Баруун дөрвөн замын баруун талын уулзвар буюу Амарсанаагийн уулзварын хөдөлгөөн өнөөдрөөс зохион байгуулалтад өөрчлөлт орох аж.
Уг өөрчлөлт нь баруун дөрвөн замаас ирсэн тээврийн хэрэгсэл Гранд плазагийн уулзвараар урагш, тээврийн прокурорын газар руу эргэхийг хориглосон байна.
Мөн өдрөөс эхлэн 11-р сургуулийн уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт орно. Энэ өөрчлөлт нь Их дэлгүүрээс ирсэн тээврийн хэрэгсэл 11-р сургуулийн уулзвараар урагш, Онцгой байдлын ерөнхий газар руу эргэхийг хоригложээ.