МАН Сонгинохайрхан дүүрэгт ялсан хэрнээ ялагдав
2012-12-28

Сонгинохайрхан дүүргийн МАН “но”-той үйл ажиллагаа явуулж байсан уу гэлтэй өрсөлдөгч улстөрийн намдаа буулт хийж өгчээ. Уг нь тус дүүрэгт МАН 22 суудал авч, АН 17 суудал авсан боловч дүүрэгт засаглах эрхээ АН-д алдсан байна. Бидний ялалтыг луйвардах гэж байна хэмээн хэвлэлийн хурал зарлаж асуудал дэлгэсэн төлөөлөгчид нь юу ч дуугарч чадахаа больжээ. Үүнээс харвал тохироо явагдсан байх магадлалтай. Энэ бол сонгогчдын санал үнэгүйдэж байгаагийн жишээ бөгөөд хэрвээ ингэж тохирох байсан бол сонгууль явуулах хэрэг байхгүй баймаар. АН-ын тал МАН-ын зарласан хурлыг хүчингүй гэж үзэн тэдний таван төлөөлөгчийг шүүхэд өгнө гэж байсан юм. Харин тэд өнөөдрийг хүртэл шүүхэд өгөөгүй асуудлыг чагталж байсны учир тайлагдав бололтой. Тэд тохироо хийжээ. Засаг даргад АН-аас Чинболд гэдэг хүн томилогдохоор болж үүнийг нь МАН зөвшөөрч эхэлсэн гэнэ. Тэд уг нь МАН-ын таван хүнийг шүүхэд өгнө гэж байсан юм. Учир нь Нямбаатар гэгч нь СХД-т 180 хоног амьдраагүй хэрнээ сонгуульд нэр дэвшсэн нь илэрсэн юм. Энэ нь үнэн бөгөөд тэгсэн ч тэд шүүхэд хандаагүй өдий хүрсэн. Одоо Нямбаатарын тохироогоор засаглах эрхээ АН-д худалдсан мэдээ байна.
Shuud.mn
Сонин хачин
anhaa:
man yalagdsan shu de anhnaasa ardchilsan nam yalsan shu de sumyabazar bayarsaihan davga nyambaatar icheech ta nar yalagdsan shu de
2013-01-01
Boogii:
90 jil daranguilj ard tumnee doromjilon irsen MAH yalagdahgui baih chini yasan yom be?
2012-12-28
ygaasaa MAN iin yalsan gazriin orlogch esvel irgediin hyrliin dargaa ug uguhgui bol batlamjlahgui l bgaa sh de, ih byryy jishig togtooj bna da...
2012-12-28
Хотын ажил аж ахуйн ажил юм бол сонгуулиар яах юм. Ерөнхий сайд нь хот дүүргийн удирдлагаа томилоод л явчихгуй юу
2012-12-28
нараа:
ХОТЫН АЖИЛ ЧИНЬ УГ НЬ АЖ АХУЙН АЖИЛ БАЙСАН ШҮҮ ДЭЭ, БАТҮҮЛ ИРЭЭД ДЭНДҮҮ УЛСТӨРЖҮҮЛЖ БАЙНАА, 2,3 ЖИЛИЙН ДАРАА ХАЧИН ЮМ БОЛНОО, АРДЧИЛСАН НАМЫН ДҮҮРГИЙН БОЛОВСОН ХҮЧИН ГЭЖ МӨХӨС, БОЛОВСРОЛ ТААРУУ НӨХӨД БАЙХ ЮМ АА, ЯАЖ ТӨРИЙГ УДИРДАНАА
2012-12-28
Хотын ажил аж ахуйн ажил юм бол сонгуулиар яах юм. Ерөнхий сайд нь хот дүүргийн удирдлагаа томилоод л явчихгуй юу
Аль дээр болоод өгөрсөн шүү дэ. Нямбаатар хурлын даргаа Засаг даргаа Чинболд аваад хэлтэс ээ 50/50 аар хуваачихсан. өнгөрсөн юм бичихийн
2012-12-28
НАЙМААЦАХ ЮМ БОЛ СОНГУУЛЬ ЯВУУЛАХ ХЭРЭГ БАЙХГҮЙ МАЛУУДАА
2012-12-28
наймаалцаж байгаа юм
2012-12-28