АНУ-ын шинэ төрийн нарийн бичгийн дарга тодров
2012-12-23

Жон Керрийн нэрийг АНУ-ын шинэ Төрийн нарийн бичгийн даргад  дэвшүүлжээ. Америкийн ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Цагаан ордонд ингэж мэдэгдэв. Керри одоо АНУ-ын конгрессын сенатын гадаад хэргийн хорооны даргаар  ажиллаж байгаа  юм. АНУ-ын  гадаад бодлогын байгууллагын одоогийн тэргүүн Хиллари Клинтоныг дараа сард төрийн албанаас явна гэж үзэж байна. Тэр  ажлын хэт их ачаалал даахаа больж байна гэдгээ хэлж, албан тушаалаа өгөхийг хүсч байгаагаа нэг бус удаа илэрхийлж байсан юм. Америкийн дипломат бодлогын байгууллагын тэргүүнийг  конгрессын сенат батлах ёстой. Вьетнамын дайны ахмад дайчин 69 настай Керрийн нэрийг Цагаан ордны тэргүүн төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд дэвшүүлэх тохиолдолд түүний төлөө нэг дуугаар санал өгөх нь юу л бол гэж  эрх баригч Ардчилсан нам болон сөрөг Бүгд найрамдах намын аль алинаас сонгогдсон сенатч нар өмнө нь мэдэгдэж байсан юм. Керри католик шашинтан. Сенатч бөгөөд америкийн сүмс үйлдвэрлэдэг компанийн эзэн асан  Жон Хайнцын бэлбэсэн гэргий Тереза Хайнцтай гэрлэжээ.  Керри түрүүчийн гэргий Жулия Стимсон Торноос хоёр охинтой бөгөөд одооны гэргий нь гурван хүүтэй юм. Тэр хоккей, серфинг, анд  хорхойтой нэгэн  бөгөөд  бас-гитар тоглодог байна. Британийн “Битлз” хамтлагийн “Эбби Роуд” цомогт дуртай гэнэ.. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин