Баярын өдрүүдэд хулгайн гэмт хэрэг нэмэгджээ
2013-01-02

Шинэ жилийн баярын өдрүүдэд иргэдийн амгалан тайван байдал, нийгмийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектын харуул хамгаалалтыг чангатгах, гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх арга хэмжээг авч нийслэл, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлж, гудамж талбай, олон нийтийн арга хэмжээнд цагдаагийн эргүүлийг уртасгасан цагаар ажиллуулж, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг нэмэгдэл хүчээр ажиллуулав. 2012 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс 2013 оны нэгдүгээр сарын 01-ний бүх нийтийн амралтын өдрүүдэд Нийслэл хотод архидан согтуурч хүний амь насыг санаатайгаар хохироосон гэмт хэрэг гурав /Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт/, осгосон байдалтай хоёр хүн эмнэлэгт хүргэгдэж, танхайрах гэмт хэрэг 32, дээрмийн гэмт хэрэг найм, хулгайн гэмт хэрэг 47 гарч,  халаасны болон орон байрны хулгайн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байв. Энэ өдрүүдэд эрүүлжүүлэх байраар 693  хүн үйлчлүүлснээс 23 нь эмэгтэй хүн байжээ. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 11 аж ахуй нэгж, байгууллага салют буудуулах зөвшөөрөл авч НЦГ, НОБГ-ын алба хаагчид болон мэргэжлийн байгууллагын  мэргэжилтнүүдийг оролцуулан 2012 оны арванхоёрдугаар сарын 31-ний шөнө салют /пиротехник/-ийн хэрэгслийг 11 цэг газарт буудуулсан байна. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
hand:
Yag unen tegeh l heregtei. Hyjaanuudiig hulgai huubel ni huruunuudiig ni tasddag gee biz dee. Huruug ni taslah ni haashaa ym. Gehdee l niited medeelej seremjluuleh l heregtei baihgui yu!
2013-01-02
дээрмийн гэмт хэрэг найм, хулгайн гэмт хэрэг 47 гарч, ............гэжээ Тэр дээрэм , хулгай хийсэн хүмүүсийн зургийг нийтэд ил тавих хэрэгтэй зурагтаар бүх сувгаар харуулах хэрэгтэй тэгвэл хулгай , дээрэм булаалтын хэрэг буурна шүү
2013-01-02