Жессика Симпсоны охин дүүгээ хүлээж байна
2012-12-26

Дуучин, загвар өмсөгч Жессика Симпсон дахин жин нэмж эхэлсний учир тайлагдлаа. Тэрээр гэр бүлийнхэндээ, бас шүтэн бишрэгчдэдээ зул сарын баярын гэнэтийн бэлгээ дуулгасан нь “бие давхар” болсон тухай мэдээ байлаа. Одоогоос найман сарын өмнө тэрээр Максвелл Дрю Жонсон охиноо өлгийдөн авч байсан юм. Харин дараагийн хүүхдээ хүү байгаасай хэмээн хүсч байгаа тухайгаа US Weekly сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Хосууд дараагийн хүүхдээ хүлээж байгаадаа тун баяртай байгаа аж. Жессика бие давхар болсноосоо хойш энгийн үеийнхээсээ 30 кг-аар жин нэмсэн байна. Гэвч тэрээр жин нэмсэндээ их бухимддаггүй байсан бөгөөд нэгэн удаагийн ярилцлагадаа “Ээж болох ямар гайхалтай гээч, надад энэ амьдрал минь бүхлээрээ таалагдаж байна” хэмээн ярьж байжээ. Тэрээр өөрийн twitter хуудсандаа “Би гэр бүлээрээ хамгийн аз жаргалтай талархлын баяраа тэмдэглэж байна” гэж бичсэний дараа түүнийг дагагчдын тоо 5.7 саяд хүрсэн байна. Э.Мөнхнасан  
Shuud.mn
Сонин хачин
Zagvar umsugch ch geh shig.Harin uuriin neriin zagvaruud gargadag yumdaa
2012-12-27
solis:
odoo Britney g duuchin jujigchin zagvar umsugch geed bichih vii dee,jess chini dunguj 1.62 cm shuu dde,yasan medleggui setguulch ve
2012-12-26