Хувийн сургуулиуд сурагчдаа амраахаар тохирлоо
2012-12-21

Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана төрийн бус өмчит ерөнхий боловсролын сургуулийнхантай уулзаж ярилцлаа. Ерөнхий боловсролын сургуулийн амралтын өөрчлөлтийг хувийн сургуулиудад танилцуулах зорилготой энэ уулзалт, сургалтыг зохион байгуулсан юм. Хувийн сургуулиуд олон хоногоор ингэж амрах нь хүүхэд өмнө сурсан эрдмээ мартана, гэртээ харж хандах хүнгүй хэцүүднэ гэж болгоомжилж байна. Гэхдээ хуулиндаа бол сайдын тушаалыг хувийн, улсын гэлтгүй бүх боловсролын байгууллага дагаж мөрдөх дүрэмтэй. Гэхдээ амралт эхлээгүй байхад хувийн сургуулиуд тушаал зөрчиж хичээллэх сураг тасрахгүй байгаа. Нийслэлийн боловсролын газарт ч хувийн сургуулиудад хүүхдээ сургадаг эцэг эхчүүдийн гомдол санал тасрахгүй байгаа юм байна. Тиймээс зориуд хувийн хэвшлийн сургуулийнханд ч гэсэн сайдын тушаал үйлчлэнэ шүү гэдгийг НБГ-ын удирдлага нүүр тулж хэллээ. Гэхдээ хувийн сургуулийнхан нарийн ширийн зовлон байдгаа учирлаж байна. Ямар ч төлбөр мөнгөгүйгээр лам бэлтгэдэг шашны сургуульд хаа байсан Ховд Увсаас лам болъё гээд ирсэн хүүхдүүд суралцдаг. Бөх бэлтгэдэг дунд сургуульд ч ялгаагүй, холоос ирсэн хүүхэд суралцдаг. Ид хүйтэнд хөдөөгийн хүүхдүүдийг нутаг буцаах нь эрсдэлтэй гэхчлэн эсэргүүцэх сургуулиуд байлаа. Мөн хүүхдийн асрамжийн газрын дэргэдэг “Бадамлянхуа” бага дунд боловсролын сургууль үйл ажиллагаагаа явуулахгүй ч бол олигтой орон гэргүй хүүхдүүдээ ямар аргаар хүмүүжүүлэх билээ гэж хичээллэх хүсэлт гаргаж байсан юм. Бага ангийн багш нар арай гэж заасан А, Б-г маань мартчихна гэж санаа зовж байгаа бол дунд ангийн багш нар хүүхдүүдээ компьютерт донтоно гэж хаширлаж байна. Харин ахлах ангийн багш нар гадуур тэнэж, элдэв хэрэг түвэгтэй орооцолдчих болов уу гэж болгоомжилж байгаа юм. Гэхдээ ид хүйтэнд сургууль хичээллэсэн нь дээр, доор гэсэн яриа дараа жилийн энэ амралт гэхэд нэг тийш болчих юм байна. Боловсролын хүрээлэнгээс хүүхдийн өвлийн урт амралт хэрэгтэй эсэхийг энэ амралтаар судалж дүнг танилцуулахаар болжээ. Ямар ч гэсэн хувийн сургуулиуд өвлийн урт амралтаар сурагчдаа амраахаар Нийслэлийн боловсролын газрынхантай тохирлоо. Хэрвээ амрахгүй хичээллэж байгаа хувийн сургууль байвал Нийслэлийн боловсролын газарт мэдэгдэж болох нь. Харин хүүхдүүд амарч байх хооронд багш нар хичээллэх юм байна. Ялангуяа хувийн сургуулиудаас багш нарын ур чадвар, сурах бичгийн чанарын талаар эцэг эхчүүдээс байнга гомдол санал ирдэг. Тиймээс сурагчдын 35 хоногийн амралтаар багш нарыг чадавхжуулах, мэргэжил дээшлүүлэх эрчимжүүлсэн сургалтууд өрнөх юм байна.
Shuud.mn
Сонин хачин
Хамаатан:
Сант гэдэг сургууль ер нь их дураараа сургууль, бусад сургуулиас дээрдэх ялгарах зүйл байхгүй, харин ч дор байж мэднэ. Нийслэлийн Боловсролын газар анхаарах л хэрэгтэй дээ. Дийлдэггүй байж ч магадгүй дээ.
2012-12-24
BOLOVSORLIIN SAID:
CHINII BICHSEN COMMENTIIG BOLOVSROL SOYOL SHINJLEH UHAANI YAMNI SAID UNSHLAA YU? SAIDAA CHIGSHIG T E N E G HAR S D A VE??!!HAHA
2012-12-22
эцэг эх:
Сант гэдэг сургууль өндөр төлбөртэй, гэхдээ багш нар нь бүдүүлэг, мэдлэг чадвар муутай, эцэг эхчүүдээс бэлэг нэхдэг, өгөхгүй бол хүүхдийг нь дарамталдаг, мөнгө зээлээч гэдэг нэрээр мөнгө авдаг, мэдээж эцэг эх нь буцааж нэхэж чадахгүйг мэддэг. Иймд Сант сургуулийн захирал энэ талаар арга хэмжээ авах хэрэгтэй болжээ. Мөн боловсролын сайд ч анхаармаар байна.
2012-12-21