“Чингис” бонд шилдгээр шалгарчээ
2012-12-21

Улсын Их Хурлын 2012 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 52-р тогтоолоор Засгийн газрын үнэт цаасыг анх удаа олон улсын зах зээл дээр гаргахаар баталсан. Өнөөдрийн байдлаар нийтдээ 5 тэрбум ам.долларын үнэт цаас гаргах энэ хөтөлбөрийн хүрээнд эхний үе шат болгож 1,5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг Засгийн газар  арилжаалсан юм. Монгол Улсын Засгийн газрын арилжаалсан энэхүү бондыг дэлхийн зарим нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн байгууллага 2012 оны шилдгээр шалгаруулсжээ. Тухайлбал, “Finance Asia” сэтгүүлээс 2012 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр “Засгийн газрын шилдэг бонд, Монгол Улсын бондын шилдэг арилжаа-2012” шагналыг олгосон байна. Тус сэтгүүлээс энэхүү шагналыг олгохдоо: “Ази тивээс Засгийн газрын бонд гаргасан улс орон тийм ч олон байдаггүй. Монгол Улсын Засгийн Газар 1.5 тэрбум ам долларын бондыг хоёр үе шаттай гаргасан явдал нь хөрөнгө оруулагчдын сонирхолыг ихээр татлаа.  Монгол Улсын хувьд энэ нь Засгийн газрын анхны бонд бөгөөд олон улсын зах зээл дээр нэг удаагийн гаргалтаар 1.5 тэрбум ам долларын хөрөнгө босгож чадсан нь том амжилт юм. 10 жилийн хугацаатай гаргасан энэхүү бондын хүү жилийн 5.125 хувиар тогтоогдсон. Энэ нь 60 тэрбум ам долларын эдийн засагтай, хэд хэдэн удаа олон улсын зах зээлд бонд гаргаж байсан, харьцангуй туршлагатай зээлдэгч болох Шри Ланк улсын 2007 онд анх гаргасан бондын хүүнээс доогуур байгаа нь маш амжилттай үзүүлэлт юм.” хэмээн онцолжээ. Түүнчлэн “Finance Asia” сэтгүүлээс олгодог “Засгийн газрын шилдэг бонд-2012” шагналыг  2012 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын “Чингис” бондод олгосон байна. Ингэхдээ тус сэтгүүлийн зүгээс “Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид хоёр баг болон хуваагдаж, олон улсын хөрөнгө оруулагчидтай хийх уулзалтыг долоо хоногийн турш зохион байгуулж, нэг өдрийн дотор 15 тэрбум ам долларын захиалга авсан нь дэлхийн зах зээл дээр анх удаа бонд гаргаж байгаа улсын хувьд маш том амжилт боллоо. Хүүгийн хувьд таван жилийнхийг 4.5 - 4.125 хувь, 10 жилийнхийг 5.5 – 5.125 хувиар тогтоогдохоор урьдчилсан байдлаар таамаглаж байсантай харьцуулахад хүү нь хамгийн доод хязгаар буюу жилийн 4.125 хувь ба 5.125 хувиар тогтоосон нь Монгол улсын хувьд шинэ шалгуур үзүүлэлт юм. Энэхүү үзүүлэлт нь Монгол улсын Хөгжлийн банкнаас 2017 он хүртэл хугацаатай гаргаж байсан бондын хүүгээс доогуур тогтоогдсон нь Монгол улсын эрсдлийг бууруулж үнэлгээг өөрчиллөө. Бонд нь Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 15 хувьтай тэнцүү бөгөөд ОУВС-аас Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2012 онд 9.9 тэрбум ам долларт хүрнэ гэж тооцоолсон байна” хэмээн дүгнэсэн байна. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
alt:
hymarliin esreg mash zov bodlogo odoo buteen bosgoltoo hurdlah heregtei medleggui teneguud n hutsaj l baig
2013-01-24
Erka:
Medeej sar dutam neg tsetserleg barih mongo olj baigaa ulsuud bayarlalgyi yahab. Getel manai mangar uls torchid todii hemjeenii mongo aldaj baij dagaad bayarlaad baigaa yum bish uu?
2013-01-14
Boogii:
Avligachidaa. Setguulchidee ta nar uls torchihgui shuu? ta nar ch gesen bairtai bolohgood ulsaasaa zeel avch baigaa biz dee? zovoor setgej eh oron ard tumnee hogjuuliy.
2012-12-23
boogii:
Daan ch dee. Altanhuyag aa. Yana daa bid nar chini.
2012-12-22
Иргэн:
Бага нөхцөлтэй сул мөнгөнд шилдэг шагнал олголгүй яахав. Тэднийг үнэхээр баярлуулж чаджээ.
2012-12-22
2012:
Манай найз шинэ авгайтай болоод банкнаас зээл авах гэж олон жил хөөцөлдөж 2012 онд бүтэв.Ааш муутай авгай сална сарнина гэхээ болив.Одоо түүнийгээ 2 талын хүүхдүүдээ хувааж өгөөд бөөн баяр.Төлөх болоогүй бас өөрөө төлөхгүй юм чинь баярлахаас яахав.Хүүхдүүд нь мөнгө хэрэгтэй боловч яг юунд хэрэглэхээ мэдэхгүй өвөл болоод бас олон баяр давхцаад одоохондоо гэртээ байлгаж аав ээжийнхээ баяртай байгаа царайг харан баярлан сууна.Найзад маань зээлийн цагаа олсон олоогүй хүүтэй хүүгүй нь хамаагүй.Шинэ авгай,хүний өөрийн нийлсэн хүүхдүүд баярлаг.Төлөх үед энэ авгайтай нэгэн гэрт байгаа ч үү.Бүүр болохгүй бол эд хогшил,хэдэн мал за тэгээд орон сууцаа зараад төлнөдөө.Манай хөршүүд байрыг минь олон жил сонирхоод өөрсдийнхөө ах дүү нарыг оруулья гээд байсан юм чинь зараад хаянадаа.2012 он сайхан байв.
2012-12-21
Niislel Huu:
Odor 1 sh tsoo shine Lexus LX570 huund ni ogch baina daa. Yaasan bayan nuuuuutaaaag veeeeee.
2012-12-21
Одоо бушуухан шиг 150.0 тэрбумын бонд гарга хурдлаарай ЕС минь...
2012-12-21
harin tiimee
2012-12-21
тУЛГа:
Эвий минь.
2012-12-21
Gadaadiinhan bidniig urund orloo gej bayrlaj baigaa yum baina l daa.
2012-12-21