Баянзүрх дүүрэг архидалттай тэмцэж эхэллээ
2011-11-04

Баянзүрх дүүрэг “Архигүй дүүрэг” болохоор зорилт тавьжээ. Энэ ажлын хүрээнд  дүүргийн дэлгүүр, баар цэнгээний газруудад шалгалт хийв.

Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас үүсч буй гэмт хэрэг зөрчлийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа. Тэр ч бүү хэл хүний амь нас эрсэдсэн аймшригтай хэрэг олноор гарах болсон. Энэ байдлыг таслан зогсоохоор Баянзүрх дүүргийн Засаг даргрын Тамгын газраас “Архидан согтуурахтай тэмцэх аян”-ыг эхлүүлж байна. Аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаа худалдаж,  түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүд, зочид буудалуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, тэдгээрийн хариуцлагын тогтолцоог өндөржүүлэх, иргэдэд согтууруулах ундааны хор хөнөөлийг сурталчлахад аяны гол зорилго оршиж байгаа юм. Энэ аян 2011 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.  “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн хэрэгжилтийг сахиулахад дүүргийн мэргэжлийн хяналт, цагдаа, татвар, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэсээс бүрдсэн ажлын хэсэг гарч шөнийн шалгалтыг хийж байна.

Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн уг шалгалт дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж баар цэнгээний газар, шөнийн цагаар архи, пиво худалдаалж буй дэлгүүрүүдэд хийгдсэн байна. Шалгалтаар холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа байдал, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нь мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан эсэх, “Худалдааны газар, түүний үйлчилгээ” MNS 5021:2007 болон Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, улсын стандартын  хэрэгжилт, бичиг баримтын зөрчил, тухайлбал: тусгай зөвшөөрөлгүй буюу тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан үед үйл ажиллагаа явуулсан, тухайн ажлын байранд олгогдсон зөвшөөрлүүдийг өөр ажлын байранд ашигласан эсэх  /бусдад шилжүүлсэн, түрээслэсэн зэрэг/, галын аюулгүй ажиллагааны заавар, журмын хэрэгжилт, дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрээ хийсэн эсэх, “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага , аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх  журам”-ын хэрэгжилт, “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн хэрэгжилт, аж ахуйн нэгжийн гадна тохижилт, өнгө үзэмж, гэрэлтүүлэг, хаягжилт стандартад нийцэж байгаа  эсэх зэрэг үзүүлэлтүүдийг баримтлан шалгах юм.

Хоёр өдрийн шалгалтаар 7 баар , 5 дэлгүүрийг шалгахад 14 дүгээр хороо “Нью фреедом” ХХК-ийн “Фреедом” баар, 7 дугаар хороо “Цаст богдын оргил” ХХК-ийн “Нью фрейнд” баар, 5 дугаар хороо “Намжин намуун” ХХК-ийн “Queen” баар, 16-р хороо “ЭС ТИ” ХХК-ийн “Reds” баар, 3 дугаар хорооны “Камел” баар 12 цагаас хойш архи согтууруулах ундаагаар үйлчилж байсан тул, АСТТХ-ийн 7.8-р заалтаар тус бүрийг 250.000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авч ажиллаа.

Түүнчлэн 4-р хороо “Дашваанжил” ХХК-ийн “Хэрлэн” баар 2011 оны 10 дугаар сарын 28-ы 23 цаг 45 минутанд архи согтууруулах ундаагаар үйлчилж байсан тул Мэргэжлийн хяналтын улсын байцаагч лацдаж үйл ажиллагааг түр зогсоожээ.

Shuud.mn
Сонин хачин
Shuudiihaan ta nar Huduu aj ahuin buudliin urd bdag Jule biluu neg delguuurt orood uzeerei shoniin tsagaar BZD bitgii hel Ulaanbaatarchuudiig shono arhiar hangaj bga gants gazar ene ni tsagdaagiin dargiin delguur ym gene lee bi arhi awah gej orood unen bantsan shte barag 100 n hun daraalaad zogsoj bga ym da tendees bid ingej arhind orson gejuu geed garsan shuu
2011-11-04
torgood l tur zogsoogood l boloo yum uu zuun 4 zamiin uulzvaraas KTMSurguuli hurtel 43 arhi sogtuuruulah undaanii zuil zardag baar pub baihad yagad haaj boldoggui yum be zaluuchuudiig choloot tsagaa zov bolovson ongoruulah orchin baihgui baina zaluuchuud arhi sogtuuruulah undaanii zuil hereglehees oor baidlaar choloot tsagaa ongoruuleh setgehui ugui
2011-11-04