Заваан улс төр
2012-12-21

Монголын улс төр Улаанбаатарын агаараас илүү утаатай, Харгиагийн цэвэрлэх байгууламжаас илүү өмхий үнэртэй байна. Нэгэнт их улс төрд хөл тавьсан бол тэр эрхэмд хүний үнэр, эргэж уулзах нүүр, хэлсэн үгэндээ эзэн, идсэн хоолондоо сав болно гэж санахын гарз. Хамгийн наад зах нь УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн хуулийн заалт байна. Ам алдвал барьж болдоггүй гэсэн ардын бичигдээгүй хуулийн толгой дээр энэ хачин заалт зайдагнав. Ард түмэнд худал амласан бол яаж ч бухаж болно, хувь хүнд худал хэлсэн бол харин жаахан шийрэгнэнэ. Муусайн улстөрчдийн хувьд ард түмэн  нохойд барьдаг мод болжээ.

Одоо шударга ёс гэдэг үг их моод болов. Австрийн философич Ханс Хельсен шударга ёсны төлөө тэмүүлэл нь аз жаргалын төлөөх хүмүүсийн хүсэл юм. Аз жаргал гэдэг нь хүн дан ганцаараа олж чадахгүй учраас нийгэм дотроос хайдаг. Шударга ёс бол нийгэм дэх аз жаргал гээд ашиг сонирхлуудын зөрчилдөөн байхгүй бол шударга ёсны хэрэгцээ ч байхгүй гэж бүр XX зууны тавиад онд бичжээ.Тэгэхээр УИХ дахь “Шударга ёс” бүлэгт багтсан МАХН-ын гишүүдийн үзэмжээр Н.Энхбаяр бол ард түмэн, түүнийг ялаас мултлах нь нийгэмд аз жаргал авчрах бөгөөд тэр санаандаа хүрэх гэж шантаажлах нь засгаас гарахаар далайлгах явдал юм байна. Гэвч энэ шударга ёс тогтоох замд ашиг сонирхлуудын асар их зөрчил бий. Ухаандаа Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нар сайдын суудлаасаа мултрахыг огтхон ч хүсэхгүй. Огт хийхгүй алхмаа Д.Тэрбишдагва зарлан тунхагласан нь харин “Чингис” бондын ханшийг гадаад зах зээлд унагасан. Эцэст нь Монгол хохирно. Энэ бол алсдаа жинхэнэ дарийн утаа.

Парламентийн сонгуулиас хойш ард түмний төлөө гэх нь дуулдахаа больж, аль нэг нам, эвсэл, бүр хувь бүлэглэлүүдийн хоорондох ашиг сонирхлын зөрчил цагаандаа гарав. Улаан хувьсгалч У.Хүрэлсүх гэрээ засахаа мартсанаа гэнэт санав. Ц.Цолмон сэрүүн зүүднээсээ сэрж, МҮАН-аас МАХН-д элсэв. Д.Тэрбишдагва Н.Алтанхуягийн бөөрөнд хутга шааж, Ц.Нямдоржийн бахыг хангав. Д.Арвин АН-д элсч, Лениний “Гэр бүлийн талаар тогтворгүй бол улс төрийн талаар тогтворгүй” гэсэн коммунист зарчим хоцрогдоогүйг шинэ нөхцөлд батлав. Энэ бүхний цаана ард түмний эрх ашиг гэж ерөөсөө байхгүй, хувь хүний ашиг хонжоо хайсан улс төрийн алхам л нуугдаж байна. Ер нь манай улстөрчдөөс “Төрийн төлөө оготно боож үхдэггүй” гэсэн үзэл нэвт ханхалдаг.

Шадар сайд Д.Тэрбишдагва бол үүний соёлтой сонгодог жишээ. Энэ хүн иргэн Энхбатыг Францаас хулгайлахад гар бие оролцсон хүний соёлтой наймаачин. Хөөрхий тэр хүн өнгөрсөн. Хөдөө аж ахуйн сайд байхдаа Америкийн тусламжийн улаан буудайнаас соёлтой нь аргагүй сорж амташсан нэгэн. Шадар сайд болонгуутаа ОБЕГ-ын даргаар өөрийн туслах байсан Т.Дуламдорж гэдэг залууг яаран томилсон. Удалгүй Сэлэнгэ мөрөнд нялх хүүхэдтэй эмэгтэй шөнөжин мөсөн дээр хөвж, аврал эрэн дуудсаар байгаад хорвоог орхисон. Мөн зөвшөөрөлгүй баригдаж буй олон барилга, тэдгээрт удаа дараалан гарсан осол аваарыг зогсооход дорвитой арга хэмжээ аваагүй НМХГ-ын даргыг өөрчлөхөд оронд нь Г.Баярсайхан гэдэг хүнийг хууль зөрчин томилсон. Учир нь энэ албан тушаалд хотын даргатай зөвшилцсөний үндсэн дээр томилох ёстой атал Шадар сайд учир битүүлэг томилгоо хийж, тус газрын хаасан дансны асуудлаар далимдуулан ажилчдын цалин хөлс тавихгүй саатуулж байна. Шинэ жил дөхсөн үед хүмүүс хүнсний бүтээгдэхүүний чанараас болж хордлогод өртвөл яах юм гэх мэтхэл ам дэгдээсэн. Эдгээр нь Г.Баярсайханыг суудалд нь бөхлөх гэсэн явуулга байлаа.

Дараа нь албан тушаалтнуудын тэрбумаар нь мөнгө завшдаг тендерийг нэгэн гарт базсан, Худалдан авах газар гээчийг байгуулахад томчуудын ашиг сонирхлын зөрчлөөс болоод даргын суудлыг булаацалдаж, орлогчоор нь Д.Тэрбишдагвын ивээлээр Баасандорж гэдэг тэтгэврийн нэгнийг томилж амжсан. Тендерийн шалгаруулалтыг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх шийдвэрээс хол хоцорсон энэ өвгөн компьютерийн бараа харахаараа дугхийдэг гэмтэйг ажилтнууд нь шүүмжилж байна. Шадар сайд Тендерийн комиссынхныг ГЕГ-ын хуучин байранд түр байрлуулах албан тоотыг Д.Цэвээнжав даргад илгээж, тэд тэнд байсан Гаалийн сургалтын төвийг хөөж гаргаад 70 сая төгрөгөөр тохижуулсан орчин үеийн тоног төхөөрөмж бүхий анги танхимыг нурааж орхисон. Тэгээд тендерийн ил тод бадлыг хангахын тулд шилэн аквариум шиг заалтай болгож байна гээд 30 сая төгрөгөөр гараа угааж байна. Харсан хүмүүс тийм сайхан сургалтын орчныг ийм болтол нь сүйтгэж яаж чадаж байнаа хэмээн толгой сэгсэрцгээнэ. Гэтэл Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёр дотор бодол дахь алсын санаагаа санамсаргүй гэрэл цохиулж орхисон бололтой. ГЕГ-ын энэхүү хуучин байрнаас саахалтын зайд “Соёмбо” дээд сургууль байдаг. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан А.Цанжид цагтаа Засгийн газрын нэгэн агентлагбайсан энэ байшинг эхнэрийнхээ “Соёмбо” дээд сургуулийн нэр дээр гулгуулж өөрийн болгосон түүхтэй.

Энэ нь Ч.Улааны хорхойг ямагт хүргэдэг. Иймээс сайн мэдэх гаалийн хуучин барилгыг Худалдан авах газрын нэр дээр шилжүүлэх, байгуулагдахаасаа эхлээд хэл ам таталсан энэ газар яваандаа татан буугдах нигууртай, энэ завсар Д.Цэвээнжав ч суудлаасаа гулсана гэдгийг тооцоолсон юмсанж. Эхнээсээ санасан ёсоор болж байгаа. Энэ бол Ху намын хуучин томчуудын “Идээд өгөөч ээ” гэдэг теорём. Ялангуяа Д.Тэрбишдагвын хувьд үүлэн чөлөөний энэхэн нарны гэрэлд идээд өгөхийн тулд тулга тойрсон томилгоо хийж, Засгийн газрын шинэчлэлийн ажилд улаан цайм чөдөр тушаа болж сууна. Тэр бол соёлтой наймаачин. Гутал хувцас, хүн, тариа будаа, мах, өвс тэжээл, албан тушаал гэх мэт олон юмны наймаанд оролцдог. Тэр Ц.Нямдоржийн хэлснээр Ерөнхий сайдын өрөөсөн бөөрөнд хутга шаагаад наймаалчихаж ч магадгүй.

Х.Аянга

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Бүх асуудал Ц,Нямдорж хэлснээр явагдаж байна
2012-12-22
Иргэн:
2012.12.21 өдрийг хамгийн овжин ашигласан хүнээр Элбэгдоржийг тодрууллаа. Олны анхаарал өөр зүйл дээр төвлөрч суларсан үеийг ашиглан чимээгүйхэн өрсөлдөгчөө далдалж айдгаа авдартаа хийсэн хүн чинь их маадайж байгаа байх даа.
2012-12-22
zoloo:
MAXH zasgaas garch haragdaach TBDagba odool chaddag ym bol zasgaas garah heregtei dargiig chini horichihood baina. Sandal shereeteigee xuuraldaad vldehvv shudraga vnenii tuluu dargiigaa umuuruud zasgaas garah uu gedgiig chini hariyldaa TBDagba
2012-12-22
ok:
za chi bitgii ard tumnii ner bariad bai, heden avilgald durtai garuud hamartiig demjij bga , bas heden uzel bodol n tuluvshuugui, garuud MAHN demjij bga , dahin helehed bitgii ard tumen gej hudlaa yri, sudalgaarai, ard tumnii ihenh n AH iig demjij bgan songuuliin ur dungeer ilree bizdee, odoo erinhuulugchiin songuulid Elbegee ylna , terentei ursulduh uls turch mongold bhgui
2012-12-21
Yag unen hellee.
2012-12-21
omhiigoo ehleed ooroosoo khai
2012-12-21
manlai:
yaj ch muulsan ard tumnii olonh n MAXH iig demjij bgaa
2012-12-21
ok:
za chi bitgii ard tumnii ner bariad bai, heden avilgald durtai garuud hamartiig demjij bga , bas heden uzel bodol n tuluvshuugui, garuud MAHN demjij bga , dahin helehed bitgii ard tumen gej hudlaa yri, sudalgaarai, ard tumnii ihenh n AH iig demjij bgan songuuliin ur dungeer ilree bizdee, odoo erinhuulugchiin songuulid Elbegee ylna , terentei ursulduh uls turch mongold bhgui
Цэвэр биш намаас гишүүд урвуулаад байгаа нам өөрөө цэвэр үү гэж асуумаар байх юм. Болсон юмыг хүмүүс харж л байна. Хэн юу бичсэнийг, хир үнэнийг ялгахтайгаа л байна л даа
2012-12-21
bagsh:
Yah aragui l unen shu de ,end bichsen bolgon
2012-12-21
HUN HUALGAILAHAD OROLZSON N YAH ARGAGUI UNEN..TALIGCH ENKHBAT ELCHINGIIN BAIRNI PODVOLD HEDEN HONOG MUN TARCHILSAN DA,ELCHIN SAID N TERBISHDAGVA BAIJ BILE
2012-12-21
Зочин:
МАН-ын даалгавараар бичсэн юм аа даа. Гишүүдээ алдаад байгаа нь МАН цэвэр биш байгаатай холбоотой. Нямдорж яагаад Увсад засаг даргаар эх нэгт дүүгээ АН-аас тавиулсан юм бол бичээч.
2012-12-21
Tamir:
AN MAN bur ch zavaan
2012-12-21
yag unen bichsen bna da
2012-12-21
Hi:
Uls tur ugaasaa umhii zavaan shuu dee humuusee. Manaihan yahaaraa ter zavaan zuiliig sonirhood ulsturjuud bdag yum bol. Nuguu heden uls turchid ni ch bur ongirchihson suuh yum.
2012-12-21