Ц.Элбэгдорж “Next Stop”-ын шилдгүүдийг хүлээн авч уулзлаа
2012-12-21

 “Монголын Залуучуудын Холбоо”, “Залуу удирдагч сан” хамтран Монгол улсын нийгэм, улс төр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, төр нийгмийн зүтгэлтэн бизнесмэнүүдийн нэр хүндийн рейтинг тогтоох зорилгоор 1992 оноос   шилдэг залуу улс төрч, эдийн засагчдыг алдаршуулан шалгаруулдаг “Next Stop” харшийн наадмыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн түүхтэй. Энэхүү наадмаас төрөн гарсан нийт 24 залуу удирдагч нарыг өнөөдөр эргэн харахад Монгол Улсын Ерөнхийлөгч 2, Ерөнхий сайд 5, Сайд 13, УИХ-ын гишүүн 18, Монгол Банкны Ерөнхийлөгч 2 төрөн гарсан байна. Харин XXI зууны сүүлийн арван жилд  Монгол орны нийгэм улс төрийн амьдралд онцгой хувь нэмэр оруулсан УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зориг агсныг “Сүүлийн арван жилийн хүн”-ээр тодруулж өргөмжлөлийг 1999 онд түүний ах С. Баяр гардан авч байв. Энэхүү харшийн наадмаас төрөн гарсан  үе үеийн шилдэг залуу лидерүүдийг харахад  ирээдүйн удирдагчдыг тодорхойлсоор ирсэн бөгөөд   шилдгээр тодорсон залуучууд хожим улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, манлайлагчид болсон нь “Next Stop” харшийн наадмын нэр хүнд, чансааг өргөсөн юм. 2012 оны 12-р сарын 13-нд төрийн ордонд “Монголын Залуучуудын Холбоо”, “Залуу удирдагч сан”-аас хамтран зохион байгуулдаг   “Next Stop” харшийн наадмын анхны “Оны шилдэг залуу улс төрч”-өөр тодорч байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй үе үеийн 24 шилдэг улс төрч, эдийн засагч нар чуулж, тус наадмын 20 жилийн ойн арга хэмжээний талаар санал солилцлоо. Зохион байгуулагчид “Next Stop” харшийн наадмын 20 жилийн ойг “Сүү өргөж амьдаръя” нэртэйгээр  тэмдэглэхээр төлөвлөжээ. Уулзалтын эхэнд “Монголын залуучуудын холбоо”-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат хэлсэн үгэндээ “Эрхэм Ерөнхийлөгч өө, он оны шилдэг улстөрч, эдийн засагч, бизнесмэн та бүхэн бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд гүнээ талархаж байна. “Next Stop” харшийн наадмын шилдгээр шалгарч явсан залуучууд, бидний бахархал болсон хүмүүс энд хүрэлцэн иржээ. Энэхүү наадам 2004 он хүртэл шилдгүүдээ тодруулж, нийгэмд түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Найман жил завсарласны дараа энэхүү наадмыг буцаан сэргээх шаардлага нийгэмд үүсч, ач холбогдол нь та бүхнээр илрэн гарч буйг бид бэлхнээ харж байна. 1992 онд “Оны шилдэг залуу улстөрч”-өөр шалгарсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бид хүсэлт тавьсны дагуу энэхүү уулзалт зохион байгуулагдсан. Энэхүү уулзалтын гол зорилго нь “Next Stop” харшийн наадмыг сэргээж, нийгэмд эзлэх байр суурь, үүрэг хариуцлагыг нь хэрхэн сайжруулах талаар санал солилцоход оршиж буй юм” гэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн саналаа илэрхийлэхдээ “Оны шилдэг залууг тодруулах уламжлалыг сэргээх тухай шийдвэр оновчтой гэдэгт итгэж байна. Миний зүгээс гурван зүйлийг хэлье гэж бодсон юм. Өмнө нь шалгаруулалт шударга ил тод явдаг байсан. Тухайн үед нийгэмдээ үнэхээр хүлээн зөвшөөрөгдсөн төлөөллийг гаргаж чаддаг байсан. Энэ уламжлал цаашид хадгалагдана гэдэгт итгэж байна. Хоёрдугаарт, нэгэнт нийгэм эдийн засгийн салбараас шалгарсан тухайн хүн өөрөө тодорхой хариуцлага хүлээдэг. Иймээс тухайн шилдэг залуу нийгэмд буруу үлгэр дууриал үзүүлж, хазгай гишгэх эрхгүй болдог. Эцэст нь хэлэхэд энэхүү арга хэмжээ шинэ жилээр тохиох учраас архи дарсгүй, өндөр ёс зүйтэй, хариуцлагатай, зохион байгуулалттай байх хэрэгтэй. Энэ бүхний дагуу наадмын үйл ажиллагаа эргэж сэргээсэй гэж хүсч байна” хэмээв. Дараа нь оны шилдэг залуу шагналын үе үеийн эзэд болох Н.Золжаргал,  Х.Баттулга,  Э.Бат-Үүл,  Д.Дорлигжав, З.Энхболд, Н.Баяртсайхан, Л.Гүндалай, М.Энхболд,  У.Барсболд, П.Батсайхан нар санал бодлоо илэрхийллээ. Мөн энэ үеэр “Залуу удирдагч сан”-г эргүүлэн сэргээх асуудал яригдаж шийдвэрлэгдлээ. Ийнхүү “Оны шилдэг залуу” шалгаруулдаг “Next Stop” наадам 2012 оны шилдэг залуугаа шалгаруулах боллоо. Хэн хэн энэ эрхэм алдрын эзнээр шалгарах бол!! Ингээд та бүхэндээ 1992 оноос хойш тус наадмаас шалгарч байсан оны шилдэг залуу улс төрч, эдийн засагч, бизнесмэнүүдээ танилцуулж байна.
Shuud.mn
Сонин хачин
ХУРЛИЙЗДОРЖ ХАРИН ЧИ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ӨМНӨ ХЭРГЭЭ ХҮЛЭЭХ ЦАГ ИРНЭ ЧИНИЙ ГУРВАН БАНК ДАНПУУРУУЛЖ ХАМСААТНЫ ХАМТ ЗАВШСАН ОЮУТОЛГОЙГ АЛУУРЧИН БАЯРТАЙ ХАМСАН ГУРВАН ЭРЛИЙЗ САЙДААР ГАР ХӨЛӨӨ БОЛГОН МОНГОЛД АШИГГҮЙ ЛУЙВАР УРВАЛТЫН ГЭРЭЭ ХИЙЛГЭЖ БАЯЖСАН БАДАМЖУНАЙТАЙ ХАМСАН ХАЛХ ГОЛД МОНГОЛЫН ХОЁРЗУУН ГА ГАЗАР СОЛОНГОСЧУУД ЗАРСАН ГЭЭД Л МАШ ИХ ЛУЙВАР МОНГОЛ ТӨРИЙГ ДЭЭРЭМДСЭН ХУЛГАЙГ ЧИНЬ ХЭЗЭЭ НЭГ ЦАГТ ЧАМААС ЯЛ АСУУЖ ШИЙТГЭХ ЦАГ ИРНЭ БУРХАН ЧАМАЙГ МЭДЭЖ БАЙГАА ТЭГЭЭД ДЭЭР НЬ ЭНХБОЛДЫН УЛААНБААТАРЫН БҮХ АШИГТАЙ ГАЗРЫГ ЗАРСАН СҮ БОТБОЛДЫН ЧИНГИС БУУДАЛ БОРООГИЙН АЛТ НЯМДОРЖЫН ХӨЛСНЫ БАЙРАНД АМЬДАРДАГ МӨРТӨӨ ТАВ ЗУРГААН ХАУС ХҮРЭЛСҮХИЙН ХАДАГЛАМЖЫН АРАВ ХОРИН ТЭР БУМ ТЭГЭЭД Ч ЭНЭ ОЛОН ЛУЙВАРЧДЫН ЭХ ОРОН БАЯЛГАА ХАРИЙН ХУЛГАЙД ЗАРЖ УРВАЖ БАЙГААГИЙН ДЭРГЭД ЭНХБАЯРТ ХҮЧЭЭР ТУЛГАЖ БАЙГАА ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙН ХЭРЭГ АРД ТҮМЭНИЙ ИНЭЭДИЙГ ХҮРГЭЖ ТА МУУСАЙН ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧУУДЫН ҮНЭН НҮҮР ЦАРАЙГ ХАРУУЛЖ БАЙНА
2012-12-24
juuch:
Нийслэлийн удирдлагуудаа гаргасан шийдвэрүүдээ сайн хараачээ. Нийслэлийн төсөвт байгууллагын удирдлага гэж ямарч намын үед ажлаа хийсэн хүмүүс байсан. Нам гарлаа гээд солигдож байснаа санахгүй байна. Ажлахын төлөө байсан. Гэтэл Баатархүү гэгч хүн хэн бэ шийдвэр биелүүлэгч үү эсвэл нийслэлийн орлогч дарга уу. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ажлын байрны орон тоо зарлана гээд сууж байдаг мөн үү. Ард түмэн чинь бүгд дарга болно гэж бужигнах гэж байна. Энэ шийдвэрээ тэр ажлын хариуцлагагүй нөхдүүд дээрээ хэрэгжүүлээч. Бүгдийг тэгшитгэсэн нийгэмд бид амьдраагүй.
2012-12-22
ХУРЛИЙЗДОРЖ ХАРИН ЧИ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ӨМНӨ ХЭРГЭЭ ХҮЛЭЭХ ЦАГ ИРНЭ ЧИНИЙ ГУРВАН БАНК ДАНПУУРУУЛЖ ХАМСААТНЫ ХАМТ ЗАВШСАН ОЮУТОЛГОЙГ АЛУУРЧИН БАЯРТАЙ ХАМСАН ГУРВАН ЭРЛИЙЗ САЙДААР ГАР ХӨЛӨӨ БОЛГОН МОНГОЛД АШИГГҮЙ ЛУЙВАР УРВАЛТЫН ГЭРЭЭ ХИЙЛГЭЖ БАЯЖСАН БАДАМЖУНАЙТАЙ ХАМСАН ХАЛХ ГОЛД МОНГОЛЫН ХОЁРЗУУН ГА ГАЗАР СОЛОНГОСЧУУД ЗАРСАН ГЭЭД Л МАШ ИХ ЛУЙВАР МОНГОЛ ТӨРИЙГ ДЭЭРЭМДСЭН ХУЛГАЙГ ЧИНЬ ХЭЗЭЭ НЭГ ЦАГТ ЧАМААС ЯЛ АСУУЖ ШИЙТГЭХ ЦАГ ИРНЭ БУРХАН ЧАМАЙГ МЭДЭЖ БАЙГАА ТЭГЭЭД ДЭЭР НЬ ЭНХБОЛДЫН УЛААНБААТАРЫН БҮХ АШИГТАЙ ГАЗРЫГ ЗАРСАН СҮ БОТБОЛДЫН ЧИНГИС БУУДАЛ БОРООГИЙН АЛТ НЯМДОРЖЫН ХӨЛСНЫ БАЙРАНД АМЬДАРДАГ МӨРТӨӨ ТАВ ЗУРГААН ХАУС ХҮРЭЛСҮХИЙН ХАДАГЛАМЖЫН АРАВ ХОРИН ТЭР БУМ ТЭГЭЭД Ч ЭНЭ ОЛОН ЛУЙВАРЧДЫН ЭХ ОРОН БАЯЛГАА ХАРИЙН ХУЛГАЙД ЗАРЖ УРВАЖ БАЙГААГИЙН ДЭРГЭД ЭНХБАЯРТ ХҮЧЭЭР ТУЛГАЖ БАЙГАА ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙН ХЭРЭГ АРД ТҮМЭНИЙ ИНЭЭДИЙГ ХҮРГЭЖ ТА МУУСАЙН ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧУУДЫН ҮНЭН НҮҮР ЦАРАЙГ ХАРУУЛЖ БАЙНА
Кко:
Шилдэг хэлмэгдїїлэгч Шилдэг худал амлагч Шилдэг гїтгэгчээр ёрєнхийлєгч Элбэгдоржийг дэвшїїлэх саналтай байна
2012-12-22
ÎÄÎÎ ÓÒÃÀ Ó×ÈÐÀÀ ÀËÄÑÀÍ ÎËÎÍ ØÀÃÍÀËÓÓÄ ÖÓÂÀÀÄ ÁÀÉÍÀ ÄÀ ÒÈÉÌÝÐÕ¯¯ ÞÌÛà ÕÎÐÈÃËÎÍÎ Ë ÃÝÑÝÍ ªªÐªª Î×ÈÆ ÓÓÕ ÁÎËÎÕÎÎÐÎÎ ÄÀÂÕÈÀÄ Ë Õ¯ÐÍÝ ÄÝ
2012-12-21
Bilguun:
goy shine jiliin naadam boldog shig sanagdaj bna goy bh bhaaaaa
2012-12-21