Нар мэнд үлдсэн хүн төрөлхтөн рүү нүд ирмэв
2012-12-30

Америкийн сансрын агентлаг болох НАСА-гийн тойрог замын одон  орныг судлах оргил арванхоёрдугаар сарын 22-нд Нарны сонин зургийг авчээ. Майя нарын хуанлигаар  дэлхий сөнөх байснаа больсон нь тодорхой болсны дараа өдөр буюу арванхоёрдугаар сарын 22-нд Нар хүн төрөлхтөн рүү нүд ирмэжээ. НАСА-гийн нарны динамикийн тойрог замын одон орныг судлах оргилын авсан зурагт Нар “нүдээ ирмэж байгаа юм” шиг гарсан байна. Соронзонгийн идэвхижлээс үүдэлтэй Нарны гадаргуу дахь  гурван толбо түүнийг  “Нүдээ ирмэж байгаа юм” шиг болгожээ.  Толбонуудын зураг  нь  “Сар руу аяласан нь” гэдэг шинжлэх ухааны зөгнөлт киног санагдуулж  байна.  Гэхдээ энэ зураг нь практикийн үнэ цэнтэй бөгөөд эдгээр толбо нь нарны гадаргууд болдог үйл явцын тухай хавьгүй ихийг мэдэх болгож олгож байна гэж “Дейли мэйл” сонинд дурджээ. НАСА эдгээр зургийг тайлбарлахдаа,  дэлхий сөнөнө гэсэн айдас биелээгүйг дурдахаа  ч мартаагүй байна. “Эртний майя нарын зөн билгийн тухай, манай дэлхийтэй мөргөлдөх ёстой байсан гэх учир битүүлэг гаригийн тухай юмуу  Дэлхий буцаж эргэх тухай элдэв яриа гарч байсан ч, бид байдаг газартаа л байна” гэж эртний одон орон судлалын төвийн тэргүүн Жон Карлсон хошигнон хэлжээ. Карлсон бол “Дэлхий яагаад өчигдөр сөнөөгүй юм бэ?” гэсэн Интернэтийн дуулиан тарьсан роликийг хийсэн хүмүүсийн нэг бөгөөд  ингэснээрээ  НАСА-гийн мэргэжилтнүүд айсуй сүйрлээс  дэлхийн хүн ардын айж байгааг  арилгах гэж оролдсон байна. Энэ дүрс бичлэгийг өөр өөрөөр хүлээж авсан бөгөөд  НАСА-гийн ажилтнууд дэлхий сөнөнө хэмээн өөрсдөө айж, тиймээс аймшигт өдөр болохоос өмнө Интернэтэд ийм бичлэг тавьжээ хэмээн зарим хүн таамаглаж байжээ. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин
чи бол бүр тэднээс т1 нь юм байна хэ хэ
2012-12-31
neree:
hun torolhton yamar ochuuhen teneg amitan bolohoo haruulla daa
2012-12-31
чи бол бүр тэднээс т1 нь юм байна хэ хэ
Ganaa:
byh erhes amid bidnii delhii eej minech amid geed bdgiin uchir ni horom moch byrl medegdeed bh yum da tengriin cag asui monh hoh tengriin iveeleer ih suu bilgiin melmii iremlee gej mylaaya da
2012-12-30
оюунгэрэл авгайд мэнд хүргэж байгаа юмаа хэхэхэ
2012-12-30