Зэвсэг эзэмшихэд анхаарлаа хандуулна
2012-12-19

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Коннектикут мужийн Ньютаун хотод гарсан аймшигт аллагатай холбогдуулан ерөнхийлөгч Барак Обама  зэвсгийн тухай  хуулийг эргэн харж, хорио цээрийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Ерөнхийлөгч Обама зэвсгийн хориог нэмэгдүүлэх хүсэлтэй шинэ журмын урьдчилсан төлөвлөгөөг эхний байдлаар дараагийн Конгрессийн хуралд танилцуулахаар зэхэж байгаа аж. Ньютауны Сэнди Хук бага сургуульд  гарсан шиг гэмт хэрэгтэй цаг алдалгүй тэмцэх хэрэгтэй гэсэн Ерөнхийлөгчийн  хүчтэй байр суурь  зэвсгийн хориог чангатгах уг төлөвлөгөөнөөс харагдана хэмээн эх сурвалжууд мэдээлж байгаа юм.  “Ньютауны халдлага мэт зэвсгийн хэргээс болж Америкт олон аав ээж, гэр бүл зүрх сэтгэлээ шархлуулж байгаа бөгөөд дээрх асуудалд анхаарлаа хандуулж шийдвэртэй алхам хийх хэрэгтэй гэдгийг бидэнд сануулж байна” гэж Барак Обама албан ёсоор мэдэгдээд байгаа юм. Энэ үеэр сенатор Фейнштэйний мэдээлснээр Конгресс зэвсгийн хориог чангатгах Ерөнхийлөгчийн төлөвлөгөөг ирэх оны нэгдүгээр сард болох  Конгресийн хурлаар  авч хэлэлцэх аж. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин