Цасанд боогдсон 400 гаруй иргэнийг осгохоос аварчээ
2013-01-02

Шинэ жилийн баярын өдрүүдэд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчид албаны бэлэн байдалд ажилласан юм. Баярын өдрүүдэд Онцгой байдлын албаны албан хаагчид малдаа яваад сураггүй болсон, автомашин техник нь замд эвдэрч саатсанаас цасанд суусан нийт 411 иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаа явуулан осгож, хөлдөх аюулаас авран ажиллалаа. Мөн цасанд суусан 60 гаруй техник хэрэгслийг татан гаргажээ. Тухайлбал, Булган аймгийн Бүрэгхангай сумын Эрдэнэ уулын үтрэмийн ойролцоо  2012 оны арванхоёрдугаар сарын 31-ний орой Төв аймгийн Заамар сумаас Булган аймгийн чиглэлд хужир ачсан БУЛ 21-54 улсын дугаартай Портер загварын автомашинтай гурван иргэн замын хунгарт сууж осголтын байдалтай байна гэсэн дуудлагын дагуу Эрэн хайх аврах салбарын Шуурхай дуудлагын автомашинтай Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид ар гэрийн 2 хүнтэй хамт  гарч цасан суусан машиныг цаснаас татаж гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн Булган аймгийн төвд авчран осгож хөлдөхөөс аварчээ. Улаанбаатараас Дундговь аймгийн  чиглэлд явж байсан  УБ 70-00 улсын дугаартай Ланд загварын автомашин Дундговиос 130 км-т цасанд суусан тухай мэдээллийн аймгийн ОБХ-ийн Аврах бүлгийн албан хаагчид ажиллаж цасанд  суусан машиныг   гаргасан байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 гарамнаас  баруун тийш “Тахир соёот” гэдэг газар руу явж байсан машин цасанд суусан дуудлагаар  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид зургаан хүнтэй машин  цасанд суусан байсныг татаж гаргажээ. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
irgen:
za boliooo,61 garam chin hajuud shdee,oorsdoo garna bizdee ain,hudlaa ajil hiisen bolj haragdah geed kkk
2013-01-02