Уго Чавесийн бие сайжирч байна
2012-12-26

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесийн биеийн байдал сайжирч байгааг тус улсын дэд ерөнхийлөгч мэдэгдлээ. Хорт хавдрын нэлээд хүндхэн хагалгаа байсан ч Уго Чавесийн бие сайжирч алхаж, өөрөө хооллож, бага зэрэг дасгал хөдөлгөөнүүд хийж чаддаг болжээ. Дэд ерөнхийлөгч Николас Мадуро Венесуэлийн төв телевизээр энэхүү таатай мэдээг дуулгахын зэрэгцээ “Урьдын адилаар ерөнхийлөгчтэйгөө зул сарын баяраа сэтгэл хангалуун тэмдэглэх болсондоо баяртай байгаагаа ард иргэддээ илэрхийлсэн байна” Уго Чавесийн хувьд хорт хавдрын дөрөв дэх хагалгаандаа орж байгаа. Энэ удаагийн хагалгаа Кубад болсон. Эмч нарын зүгээс тавих халамж, эмчилгээ тун сайн байгаагаас түүний бие түргэн эдгэж байгаа гэнэ. 1999 оноос хойш улсаа удирдаж буй түүнийг ард түмэн нь ч ихэд дэмждэг. Мэс засалд орсноос хойш өөрийн биеэр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гараагүй байгаа. Тэрээр ирэх сарын 10-нд өөрийн биеэр ард иргэдтэйгээ мэндчилэх юм байна. Уго Чавесийг эргэж мэс засалд орсноос хойш Болив улсын ерөнхийлөгч түүнтэй биечлэн уулзаж эргэжээ.     Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин
Viva Ugo
2012-12-28