О.Чулуунбат Ширээний теннисний холбоог дахин дөрвөн жил удирдана
2012-12-18

Монголын ширээний теннисний холбооны ээлжит чуулган саяхан болж хот хөдөөгийн 81 төлөөлөгч оролцжээ. Чуулганаар тус холбооноос 2009-2012 онд хийсэн ажлын тайланг сонсож, зохион байгуулалтын асуудал хэлэлцэв. Ширээний теннисчдийг арав шахам жил удирдаж буй нэртэй банкир, дэд сайд О.Чулуунбатыг дахин дөрвөн жил ерөнхийлөгчөөрөө ажиллуулах саналыг чуулганы төлөөлөгчид 100% дэмжсэн бол тэргүүн дэд ерөнхийлөгчөөр "Моннис" компанийн захирал Б.Чулуунбаатар, дэд ерөнхийлөгчөөр А.Мэндбаяр (АПУ), Л.Болор-Эрдэнэ (Эрдэнэт үйлдвэр), Л.Даваасүрэн (Өег ХХК) нарыг, ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Амарсанааг сонгожээ. Мөн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон байна. М.Бүүвэй
Shuud.mn
Сонин хачин
waldner:
amjilt husie
2012-12-19