Хоёр худгийг усыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтээр бүрмөсөн хаажээ
2011-11-04

МХЕГ-аас улсын хэмжээнд ундны усны аюулгүй байдалд шалгалт хийжээ. Шалгалтад 282 байгууламж, төвлөрсөн усан хангамжид холбогдсон 232, зөөврийн ус хангамжийн 757 ус түгээх цэг, байгууллага, иргэдийн гаргасан 988 гүний худаг, 53 гол мөрөн, 39 гол шанд хамрагдсан байна. Дүн гарахад 10 гаруй аймгийн төвийн төвлөрсөн усан хангамж халдваргүйжүүлэлт хийгээгүй ус түгээж байсан аж. Мөн худгуудын 75 хувь нь техникийн паспортгүй, өөрөөр хэлбэл мэргэжлийн эрх  бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй, 25 хувь нь мэргэжлийн байгууллагын шинжилгээ дүгнэлт хийлгээгүй байжээ. Шалгалтын дүнг үндэслэн хоёр худгийн усыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарган бүрмөсөн хааж, есөн ус түгээх газрын үйл ажиллагааг зөрчил арилтал түр зогсоожээ.

Shuud.mn
Сонин хачин