НЭМГ-аас зөвлөмж гаргажээ
2012-12-30

Шинэ жилийн баярын өдрүүдэд эмнэлгийн ачаалал ихсэж төрөл бүрийн хордлогот өвчин, архаг хууч өвчин сэдэрдэг билээ. Иймд НЭМГ-аас дараах зөвлөмжийг хүргүүлж байна. -Бүх нийтээрээ архи дарснаас татгалзах, -Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол жолооны ард суухгүй байх, -Хоол ундыг тохируулан хэрэглэх -Дулаан хувцаслаж даарч хөрөн ханиад томуугаар өвчлөхөөс сэргийлэх, -Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст илүү анхаарал хандуулах, тэднийг ганцааранг нь орхихгүй байх, хараа хяналт тавих -Жирэмсэн эхийг анхаарах -Гал түймрийн аюулаас сэргийлэх арга хэмжээг авах -Агаарын бохирдолоос хамгаалж өглөө оройд гадагшаа гарах бол амны хаалт хийж сурах -Хол замд явах бол унааны бэлтгэл, найдвартай байдлыг хангах -Гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол та яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх буюу анхны тусламж үзүүлэх зэргийг зөвлөлөө. П.Наран
Shuud.mn
Сонин хачин