Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно
2012-12-21

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит XVI хуралдаан Улаанбаатар хотноо өнөөдөр болно.Хуралдааныг ЗГХК-ын Монголын хэсгийн тэргүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва, Оросын хэсгийн тэргүүн, Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской нар даргалах юм.Энэ удаагийн хуралдаанаар Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга хэлбэр, Монгол дахь бүтээн байгуулалтын төслүүдэд ОХУ-ын оролцох боломж, нөхцлийн талаар санал, мэдээлэл солилцоно. Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр, “Монросцветмет” компани, “УБТЗ” нэгдлийн үйл ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх, газрын тосны бүтээгдэхүүнийг Монгол Улсад тогтвортой найдвартай нийлүүлэх, улмаар энэхүү төрлийн үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлэхэд ОХУ-аас дэмжлэг авах, цахилгаан эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлууд анхаарлын төвд байх болно. Түүнчлэн ЗГХК-ын өмнөх хуралдааны шийдвэрийн биелэлтийг хэлэлцэхийн сацуу бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа, ЗГХК-ын үйл ажиллагааг эрчимжүүлэхтэй холбогдох асуудлуудын талаар ярилцана. Талууд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар хэлэлцэж тохиролцсон асуудлуудаар протокол байгуулах бөгөөд Оросын төлөөлөгчдийн тэргүүн, Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхаж, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Уул, уурхайн сайд Д.Ганхуяг нартай тус тус уулзах юм. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин
Ivanushki durachki...kkkkkkkkkk
2012-12-21