Вакцин “дархлаа” юу, “бизнес” үү?
2012-12-27

Монголын ард түмэн сүүлийн 20-иод жил ардчилсан, хүнлэг, энэрэнгүй, эрх чөлөөт нийгмийг цогцлоож буй. Өмнөх нийгмийн үед намаас ямар үүрэг даалгавар өгнө түүнийг зөрчих эрхгүй, хувь хүний эрхэнд халдсан ч хамаагүй татгалзаж чадахгүй байсан нь үнэн. Харин өнөөдөр ардчилсан, чөлөөт нийгэмд амьдарч байгаа та бид хувь хүний эрх гэж юу болохыг мэддэг болсон. Тэр дундаа хүүхдийн эрхийн зөрчлийн асуудлаар ч ярьж байна. Гэтэл ээж аавын хайр энхрийлэлд өсөж хүмүүждэг хүүхэд, багачуудын хоёр гэр нь болсон   сургууль цэцэрлэгт тэдний эрхийг хамгийн ихээр зөрчдөг олон баримт бий. Багшдаа чимхүүлж, нудруулж, элдэвийн үгээр хэлүүлж үзээгүй сурагч олно гэвэл өвсөн дундаас зүү хайхтай ижил болох биз ээ. Хамгийн сүүлийн жишээ вакцин хийлгэхгүй гэж зөрүүдэлсэн охиныг хүчээр барьж аван тариа хийлгэснээс хоёр хөл дээрээ явж чадахгүй суугаа болсон. Гэвч түүнийг вакцинаас болж суумгай болоогүй хэмээн сувилагч, багш нар нь нотлохыг оролдож байгаа юм билээ.   Вакцин хийхэд эцэг эхийн зөвшөөрөл авдаг больё Дээрх баримтын эзэн Э.Баяржаргал охин 15 настай. Тэрбээр Архангай аймгийн "Хүмүүн цогцолбор"-ын III сургуулийн есдүгээр ангийн сурагч байжээ. Харин тэрбээр орон даяар хийгддэг товлолт вакцины нэг болох улаан бурханы хоёдугаар тунг хийлгэснээс хойш хичээлээсээ завсардаад хоёр сар болж буй. Тухайн үед хэсгийн сувилагч нар сургуулиудаар явж вакцин хийж байгаа тухай сонссон  Э.Баяржаргал охин сургууль дээр нь очсон эхний өдөр “вакцин хийлгэхгүй” хэмээн зугтаасан аж. Дараагийн өдөр нь бүр вакцин хийлгэхээс айж, хичээлээ тасалжээ.  Тэгтэл удаах өдөр нь ангийн багш нь "Алив хүүхдүүдээ Баяржаргалыг бариад аваарай" гээд хүчээр барьж аваад вакцин хийлгэжээ. Хэдийгээр орон даяар товлолт вакцинд хамрагдах аян өрнөсөн байсан ч багш хүн сурагчаа хүсээгүй байхад нь хүчээр тариулах ёсгүй. Хүүхэд хүсэхгүй байна гэдгийг багш нь эхийн сэтгэлээр ойлгож, аав ээжтэй нь ярьж зөвлөлдсөн бол магадгүй өнөөдөр Э.Баяржаргал охин гэртээ ганцаардаж суухгүй, ангийнхантайгаа инээж хөхрөөд хичээлдээ явж байх байсан биз ээ.   Өнгөрөгч хоёрдугаар сараас улс орон даяар 11-15 насны 14 мянган охинд умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх “Гардасил” гэх вакцинийг хийсэн. Гэтэл уг вакцинтай холбоотой таагүй мэдээ тухайн үед хэвлэлүүдээр хэсэг шуугисан ч ЭМЯ, ХӨСҮТ-ийн шийдвэрийг хүчингүй болгож чадаагүй. Учир нь охидод уг вакциныг хийх ажил хэдийнээ эхэлчихсэн байсан. Энэхүү вакциныг хийхдээ эцэг эхийн хүсэлтийг харгалзана гэдгээ мэдэгдсэн хэдий ч заншил ёсоор сургууль дээр нь эмч нар очоод охидод гардасилийг “бөөндчихсөн”.  Энэ нь нэг талаар халдварт өвчнөөс сэргийлж байгаа мэт харагдавч, хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг. Нөгөө талаар эцэг эхчүүдийн зүгээс энэ талын мэдлэг хомсоос "хэрэгтэй болоод л хийж байга"а гэсэн хэнэггүй байдлын илрэл юм. Тиймээс үр хүүхдэд нь эмч эмнэлгийн байгууллагаас ямар үйлчилгээ хийх гэж байгаа болон юу тарих гэж байгааг сургууль, цэцэрлэгийн багш, удирдлагууд нь хэлж анхааруулж, санал хүсэлтийг нь авч байж, вакцин хэмээх тариаг тарьдаг болох хэрэгтэй болов уу.   Вакцины сул талыг эмч нар мэддэг Нялх хүүхдүүдийн бие организм нь маш эмзэг учир  сар ба түүнээс дээш хугацаагаар зөвхөн эхийн сүүгээр хооллож байхыг зөвлөдөг. Ийм байхад нялх хүүхдүүдийн биед хүчтэй хорт бодисуудыг тарьж байдаг нь ямар ч логик болон шинжлэх ухаантай харшилж байгаа юм. Үүн дээр давтан вакцинжуулалт бас нэмэгдэнэ. Гэхдээ хүүхэд насандаа өвддөг олон өвчнүүд нь хүний дархлалын системийг чийрэгжүүлж насан туршийн тогтвортой дархлаатай болгодог гэж олон эмч нар баталдаг. Тэр ч бүү хэл дэлхийн улс орнуудад вакцин хийлгэснээс болж үхэлд хүрсэн мөн хөдөлмөрийн чадвар нэгмөсөн алдсан тохиолдолууд маш өргөн тархсан үзэгдэл бөгөөд энэ байдлыг эмч нар дотоод хүрээндээ маш сайн мэдэж ойлгодог аж. Харин Засгийн газар нь үүнийг гадагш тараахыг мөн дээрх өвчлөлийн тохиолдлуудыг хийлгэсэн вакцинуудтай нь холбож авч үзэхийг эмч нарт хориглодогийн жишээг доорх баримтуудаас ч харж болно.   Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 2010 онд бяцхан хүү эмч нарын буруутай үйлдлээс болж, амиа алдсан хэрэг гарсан. Талийгаач хүү эхлээд уушгины хатгалгаагаар өвдөж, тус эмнэлэгт хандсан бөгөөд эмчлэгч эмч н.Энхжаргал бүрэн эдгэсэн хэмээн оношилж, эмнэлгээс гарахыг зөвшөөрсөн байна.  Хүү эмнэлгээс гараад удаагүй байтал тус дүүргийн 24 дүгээр хорооны өрхийн эмч “Вакцин хийлгэ” гэсний дагуу хүүд вакцин хийлгэсэн аж. Хүү тэр өдрөө халуурч биеийн байдал нь муудсаар дүүргийн эмнэлэгт хүргэгджээ. Онош тодруулна гэх шалтгаанаар бяцхан хүүгийн нугаснаас ус авахад  хүүгийн биеийн байдал улам хүндэрч улмаар амьсгал хураасан байдаг. Шүүхээс уг эмчийг буруугүй хэмээн шийдвэрлэж, харин хүүгээ алдсан эцэг эх насан туршдаа сэтгэлийн шархтай хоцорсон юм.   Мөн өнгөрөгч зургадугаар сард Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч Г.Ариунбайгальд нэгэн эх таван сартай хүүхдээ үзүүлээд “Хүүхэд вакцин хийлгэх ёстой юм. Гэтэл ханиалгаад, халуураад болдоггүй” гэжээ. Эмч хайнгадуухан үзээд “Зүгээр ээ, хийлгэ” гэсэн байна. Ингээд вакцин тариулснаас хойш хүүхдийн бие бүр муудаж, унтаа байдалтай болсон тул нарийн мэргэжлийн эмчид үзүүлтэл “Тархинд нь цус харвасан” болохыг тогтоож, шинээр үүссэн харвалт хэмээн оношлосон байна. Харин дүүргийн хүүхдийн эмч Г.Онон энэ талаар “Халуурч буй хүүхдэд вакцин хийхдээ тунг нь бууруулдаг” гэжээ. Эмч Г.Ариунбайгалийн хариуцлагагүй үйлдлээс үүдэн таван сартай хүүхэд хэвтэрт орсон.   Ер нь вакцин гэж юу вэ? Дэлхийн хүн төрөлхтөний түүхэнд халдварт өвчин нэрвэгдэн хэдэн зуугаараа амь насаа алдаж байсан тохиолдол цөөнгүй байдаг ч эрдэмтэн мэргэдийн судалгаа шинжилгээний дүнд энэхүү эрсдлий бууруулах зорилгор “вакцин” буюу дархлаажуулах аргыг нээсэн юм. Анх 1796 онд үхрийн цэцгийг хүнд тарьж “хүний цэцэг” өвчний эсрэг хамгаалалт болсон тул үхрийн цэцгийн вакцин гэдэг нэршлийг эрдэмтэн Эдвард Женнер гаргажээ. Энэ нь vacca үхэр, vaccīn-us үхрээс гэсэн утгатай латин үг аж. Эдвард Женнерийн энэ санааг Луй Пастер хөгжүүлж галзуугийн вакциныг бүтээсэн бөгөөд улмаар XX зуун гэхэд сахуу, гахайн хавдар, улаан бурхан өвчний эсрэг вакцинийг бүтээж өвчлөлийг нь таслан зогсоосон байна. Вакцин нь тухайн өвчний эсрэг дархлааг сайжруулах биологийн бэлдмэл бөгөөд өвчин үүсгэгч организмын төлөөлөл болсон зүйлийг агуулсан, ихэндээ микробын хор, үхүүлсэн болон сулруулсан үүсгэгчийг агуулдаг. Эдгээр нь гадны биетийг таньж, биеийн дархлааны системийг сөдөөснөөр халдварт өвчний вирус дахин биед орж ирэхэд дархлааны систем нь шууд устгах чадвартай. Гэвч вакцинууд нь хүнд металлууд, хорт хавдар үүсгэдэг бодис-канцерогенууд, химийн хортой бодисууд, амьд бөгөөд генийн өөрчлөлттэй вирусууд, амьтдын вирусууд болон хүнээс өөр төрөл зүйн гентэй материал агуулсан бөөмүүд, маш хоржуу дүүргэх бодисууд, шалгагдаагүй антибиотикуудыг агуулсан байдаг. Тодруулбал, вакцины найрлагад шимпанзе болон бусад сармагчнуудын цуснаас гарган авсан бөөм агуулаад зогсохгүй мөн үхэр, гахай, тахиа, адуу тэр ч байтугай хүний цусны бөөмүүд болон абортын хаягдмал эмбрионуудаас гарган авсан эд эсүүдийг агуулдаг аж. Вакцин нь хүний бие организмын байгалийн дархлааг дарангуйлснаар организм өөрийн байгалийн унаган эсрэг биетүүдгүй болдог  гэвч эмч нар хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн дархлаажуулах вакциныг хийдэг.  Гэхдээ хүүхдүүдийг заавал вакцинжуулж байх ёстой гэдгийг баталсан шинжлэх ухааны үндэслэлүүд байдаггүй байна. Эрдэмтэдийн хэлж буйгаар вакцинуудаар урьдчилан сэргийлнэ гэж байгаа тэр бүх өвчнүүдийн зөвхөн хоёрхон хувиар нь хүүхдүүд өвчилдөг байхад ванкцинуудын 98 хувь нь эдгээр өвчнүүдийн эсрэг чиглэсэн байдаг аж. Хамгийн сонирхолтой нь вакциныг анх нээсэн судлаачид хүн амд вакциныг “хавтгайруулан” хийж эхлэхийн өмнө хожмын үр дагавруудаас нь урьдчилан сэргийлж маш болгоомжтой хандахыг зөвлөж байсан аж. Мөн тэд хэзээ ч бүх нийтийг толгой дараалан вакцинжуулахыг ухуулж сурталчилж байгаагүй юм билээ. Харин манайд заавал хийх товлолт вакцины өдрүүд хэмээн аян зарлаж, заавал хийх ёстой хэмээн сануулж, сурталчилдаг.   Вакцин “дархлаа” юу, “бизнес” үү? Вакцин гэдэг хэдийгээр хүн төрөлхтнийг олон олон аймшигт, халдварт өвчнөөс аварч буй ач тустай зүйл гэгддэг ч ДЭМБ /Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага/-аар баталгаажсан, олон улсын эрүүл мэндийн дүрэмд нийцсэн вакциныг л сонгон авч хэрэглэх нь чухал. Яагаад гэвэл вакциныг эм үйлдвэрлэгч компаниуд хэдэн зуугаар нь үйлдвэрлэж, ашиг олох зорилгоор сурталчилгаа явуулж худалдаалдаг гэдгийг дэлхийн нийт хэдийнээ мэдсэн. Нөгөө талаар гэнэт олон хүнийг хамарсан халдварт өвчин дэгдэхэд түүнд тохирох вакцины хоруу чанар, хориглох заалт, хожмын үр дагаварыг нь судалж амжилгүй маш олноор нь үйлдвэрлэж, худалдаанд гаргадаг. Энэ нь өнөөдөр үгүй юм гэхэд хожим нөхөж баршгүй үр дагавар тарихыг үгүйсгэх аргагүй. Вакцины найрлага дахь хүнд металлууд, хорт хавдар үүсгэдэг бодис-канцерогенууд, химийн хортой бодисууд, амьд бөгөөд генийн өөрчлөлттэй вирусууд, амьтдын вирусууд болон хүнээс өөр төрөл зүйн гентэй материал агуулсан бөөмүүд, маш хоржуу дүүргэх бодисууд, шалгагдаагүй антибиотикууд хүний биед ороод организмд хор хөнөөл учруулахгүй байна гэдэг нь эргэлзээтэй. Хүн болгонд таарсан жор гэж байдаггүй. Учир нь тухайн хүний биеийн онцлог,  өвчин эсэргүүцэх чадвар, мэдрэмтгий байдал, вакцинд хариу урвал үзүүлэх нь ч өөр байх нь бий.   Гэтэл манай эрүүл мэндийн салбарынхан энэ талын мэдлэг сул гэдгээ харуулах мэт  умайн хорт хавдраас урьдчилан сэргийлэн 300 ам.доллараар "Гардасил" нэртэй гурван тун вакциныг оруулж ирэн сурталчилсан. Сурталчилгаа нь бүр хэтрээд Эрүүл мэндийн дэд сайд нь охиноо хамгийн түрүүнд ёслол хүндэтгэлийн байдалтай тариулан аюулгүй хэмээн “рекламдсан”. Эмч нарын хэлж буйгаар умайн хорт хавдрын өвчлөл залуужиж байгаа тул охидыг уг өвчнөөс урьдчилан сэргийлсэн хэмээн мэдээлсэн. Гэвч энэхүү өвчнөөр өвчлөхгүй байх боломж охид, бүсгүйчүүдэд хангалттай бий. Учир нь уг өвчин бэлгийн харилцааны үед халдварладаг гэдэг ч эрүүл мэндийн боловсрол хангалттай эзэмшвэл “тойроод” гарчихаж болох асуудал.   Хоёр, гурван жилийн өмнө халдварт H1N1 вирусээр үүсгэгдсэн ханиад дэлхий нийтээр тархлаа хэмээн мэдээлэгдэж, үүний эсрэг сайн вакцин үйлдвэрлэгдсэн байна гэж ЭМЯ, зарим эмч мэргэжилтнүүд магтаж, ятгасаар Засгийн Газраас хоёр ч удаа 3-4 тэрбум төгрөг гаргуулан баахан вакцин авчруулсан. Гэтэл вакцинаа хийж амжаагүй шахам байхад нөгөө ханиад томуу нь аяндаа намжсан. Хамгийн хачирхалтай нь нөгөө алдартай, бас тэгээд чамгүй өндөр үнэтэй нөгөө вакцины тухай гадаадын хэвлэл мэдээллээр янз бүрийн сэтгэл зовоосон мэдээлэл тархаж, ихэнх улс орны иргэд уг вакциныг хийлгэхээс татгалзсан байдаг. Тухайн вакциныг ДЭМБ албан ёсоор зөвшөөрсөн эсэх нь тийм ч тодорхойгүй байсаар асуудал намжсан юмдаг. Энэ нь вакцин үйлдвэрчлэгчдийн бизнесийн нэгээхэн хэсэг байсан ч юм билүү, таах аргагүй. Яагаад гэвэл вакцин үйлдвэрлэдэг корпорациудын бүтээгдэхүүн, зарим улсуудын Засгийн Газраас явуулж буй эрүүл мэндийн стратегитай давхцаж байгаа тул мөнгөний асар их ашиг хонжоо олох боломж хэмээн хардаг нь нууц биш. Энэхүү бодлого нь хөгжиж буй манайх шиг улс орон болон ядуу буурай улсуудад хэрэгжих боломжтой гэдэг. Харин хөгжил дэвшлээрээ дэлхийд тэргүүлдэг улс орны эрүүл мэндийн бодлого нь хүн амаа вакцинжуулахад бус мэдлэг олгоход суурилдаг. Мөн вакцин хэмээх тарилгыг ард түмэндээ сурталчилахаасаа илүүтэй өвчлөхгүй байх тал дээр илүүтэй анхаарч, эмнэлгийн болон эрүүл мэндийн салбарын хөгжилд хөрөнгө хаядаг. Тэр ч утгаараа шинжлэх ухаанч үзлээр асуудалд ханддаг байна.   Тиймээс Эрүүл мэндийн яам энэхүү вакцин тойрсон асуудлыг илүү нухацтай авч үзээсэй. Вакцин хийхээр бэлтгэж буй  сувилагчийн “Энэ харж байна уу. Бүтэн тариа. Тэр улсад үйлдвэрлэсэн, Халдварт өвчнөөс хүүхдийг чинь хамгаална. Өвдсөн ч хөнгөн өвдөнө”, эсвэл “Та энэ тариаг тариулснааар бүтэн өвлийн турш ханиад томуугаар өвчлөхгүй” гэх аман сурталчилгаагаа бидэнд хэрэггүй. Үүний оронд тухайн тарих гэж буй вакцин ямар орц найрлагатай, гарал үүсэл нь юу болохыг танилцуулж, иргэд энэ мэдээллийн дагуу өөрийн биед болон үр хүүхэддээ харшлах эсэхийг сайтар судалж байж, “вакцин” хийлгэх боломжоор хангах нь хүний эрхийг дээдэлдэгийн илрэл болох биз ээ... П.Наран
Shuud.mn
Сонин хачин
t1 bagsh:
bagshn ymar t1 hun be
2015-02-27
Huuy hun guai tsaana chin buh uls orond hiideg tehuu? Arhi uuh haldwart uwchin tusah 2 chin gazar tenger shig yalgaatai zuil. Chi hiilgeh durgui ged hiilgehgui, teged ter uwchin tusaad tegeed uwching taraagaad yawna gedgee medehu? Bas uwdsun chamaig emchleh gej zardal garhiig medehu?
2013-01-03
Teged vaccine hiilgehguigeer shineer tursun huuhduudees chadwartai ni uldeed busad ni haldwart uwchin tusaj uheh yostoi yu? Chinii huuhed turuud nyalhdaa haldwart uwchin tusaad uhchihwel yamar we? Chi baigaliin shalgaral ged bodod suuhuu?
2013-01-03
Chihriin shijin uwchin udamshliin, amidraliin hew maygaas bolj uusdeg ged 2 turul baidag. Tanai ohinii huwid turulhiin noir bulchirhain esreg esreg biy uusdeg auto-immune uwchintei yum bna. Ter bol turulhiin gen-ees shaltgaaldag. Tuunees bish vaccine hiilgeesnees bolj tusna gej bhgui.
2013-01-03
OMG. Deer uyd humuus heden sayaraa salhin tsetseg uwchnuur uhdeg bsniig medehuu? Chi ternii esreg vaccine hiilgeegui bsn bol udiid amid bhgui bsn.
2013-01-03
Shudnii uwchlul idej bui zuilees hamaardag. Deer uyd chiher ihtei hool huns iddeggui bsn ni todorhoi. Deer uyiin humuus hudulguun ihtei bsn uchraas biyiin hugjil saitai bsn. Harin enentei vaccine-iig buu hutga. Vaccine hiisneer asar olon haldwart uwchnuus uridchilan sergiildegiig medehu? Darhlaa daranguilah? Deer bichsen vaccine-iin uilchleh mechanism-iig unshchaach. Naadah chin ter haldwart uwchnii nyan, virusiin sulruulsan huwilbariig hunii biyd oruulj terni esreg darhlaag ni dasgaljuulj bga prozess.
2013-01-03
mangar:
chi urt nasalj bgaag n yaj medej bgn.chi vaktsin hiilgeegui 1890-1930 aad ond torson urt nasalsan humuusiig harchaad erguuteed bai.chi ooriinhoo bolon orooliin urt naslahiig ireeduid ochij baijl medne
2012-12-30
assdaa:
mongold javhlanguud, oyungereluud, argonuud, naranguud zondoo baih yum aa. ehleed delhii sonono gesen, humuus itgesen, odoo vakcin hor gej baina humuus bas l itgeseer... gehdee deadline baihgui bolhoor vakcinii esreg garuudiin huvid 22n baihgui bolhoor neg bodliin aimaar yum uu daa...
2012-12-29
Chi unniig helsen baina, shudarga unnii toloo bichij baigaaraa
2012-12-29
ВАКЦИН:
ВАКЦИН БОЛ ДЭЛХИЙН ЭМ БАЙГУУЛЛАГЫН ХАМГИЙН ТОМ БИЗНЕС МӨН ТУРШИЛТЫН ТУУЛАЙ БОЛГОЖ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ШАХДАГ БИЗНЕС ЮМ ШИГ САНАГДДАГ ХЭРВЭЭ ВАКЦИН АВАХГҮЙ БОЛ ЯМАР НЭГ ЭМ САЛБАРТ ДЭМБ-ААС ДЭМЖЛЭГ АВНА ГЭЖ БАЙХГҮЙ ВУКЦИНЫ БИЗНЕСИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ ТҮҮНИЙ ХЭДЭН САЯ ТРИЛЛИОНООР ЭРГЭЛДЭХ ХӨРӨНГИЙГ ХЭН Ч МЭДЭЖ ЧАДАХГҮЙ ТИЙМ ЛД БИЗНЕС ГЭЖ ОЙЛГОЖ БНА
2012-12-28
Chi unniig helsen baina, shudarga unnii toloo bichij baigaaraa
DEMB vaccine shahdaggui shuudee. Zasgiin gazariin huseltgui, zuvshuurulguigeer 1 ch uil ajillagaa yavuulah erh, yavuulj baisan tuuh baihgui baih. Ta DEMB deer ochood saitar sudlaad uzeerei
2012-12-28
Tanai huuhduud vaccine gehees iluu uuj idej baigaa hor bolson hool huns, amisgalj baigaa hort utaanaas bolj harshiltai bolson baij bolno shde. Notogloo batalgaagui iim hachin buruu surtalchilgaand itgej ur huuhdee bitgii hohiroogooroi
2012-12-28
Ter undur hugjiltei ornuud chin bas buh niiteer ni huuhduudee vaccine-juulaad buh niiteeree urt naslaad bn shde. Mongol orniig haldvart uvchind ni daruulaad bugdeeree baga zaluudaa uheed baival hend ashigtai bol. Diilenh vaccine olon ulsiin baiguullagaas une tulburgui hiij baigaa gej medeh uu
2012-12-28
Setgegdel dahiad arilgah uu P.Naran guai
2012-12-28
Ene setguulch yamar uruvdultei yum be, hunii setgegdliig arilgaad baihaar ni buur oi gutchihlaa. Chi er ni iim yum bichij Mongolchuudiig haldvart uvchind daruulah, huseltei yum bn l daa. Tagnuuliin gazar ene setguulchiig shalgaval taarna. 3 dahia setgegdel bichlee, dahiad arilgah baihdaa huurhii chaavaas
2012-12-28
Setgegdel dahiad arilgah uu P.Naran guai
vaktsin bol hor:
vaktsin ugaasaa biznes.Ter dundaa undur hugjisun ornuudiin huvid busad uls ornuudruu shahdag tom biznes.Vaktsinaa zarhiin tuld uridchilaj uvchin gargaj anhaaruuldag.Eldev ovchin end tend mer ser garahtai zeregtsej manaih shig ornuud ni vaktsinaa zahiaalj nuguu hedn shahdag biznes bolon ireeduid hun torlohtoniig tsooruuleeh ertnees hergelj bgaa shildeg arga.Ern bol computeriin mergejiltenuud virus gargaad araasn nuguu virus naasaa hamgaalah programaa zah zeeld shahdagtai yg ijil zuil.Hoishd ene vaktsin bol buur ayultai alivaa undesteniig homogrolon ustgahiin tuld uridchilaj tuhain ovchiniig huleej avah virusuudaa vaktsin nereer hunii bied tarij hoish hoishdiin ovchnii huleej avah bie organizmiig beldej baigaliin darhlaag sulruulj bdag.ter vaktsin gedeg horiign hergelsen hun ireeduid garsan shine ovchinuudiig tovoggui tusah bolno.Ovchin emgeg bol baigaliin shalgaral zovhon baigaliin geniin huvid muu darhlaatai hun uhej sain uldeh ystoi getel hun torlohton sainiignch muugnch avch uldehiin tuld vaktsin hiisneer ovchlomtgii humuusiin shine erin zuuniig neej bna.tun udahguihun torlohton mohoh bhdaa.
2012-12-28
Vaktsin Horshdee:
vaktsin ugaasaa biznes.Ter dundaa undur hugjisun ornuudiin huvid busad uls ornuudruu shahdag tom biznes.Vaktsinaa zarhiin tuld uridchilaj uvchin gargaj anhaaruuldag.Eldev ovchin end tend mer ser garahtai zeregtsej manaih shig ornuud ni vaktsinaa zahiaalj nuguu hedn shahdag biznes bolon ireeduid hun torlohtoniig tsooruuleeh ertnees hergelj bgaa shildeg arga.avdag.bol computeriin mergejiltenuud virus gargaad araasn nuguu virus naasaa hamgaalah programaa zah zeeld shahdagtai yg ijil zuil.Hoishd ene vaktsin bol buur ayultai alivaa undesteniig homogrolon ustgahiin tuld uridchilaj tuhain ovchiniig huleej avah virusuudaa vaktsin nereer hunii bied tarij hoish hoishdiin ovchnii huleej avah bie organizmiig beldej baigaliin darhlaag sulruulj bdag.ter vaktsin gedeg horiign hergelsen hun ireeduid garsan shine ovchinuudiig tovoggui tusah bolno.Ovchin emgeg bol baigaliin shalgaral zovhon baigaliin geniin huvid muu darhlaatai hun uhej sain uldeh ystoi getel hun torlohton sainiignch muugnch avch uldehiin tuld vaktsin hiisneer ovchlomtgii humuusiin shine erin zuuniig neej bna.tun udahguihun torlohton mohoh bhdaa.
2012-12-28
mangar:
chi urt nasalj bgaag n yaj medej bgn.chi vaktsin hiilgeegui 1890-1930 aad ond torson urt nasalsan humuusiig harchaad erguuteed bai.chi ooriinhoo bolon orooliin urt naslahiig ireeduid ochij baijl medne
Ter undur hugjiltei ornuud chin bas buh niiteer ni huuhduudee vaccine-juulaad buh niiteeree urt naslaad bn shde. Mongol orniig haldvart uvchind ni daruulaad bugdeeree baga zaluudaa uheed baival hend ashigtai bol. Diilenh vaccine olon ulsiin baiguullagaas une tulburgui hiij baigaa gej medeh uu
зочин:
энэ нийтлэлийг багш нар, өрхийн эмч, бусад шатны эмч нар уншаасай. манайх саяхан хүүхдээ тариулахгүй гээд бичиг хийж өгөөд явуулахад мулгуу өрхийн эмч, ангийн багш 2 нь нийлж байгаад тарьсан байна лээ. хичнээн уур хүрэв ээ. ямар мал юм уу? эцэг эх нь зөвшөөрөөгүй байхад ийн хандсан. үнэхээр гомдолтой байна.
2012-12-27
vaccine zuvhun bussiness ch bish bas hor. haa negteed baigaa heseg humuus neg sumaar 2 tuulai buudaad suuj baigaa
2012-12-27
зочин:
энэ нийтлэлийг багш нар, өрхийн эмч, бусад шатны эмч нар уншаасай. манайх саяхан хүүхдээ тариулахгүй гээд бичиг хийж өгөөд явуулахад мулгуу өрхийн эмч, ангийн багш 2 нь нийлж байгаад тарьсан байна лээ. хичнээн уур хүрэв ээ. ямар мал юм уу? эцэг эх нь зөвшөөрөөгүй байхад ийн хандсан. үнэхээр гомдолтой байна.
eej:
sayahan vactsinii tuhai orosiin erdemtdiin hiisen barimtat kino garaad bsan shd,ene vactsin emiin biznes chini iostoi buzar muuhai um bilee,ene setguulchiin bichsen tuiliin unen,ene humuusiin setgegdel ch zuv,minii 2 huuhed buh vactsinuudiig hiilgesen tegeed odoo 2-uulaa harshiltai,bi vactsinaas l bolson gej boddog,humuuseeeeeeeeee vactsinaas tatgalzaarai
2012-12-27
Tanai huuhduud vaccine gehees iluu uuj idej baigaa hor bolson hool huns, amisgalj baigaa hort utaanaas bolj harshiltai bolson baij bolno shde. Notogloo batalgaagui iim hachin buruu surtalchilgaand itgej ur huuhdee bitgii hohiroogooroi
Хор:
Энэ бол нэг талаасаа цэвэр бизнес. Монголчууд өлсгөлөн мөнгөгүй байхад ДЭМБ үнэгүй вакцин өгөөгүй атлаа одоо мөнгөтэй болох сургаар баахан вакцин шахах болсон ш дээ. Тэгээд энэ вакцин монгол удмыг яаж сөнөөх зэвсэг болж байгааг хэн ч тооцоогүй байна
2012-12-27
DEMB vaccine shahdaggui shuudee. Zasgiin gazariin huseltgui, zuvshuurulguigeer 1 ch uil ajillagaa yavuulah erh, yavuulj baisan tuuh baihgui baih. Ta DEMB deer ochood saitar sudlaad uzeerei
монгол:
МОНГОЛЧУУД МӨНГӨНД ШҮТСЭН НО ВШУУД БОЛСОН ЮМ ЧИНЬ БИЗНЕС БОЛСОН. АЛЬ Ч ГАЗАР ОЧООД ХАРААРАЙ ҮНЭН ХҮН ЧАНАРГҮЙ ӨӨДГҮЙ БОЛСОН
2012-12-27
saagii:
ер нь манай монгол шиг хүүхдийг дөнгөж төрмөгц нь вакцин тарьдаг улс орон байдаг юм болов уу. арай гэж хорвоод мэндлээд танилцаж амжаагүй шахам байхад нь вакцинаар дарангуйлаад... Вакцин хийлгээгүй хүүхдийг цэцэрлэгт авахаа больсон гэж сонссон юм байна. Тэгэхээр хүссэн хүсээгүй хүүхэддээ вакциныг хүчээр хийлгэх болоод байгаа биз... Манай монгол шиг хүний эрхийг хүндэтгэж үздэггүй улс орон олон болов уу. Тэгсэн хирнээ архинд донтсон хүмүүсийг хүний эрхийн асуудал гээд албадан эмчилгээнд хамруулахаа больсон байгаа юм даа. Сонин байгаа биз. Тэр согтуу толгойгоос болж маш олон эхнэр, хүүхэд, хөгшчүүд эрх чөлөө нь хязгаарлагддаг гэдгийг огт бодолцдоггүй...
2012-12-27
Huuy hun guai tsaana chin buh uls orond hiideg tehuu? Arhi uuh haldwart uwchin tusah 2 chin gazar tenger shig yalgaatai zuil. Chi hiilgeh durgui ged hiilgehgui, teged ter uwchin tusaad tegeed uwching taraagaad yawna gedgee medehu? Bas uwdsun chamaig emchleh gej zardal garhiig medehu?
Bichsen setgegdel arilgachihdag yum bn. Huue setguulch guai ta delhiin buh erdemten mergedees iluu medlegtei hun shig bitgii teneg yum bichij busdiig munhruul tegeh uu. Eniig chin ih olon jil mash ih uhaantai erdemten merged turshiij baij gargadag yum shdee.
2012-12-27
delhiin hun amiin dats hetreed gan gachig usgyu boloh yavaandaa ideh yumgui bolohoiig ertnees hun amiig tsooruuleh arga bol vakcini gej boddog ondor hogjiltei uls ornuudad todorhio heden vaktsiniig l hiideg manaih shig 7 nas hurtel zaigui hiideg ornuud tsoon shuu
2012-12-27
humuusee huuhduudee turshiltand oruulahaa bolieoo...bi huuhdiinhee vacciniig hiilgeegui 2 udaa onjood baigaa tsaashdaa ch hiil;gehgui teglee geed yamar ch muu yum bolohgui gedegt itgeltei baina harshliin ovchin diabet..tsusnii ovchih ihessen ni hunii darhlaag vacciniar ustgasnaas bolj olshirch baigaa shuu
2012-12-27
davaa:
mash zuv asuudlyg hundsun bna.Minii huvid vaktsiniig biznes l gej boddog.Yamar ch bilee vaktsiniig hulgana deer turshihad 4 deh ueesee gaj nuluu ni ilerch bsan gej bi unshij bsan yum bna.Manai orond 1960-aad onoos vaktsin hiij ehelsen gej uzvel tun udahgui 10 garan jiliin daraagaas yanz buriin yum duuldana gedegt bi l huvidaa itgedeg.Tegeed ch emiin biznesiin tuuhend guitsed turshilguigeer em taria gargasan tohioldol uchnuun l bdag biz dee
2012-12-27
zizi:
vaktsini chini humuusiig tseverleh arga yum gesen shuu davah estoi ni davaad chadahgui ni nas bardag ene tuhai german erdemted sudlaad huniig hamgiin darhlaagui bolgodog zuil bol vaktsini gej uzeed baigaa shuu
2012-12-27
Teged vaccine hiilgehguigeer shineer tursun huuhduudees chadwartai ni uldeed busad ni haldwart uwchin tusaj uheh yostoi yu? Chinii huuhed turuud nyalhdaa haldwart uwchin tusaad uhchihwel yamar we? Chi baigaliin shalgaral ged bodod suuhuu?
bi:
vaccini hund uneheer heregtei yu ugui yu gedgiig sudaldag erdemten gej manai ulsad baina uu ene niitleliig bichsen setguulch ene tuhai sudalval yamar ve minii ohin chihriin shijin ovchin 3 nastaidaa tussan bagad ni olon torliin vaccini hiisnees darhlaag ni ustgaj tussangej bodoj baigaa buh tariulah estoi vacciniig hiilgej baisan odoo huuhed toruuleh ehchuud.bas nyarai huuhedtei eejuud uund sanaa zovj asuuh hiilgehgui baih ch bolono gej bodoj baina huuhed ter ovchniig ooriinhoo eserguutsleer davaad garah estoi gesen
2012-12-27
Chihriin shijin uwchin udamshliin, amidraliin hew maygaas bolj uusdeg ged 2 turul baidag. Tanai ohinii huwid turulhiin noir bulchirhain esreg esreg biy uusdeg auto-immune uwchintei yum bna. Ter bol turulhiin gen-ees shaltgaaldag. Tuunees bish vaccine hiilgeesnees bolj tusna gej bhgui.
Ff:
Bagsn n yadag mal ve..9r angiin tom hvvhdiig bysdaar bariylaad bhdaa yadag um...bagsnii n sniitgii..hogiin tantan bna daa
2012-12-27
t1:
KKK huniig computertei zuirledeg saihan gar uu
2012-12-27
ariuka:
sain iim medeelle hvmvvst ih heregtei bga bayrlalaa..
2012-12-27
gana:
bid virusni orching oorchloh gevel hariud ni virusyyd ulam tyremgi bolj hamriin haniadaar hyarch ygyi boloh bol enyyhend yynii 1tom jishe bol neft iddeg virusiig ulam ih iddeg hurdean yrjdeg bolgood meksikiin buland asgarsan neftiig idyylsen hariud ni tuhain orchind mash ih oorchlolt shine ovchlol bii bolson ene bol virus huvishch hogjij hariuga bidnees avch bga ene ertonciig bid dur meden oroldvol bid bhgui l bolon shy
2012-12-27
vaktsin bol hor:
vaktsin ugaasaa biznes.ter dundaa undur hugjisun ornuudiin huvid busad uls ornuudruu shahdag tom biznes.vaktsiniin avahgui bol uridchilaj uvchin gargaj anhaaruuldag.eldev ovchin end tend mer ser garahtai zeregtsej manaih shig ornuudn vaktsinaa zahiaalj avdag.Ern bol computeriin mergejiltenuud virus gargaad araasn nuguu virusaasaa hamgaalah programaa zah zeeld shahdagtai yg ijil zuil.Hoishd ene vaktsin bol buur ayultai alivaa undesteniig homogrolon ustgahiin tuld uridchilaj tuhain ovchiniig huleej avah virusuudaa vaktsin nereer hudaaldag.ter vaktsin gedeg horiign hergelsen hun ireeduid garsan shine ovchinuudiig tovoggui tusah bolno.
2012-12-27
OMG. Deer uyd humuus heden sayaraa salhin tsetseg uwchnuur uhdeg bsniig medehuu? Chi ternii esreg vaccine hiilgeegui bsn bol udiid amid bhgui bsn.
t1:
KKK huniig computertei zuirledeg saihan gar uu
gana:
minii medehiin hyn torlohton ooriinhoo amidrah orjino humij bga. vakcin hiine gedeg ni ungan hynii darhlaag jil garui daranguilah virus orj irne yyntei zeregceed delhii niiteer vakcin gegch ni hede heden yeiin dara tuhain bodi galiin amidrah eryyl baih batalgaag humij bnaa gej yzdeg bodvol ih l sudalsan toon yzyylelt deerees ingej yzeh bolson bh minii ovoo 78 garchaad amidralda 1ch vakcinduulaagyi bj teregnii dugui cohij bsan, harin minii bie tiim bhgui bi odoo 40 hyrj bhd medregdeh bolsonm harin bidni yr hyyhed bidnees sul doroi bolsoor bn hudla gevel shydni ovchlol zaluujaadl bga shy
2012-12-27
Shudnii uwchlul idej bui zuilees hamaardag. Deer uyd chiher ihtei hool huns iddeggui bsn ni todorhoi. Deer uyiin humuus hudulguun ihtei bsn uchraas biyiin hugjil saitai bsn. Harin enentei vaccine-iig buu hutga. Vaccine hiisneer asar olon haldwart uwchnuus uridchilan sergiildegiig medehu? Darhlaa daranguilah? Deer bichsen vaccine-iin uilchleh mechanism-iig unshchaach. Naadah chin ter haldwart uwchnii nyan, virusiin sulruulsan huwilbariig hunii biyd oruulj terni esreg darhlaag ni dasgaljuulj bga prozess.