Залуус бяцхан дүү нартаа чин сэтгэлийн бэлэг барьжээ
2012-12-18

Оюуны Эрэл клуб,  "Манай байр Миний гэр" аяны хүрээнд КТМС-ийн дотуур байрны залуучуудын  хамт Нийслэлийн 186-р цэцэрлэгт зочилжээ. Энэхүү цэцэрлэг нь нийгмийн эмзэг давхаргын, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулан үйл ажиллагаагаа явуулдаг аж. Залуус тус цэцэрлэгийн хөгжлийн бэрхшээлтэй 40 бяцхан дүү нартаа бэлэг өгсөн ба бэлэг бүртээ чин сэтгэлийн захидлаа бичиж сэтгэлийн хандив өргөсөн байна. Оюуны Эрэл клубын залуус нийгэмд тулгамдаж буй түмэн асуудлыг бүгдийг нь шийдэж чадахгүй ч нэг ч гэсэн буяны үйл ажиллагаа зохион байгуулж нэг нэгнийгээ хайрлах тэр сайхан мэдрэмжийг зүрх сэтгэлдээ шингээн НЭГ НЬ НИЙТИЙНХЭЭ ТӨЛӨӨ НИЙТ НЬ НЭГНИЙХЭЭ ТӨЛӨӨ  гэдэг сайхан үгийн мөн чанарыг хэрэгжүүлж  буй аж.
Shuud.mn
Сонин хачин