Хоёр өдөрт эрүүлжүүлэхэд 397 хүн “хоножээ”
2012-12-30

Шинэ жилийн баярын өдрүүдэд ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид албаны бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Баярын өдрүүдэд иргэдийн амгалан тайван байдал, нийгмийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектын харуул хамгаалалтыг чангатгах, гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх арга хэмжээг авч нийслэл, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлж, гудамж талбай, олон нийтийн арга хэмжээнд цагдаагийн эргүүлийг уртасгасан цагаар ажиллуулж, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг нэмэгдэл хүчээр ажиллуулж буй. Өнгөрөгч 28, 29-ний өдрүүдэд Нийслэл хотод архидан согтуурч хүний амь насыг санаатайгаар хохироосон гэмт хэрэг хоёр /Сонгинохайрхан, Багахангай дүүрэгт/, танхайрах гэмт хэрэг 20, дээрмийн гэмт хэрэг дөрөв, хулгайн гэмт хэрэг 21 гарч,  халаасны болон орон байрны хулгайн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна. Энэ өдрүүдэд эрүүлжүүлэх байраар 397 хүн үйлчлүүлснээс 24 нь эмэгтэй хүн байжээ. Иймд цагдаагийн байгууллагаас иргэд та бүхэнд гэмт халдлагад өртөх, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх, гэмт халдлага, ослоос  урьдчилан сэргийлэхийг  сэрэмжлүүллээ. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
gert n hurgeel ogoochdee zaawal xeden togrog awah geel hiideg yum unen so shuu mgliin tur
2013-01-05
gnz:
manaihan gudamjind joohon vnertvvleed ywj bhaar ni torguuli gd chadku ntr geheer awiachad hiicheed bga ym chin yaahiiin lalariin tsagdaatai hogiin gazar tsagdaa ni erhten darhtan boltson nowshnuud
2013-01-01
hunii erhe yuu bolj bainaa ,soguu humusin hunni erhiig hamgalh heregtei
2012-12-31
түлээ:
архинд живүүлсэн төр засагтаа баяраллаа гэж хэлэх шаардлагатай юм болов уу?
2012-12-30
xx:
huurhii mini arhind jivj syirch baigaa uym bna daa mongolchuud maani. udurt 1 hyn ami hulgai deeremiin 20 hereg yana daa. ene yag uy gedeg yamar niigemd hymyys amidraad bnaa helj uguuch hymyysee bi lav oilgohgyi bnaa
2012-12-30
heh:
barij hiigeed bhaar gert ni dohyyleed ogoj bh heregtei sh dee
2012-12-30