаад худалдааны мэргэжилтэй. Монголын Буудлагын холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Азийн буудлагын холбооны дэд Ерөнхийлөгч, Монголын самбо бөхийн холбооны Ерөнхийлөгч. 12. Буяннэмэхийн Ганболд – 1957 онд төрсөн . Олон улсын хөлбөмбөгийн холбооны Хөгжлийн хорооны гишүүн, Азийн хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч. 13. Данзангийн Сүрэнхорлоо – 1953 онд төрсөн. Монголын цанын холбооны Ерөнхий Нарийн бичгийн дарга. Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны Биеийн тамир, Спортын бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн. 14. Цэрэнпилийн Даваасүрэн – 1964 онд төрсөн, эдийн засагч. Монголын тэшүүрийн холбооны Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн. 15. Дуламын Сугар – 1956 онд төрсөн, хуульч мэргэжилтэй. Монголын даамын холбооны Ерөнхийлөгч, Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн. 16. Баасангийн Жияандорж -1952 онд төрсөн, сэтгүүлч, удирдлагын арга зүйч, зохион байгуулагч мэргэжилтэй. Монголын каноэгийн холбооны Ерөнхийлөгч, МАЯСАХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга.    
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зарим холбоод бүр хаягджээ. Гүйцэтгэх зөвлөлд Загдсүрэнгийн зоосон нөгөө хэдэн хүн,тойрон хүрээлэгчид байх юм яасан санаа зовдоггүй юм. Албан тушаал эрх мэдэл өөртөө зориулсан дүрэмтэй,өөрийн гэсэн хүмүүсээ бүрдүүлдэг нэлттэй биш МҮОХ нэг хүний сэтгэлгээгээр удирдуулж ганцаарчилсан тоглолт хийж нэг хэсэг бүлэг хүмүүсийг тэжээдэг газар болжээ. Шалгалт оруулж дараа нь хурал хийх хэрэгтэй. Өөрсдийгөө магтсан илтгэлээр аргалж 20 жил удирдлаа. Одоо дахиад....
2012-12-18