Антонио Бандерас Аспенд амрав
2012-12-26

Холливудын сайхан эрчүүдийн нэг Испанийн нэрт жүжигчин Антонио эхнэр Милани Гриффит болон 16 настай охин Стелла Кармен, 23 настай  Дакотта Жонсон нарын хамтаар Колорадогийн Аспен хотод амралтынхаа өдрийг өнгөрүүлжээ. Өдгөө 52 настай нэрт жүжигчний гэр бүл Аспенд цанаар гулгах дуртай. Антонио оранж өнгийн цасны  хувцас өмсч цанаар гулгаж папарацчидад юу чаддагаа гайхуулаад авсан байна. Тэд цанаар гулгасны дараа гэр бүлээрээ дэлгүүр хэсч, Аспенийн зоогийн газарт оройн хоол иджээ. Антонио, Милани нарын харилцаа муудаж удахгүй салах тухай цуурхал дэгдээд байсан. Гэтэл үнэндээ бол тэдний харилцаа муудаагүй, нэрт жүжигчид гэр бүлийхэнтэйгээ  ихэнх цагийг зарцуулж байгаа нь тэднийг салах ямар ч шалтгаан болохгүй гэдгийг “Дэйли Ньюс” онцолжээ. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин