Монгол Улсын 1.5 сая хавтгай дөрвөлжин километр нутаг зүүн хязгаараас баруун Алтай хүртэл, Монгол Шарын даваанаас Орвог гашууны Бор толгой хүртэл их газрыг эзэгнэн оршдог. Газар нутгийн маань хамгийн хойд цэг нь Монгол Шарын даваа, харин хамгийн өмнөд цэг нь Орвог гашууны Бор толгой. Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг эх орны өмнийн гол цэг дээр удахгүй өмнөд хөрштэй харилцах бас нэг боомт нээгдэх гэнэ. Монголын баялгийг урд хэрэм рүү зөөхийн тулд өмнүүр хиллэдэг газар бүрээр боомт нээж дуусах нь.
Замын-Үүдийн боомтоос эхлээд Гашуунсухайт, Нарийнсухайт, Шивээ хүрэн гээд цааш урт цуваа үргэлжилнэ. Урд хөрштэй хиллэдэг нутгийн газар бүхнээр “боомт” гэх нэрээр нүхэлж, баялаг маань тасралтгүй урсан гарч, хятадууд зогсолтгүй нааш цааш хөлхөж явна. Ямартай ч тун удахгүй монголчууд бидний бахархал болсон нутгийн минь хамгийн урд цэг болох Орвог гашууны Бор толгой минь хятадуудын холхидог нэгэн шинэ зам болох нь тодорхой болжээ.
Эх сурвалж
www.wikimon.mn