Дэлхийн хамгийн урт хурдан галт тэрэгний зам Хятадад нээгдлээ
2012-12-26

Дэлхийн хамгийн урт, өндөр хурдны галт тэрэгний зам Хятадад нээгдсэнийг Синьхуа агентлаг мэдээллээ. Энэхүү зам нь нийслэл Бээжин хотоос Гуанжоуг  холбож байгаа юм.  3000 км орчим үргэлжлэх тус зам хоёр хотын хооронд зорчих хугацааг 50 хувиар багасгаж байгаагаараа зорчигчдын талархлыг хүлээнэ гэдэгт итгэлтэй байгаа аж. Хотуудын хооронд өмнө нь 22 цаг зарцуулдаг байсан бол шинэ галт тэрэг 10 орчим цагийг хэмнэх гэнэ. Шинэ суман галт тэрэг анхны аяллаа маргааш өглөө эхлүүлэхээр зэхсэн байна. Галт тэрэгний хувь хамгийн сүүлийн үеийн техник технологиор тоноглогдсон бөгөөд найдвартай, ямар нэг эрсдэл  дагуулахгүй гэдгийг галт тэрэгний инженерийн багийнхан хэлж байна. Замын хувьд ч хамгийн сайн гангаар хийсэн бөгөөд нийт  үргэлжлэх замын уртад 35 зогсоолд зогсох юм. Цаашдаа энэ хурдны замыг бусад хотуудтай холбож хятадын өргөн уудам нутгийг богино хугацаанд туулах боломжийг нэмэгдүүлэхээр ажиллах ажээ. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин
tenegvvde bid chin odoo l xogjix gej bna shvvde 20 jiliin daraa goe bolno za
2012-12-26
er:
teneg Mongolchuudad iim galt tergend suuj yavah zaya ni dutah bailgui dee
2012-12-26
Za za Guanzhou ene galt tergeer orj uznee. 2000 ond 48 tsag yavj hurch baisan bol 2005 ond 22 tsag yavj baisan. Odoo 10 tsag gehed lut baina shu. Ulaanbaatar ZamynUud Beijingiin hoornd iim galt tereg yavuulbal hedhen tsagt hureh n.
2012-12-26
er:
teneg Mongolchuudad iim galt tergend suuj yavah zaya ni dutah bailgui dee
ttiu:
hyatadiin hurdan galt terguud dandaa l osoldoj baidag naidlagagui
2012-12-26