ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
2012-12-19

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др. Су Нюнт-Уг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Др. Су Нюнт-У өнгөрсөн хугацаанд ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Монгол улсын Эрүүл мэндийн яам хоорондын нягт хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Энэ үеэр ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар болон Эрүүл мэндийн яам хамтран 2013 оны эхний улиралд зохион байгуулахаар төлөвлөж байгаа ЭМЯ-ны хүний нөөцийн чадавхи бэхжүүлэх болон эрүүл мэндийн үндэсний бодлого, стратегийн чиглэлээр сургалт семинар, ДЭМБ-аас удахгүй гаргах гэж буй “Монгол улсын эрүүл мэндийн тогтолцооны байдлын үнэлгээ” тайланг танилцуулах арга хэмжээний талаар харилцан санал солилцов. Мөн ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн орнуудаас Үндэсний эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоороо Монгол улстай ижил, төстэй Филиппин болон Вьетнам улсуудын эрүүл мэндийн салбарын холбогдох төлөөллүүдийг оролцуулан туршлага солилцох хамтарсан хурал зохион байгуулах боломжийн талаар танилцуулсан байна. П.Наран
Shuud.mn
Сонин хачин