Нөөцийн махны 30 орчим тонн нь хөгцөрсөн байжээ
2012-12-21

Багахангай дахь “Мах боловсруулах үйлдвэр”-т хийсэн шалгалтын дүн, цаашид авах арга хэмжээний тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцуулллаа. Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч  Н.Батаагийн баталсан удирдамжийн дагуу Багахангай дах Мах боловсруулах үйлдвэрийн үндсэн болон санхүүгийн үйл ажиллагааны байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгооор өнгөрөгч арваннэгдүгээр сарын 23-27-ны өдрүүдэд тус үйлдвэрт ажиллажээ. Нийслэлийн Багахангай дүүрэг дах Мах боловсруулах үйлдвэр нь Финлянд улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд 1994 онд байгуулагджээ. Хоёр ээлжиндээ 180 гаруй хүн ажиллаж, жилд 20 мянган бог, 20 мянган бод, 600  үхэр, 6 мянга 500 гахай нядалж 4 мянга 200 тонн мах бэлтгэх, хоногт 300 тонн чанамал, 600 тонн бүтэн утлагатай, нийт 900 тонн хиам үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Засгийн Газар болон нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хаврын улиралд махны үнийн хэт хөөрөгдлөөс сэргийлэх зорилгоор өнгөрөгч арваннэгдүгээр сарын 25-нд   Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас  800,0 сая төгрөгийн зээлийг жилийн 7,0 хувийн хүүтэйгээр,  хөнгөлөлттэй нөхцлөөр авчээ. Нийслэлийн хэмжээнд 2012 онд 530,0 сая төгрөгөөр 1.0 кг тутмыг нь үхрийнхийг 3800 төгрөг, хониныхыг 3500 төгрөг, ямааныхыг 3200 төгрөгөөр худалдан авч нийт 150-аад тонн мах бэлтгэсэн ч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын махны холбооноос 2012 оны хавар худалдаалах нөөцийн махны үнийг кг тутмыг нь үхрийнхийг 3500, хониныхыг 3000, ямааныхыг 2600 төгрөгөөр тус тус тогтоосноос нэг килограмм тутмаас 1400 төгрөгийн алдагдалтай ажилласан гэж шалгалтын комисс үзжээ.  Мөн тус мах боловсруулах үйлдвэрийн харъяа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх аммиакан зооринд хадгалагдаж байгаа үхрийн гулууз махны жижиглэн худалдаалах үнийг шинэчлэн тогтоож ойрын үед худалдан борлуулж энэ өртөгөөр шинээр мах бэлтгэн нөөцлөх боломж бүрдүүлэх нь чухал байгаа аж. Түүнчлэн тус мах боловсруулах үйлдвэр нь нийслэлийн хүн амын махны хэрэгцээнд зориулан 15 000 тонн мах бэлтгэн нийлүүлэх, 30 тонн махыг нөөцлөх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ч, одоогийн байдлаар нөөцөлсөн махны ихэнх нь стандартын шаардлага хангахгүй болсон нь шалгалтаар тогтоогдсон байна. Шалгалтын дүнг сонсоод Удирдлагын зөвлөлийн гишүүд байр сууриа илэрхийллээ. Нийслэлийн Засаг дарга, жил бүр алдагдалтай ажиллаж ирсэн энэ үйлдвэрийг нийслэлийн мэдэлд байлгах нь нийслэлийн төсөвт дарамт болно. Шалгалтын комиссын дүнг сонсоход зарим асуудал зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй байна. Тиймээс хууль хяналтын байгуулагт хандан шалгуулах нь зөв  гэв. Харин нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Багахангайн мах боловсруулах үйлдвэрийг нийслэлийн мэдэлд байлгах нь нийслэлд хэрэгтэй. Нэгдүгээрт энэхүү мах боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж хүчин чадлыг ашиглан амжилттай ажиллуулж чадвал улсын төсөвт жилдээ 20 тэрбум төгрөгийг орлого оруулах боломжтой, хоёрдугаарт Үндсэний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу нийслэлийн иргэдийн махны хэрэгцээг хангах зорилгоор 30 тонн мах нөөцлөх үүргээ энэхүү махны үйлдвэрийг түшиглэн биелүүлэх боломжтой гэж үзэж байна гэлээ. Тус мах боловсруулах үйлдвэрийн даргаар П.Цогтбаатар 2012 оны  арваннэгдүгээр сарын 9-нд томлигдсон ч одоог хүртэл ажлаа бүрэн хүлээж аваагүй  байгаа юм байна. Тэрээр  намайг ажлаа хүлээж авахаар очтол байгууллагын дансанд байсан бүх мөнгийг ажилчиддаа тараагаад үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байсан. Мөн нөөцөнд авахаар худалдан авсан махыг сольсон байж магадгүй гэж би бодож байна. Стандартын шаардлага бүрэн хангасан мах нөөцлөх системтэй энэ үйлдвэрт нөөцийн махны 30 орчим тонн нь хөгцөрсөн байгаа нь анхаарал татаж байна. Тиймээс би зохих журмын дагуу хуучин удирдлага болон холбогдох албан тушаалтнуудыг шалгуулах хүсэлтэй байна гэлээ. Удирдлагын зөвлөлийн гишүүд дээрхи асуудлыг хэлэлцээд, эхний ээлжинд төсвөөс хөрөнгө зарж тухайн үйлдвэрийн өрийг тэглэх боломжгүй, харин мах хадгалах горим зөрчсөн шалтгаан нөхцлийг судлаж акт тогтоохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
1213:
Хайран их хөрөнгө. Аягүй бол ирэх хавраас Монголчууд хөгцтэй хиам идэх юм байна даа. Хариуцлага тооцох хэрэгтэй дээ. Хувааж идсэн уусантай нь хамтад нь
2012-12-24
xarmalsan yum xar noxoinii baas bolnoo gj owog deedes bidend xeltsen bn shu de....xudlaa show xiixee bolio,,,bi law ongorson jil naad maxiig chin awj idex gd chadaagui,,,,dandaa baixgui gedeg baisan....tegsen ingeed baij baisiimuuu,,,,
2012-12-23
ðõëî:
Манайд муудсан махаа хаяж, устгадаггүй, шууд л хиамны үйлдвэрт орууна шүүдээ. Энэ сард хиам битгий худалдаж аваарай, нөгөө Багахангайн муудсан махаар хийсэн байж болзошгүй.
2012-12-23
Hereglegch:
ta nar odoo boliochdee, AN garch ireed yag ijil bodlogo yvuulj ehellee,MAN aas ylgarah yum alga daa.tulga ni mah guriliin uildvertei aaaiiin,terendee busad uildveriin nereeer zeel shaagaad boliocheeee novshooo
2012-12-23
Хан-Уул дүүргийн 7-р сургуулийн бага ангийн багш Ариунтуяа ичээсэй. Саяхны нэг өдөр гэр лүүгээ харьж явах замдаа гудамжинд нэгэн согтуу эмэгтэй хэн нэгний араас хашгиран орилж байхыг хараад жийрхэн тойрох гэтэл нөгөө эмэгтэй над руу эргүүтээ халтирч унахад нь анзаарвал хүүгийн маань сургуулийн багш эмэгтэй байлаа.Багш хүний амнаас гарамгүй орос монгол хараал холин орилж хашгирах тэр багш хүүхэн Нисэх хавьдаа нэр хүнд муутайг мэдэх ч арай ч ийм гэж бодсонгүй. Ийм багштай сургуульд сурдаг хүүгээ ямар хүн болно гэж даатгаж суух вэ? 7-р Сургуулийн захирал та архичин багшдаа хариуцлага тооцооч. Заваан архичин мэдлэг чадваргүй ийм хүнд хүүхдээ даатгасан эцэг эхчүүд хөөрхий.
2012-12-22
muu bna. ene huibaldaaniig jogsoo.. uurzhil...
2012-12-22
энэ ч арай дэнднээ. Хариуцаж байсан хүмүүст нь хариуцлага тооцох байлгүй дээ. Одоо тэр ЭНХБАЯР ын асуудлаа зогсоогоод ардуудынхаа амьдралд ойртооч эээ. Энд ард түмэн нь хоногийн хоолны махгүй хонож байхад бидний үлдсэн жаахан мөнгө/ ТОМЧУУД ХУВААЖ ИДЭЭД/ тэнд илжирих ч гэж дээ
2012-12-22
unshigch:
hohirliig tuluulj avna bizde.ingej l ajil hariutsaj bdag bnashde.muuhai yuma.
2012-12-22
TBD ANDUUD:
TBD TULGAATAI HAMT MONGOLCHUUDAD MAHIIG DELHIIGEES DEEGUUR UNEER ZARAAD OLON JIL BOLJ BAINAA.AVILGALIIN MERGEJLIIN HYANALT,SHAHAANII ULSIIN NUUTS,ONTSGOI,GAZRIIN NAIMAA,SHAHAA LUIVAR BUGDIIN UUR BARILGA DED BUTETS,ODOO TEGEED GURILANDAA 61 TERBUM GEJ UURSUDDUU GARGUULSAN HUNS HUDUU AH AHUIN YAM ENE HOYOR UUDGUI AMITDIINH
2012-12-22
hairan ch ulsiin mungu. heleh ch ug alga
2012-12-21