Хэлэлцүүлэг зохион байгуулав
2012-12-20

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачлан УИХ-ын Хүний эрхийн дэд хороотой хамтран 2012 оны 12 дугаар сарын 20-нд НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн “Хүний эрхийн төлөв байдлын талаарх ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг”-ийн зөвлөмжүүд, хэрэгжилтийн талаар иргэний нийгмийн байгууллагуудтай уулзалт зохион байгуулж байна.

НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор 2008 оноос улс орнуудын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцэж байхаар шинэ механизм хэрэгжүүлж эхэлсэн юм. Монгол Улсын Үндэсний илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөр 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн ажлын хэсгийн IX хуралдаанаар хэлэлцэж, 2011 онд 129 зөвлөмжийг баталсан. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газар зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан билээ.

Энэ удаагийн уулзалтаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсын Засгийн газарт хандсан дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийн явцын талаар Засгийн газраас мэдээлэл хийж, Иргэний нийгмийн байгууллагууд байр сууриа илэрхийлэн, хэрэгжилтэд хэрхэн оролцож байгаа болон оролцох талаар мэдээлэл солилцох юм.

Хүний эрхийг хангах, хамгаалах асуудлыг өдөр тутмын төрийн бодлого, чиглэлтэй уялдуулах, иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолой, оролцоог хөхиүлэн дэмжих нь чухал болохыг Хүний эрхийн Үндэсний Комисс онцгойлон анхаарч ажиллаж байна.

Комисс нь Иргэний нийгмийн байгууллагуудтай хагас жил тутам уулзалт зохион байгуулдаг бөгөөд энэхүү уулзалт нь 5 дахь удаагийн арга хэмжээ юм.

Shuud.mn
Сонин хачин
ХАЛХчуудаа нойрноосоо сэрэх болсон. Халхчууд бидний дунд яс хаяж хэрэлдүүлж байгаад хойгуур нь өөрсдөө бүгдийг нь авч байна шүү дээ ойлгооч халхчуудаа. Монгол улсыг зөвхөн халхчууд аварч хөгжүүлж чадна . Халхчуудын зөвлөл байгуулж хурдан ажилдаа орохгүй бол болгүйнээ. Ухаантай мэдлэгтэй халх хүн байвал удирдан зохион байгуулаач гуйж байна. Бүх халхчууд шууд дэмжинэ. Монгол улсын ерөнхийлөгч зөвхөн ХАЛХ ХҮН байх ёстой байх ч болно.
2012-12-20