АНУ-д 12 настай охин жолоочгүй болсон машиныг зогсоож, ангийнхныгаа аварчээ
2012-12-23

Холливудын  хурц үйл явдалтай киноны зохиолтой илүү  төстэй нэг явдал саяхан Миннесота муж улсын Лейк-Элмо гэдэг жижиг хотод болжээ. Эндхийн нэг сургуулийн долоодугаар ангийн сурагчдыг цанаар гулгуулахаар  авч  явж байсан автобусны  жолооч цус харавсан  байна. Ингэснээр олон тоннын жинтэй том машин жолоодлогогүй болж,  замаас гарчээ. Хашигарч, уйлж эхлэсэн арав гаруй хүүхдийн дотроос 12 настай Рэна Крафтсон охин л ямар нэг аймшигтай зүйл болж байгааг ойлгосноор, самбаа алдаагүй байна. Автобусны бүр ард сууж явсан охин жолоочийн суудал руу хар хурдаараа гүйн очиж,  гишгүүрийг гишгэн, жолоодлогогүй машиныг зогсоожээ. “Манай жолоочийн бие муудаж, бие нь эвгүй болсныг  Рэна хамгийн түрүүнд мэдсэн байна  лаа. Тэр биднийг аварсан, ингээгүй бол бид мод мөргөх байсан” гэж  эрэлхэг охины найз Эмма Андерсон сэтгүүлчдэд хэлсэн байна. “Рэнэ ямар ч нөхцөлд байнга зориг самбаа гаргадаг, яг л ээж гэсэн үг. Бүх юм яаж дуусах байсныг хэлэх хэрэггүй, тэр зөв шийдвэр гаргасан юм” гэж  охины эцэг Торри Крафтсон хэлжээ. Сургуулийн зөвлөл эрэлхэг Рэна охиныг хэрхэн шагнах тухай бодож байгаа бөгөөд харин долоодугаар ангийнхан  эмнэлэгт хэвтсэн сургуулийн жолоочийг ойрын үед эргэж, түүнд Зул сарын баярын мэнд хүргэх бодолтой байгаа гэнэ. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин
irgenbm:
mundag sain oxin bna.olon saixan naiziinhaa amiig avarch.
2012-12-24
харин тийм байна лаа
2012-12-24
çî÷èí:
scool bus-ä õ¿¿õäýý ñóóëãàíà ãýäýã ýðñäýëòýé ø¿¿ äýý. Ìîíãîëä ÷ ãýñýí. ¨óðãóóëèéí àâòîáóñàíä õ¿¿õäýý ñóóëãà÷èõààä þó áîäîæ ñóóäàã áàéíàà
2012-12-24
жолоочийн бие муудаж, бие нь эвгүй болсныг Рэна хамгийн түрүүнд мэдсэн байна лаа.
2012-12-24
харин тийм байна лаа
Burkhan mini muu yum boloogui sain khereg!!! Okhind bayar khurgie, sain baina.
2012-12-23