ОХУ нефть болон нефть бүтээгдэхүүнийхээ экспортын татварыг тоноо тутамд 5.9 ам.доллараар нэмсэнтэй холбоотой манай улсын импортлогч компаниуд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх гэнэ.
Энэ талаар Засгийн газрын тохируулагч агентлаг Газрын тосны газрын Бүтээгдэхүүний газрын дарга Б.Магсар "ОХУ-ын дээрх шийдвэр манайд бага зэрэг нөлөөлнө. Гэвч дизель түлшний үнэд өөрчлөлт орохгүй. Өөрөөр хэлбэл АИ-80, АИ-92 бензиний үнэ л нэмэгдэнэ.Гэхдээ хэзээ нэмэгдэх эсэх нь тодорхойгүй” гэсэн мэдээлэл өгч байна.