Ховд аймгийн дулааны станцыг засварлажээ
2013-01-02

Ховд аймгийн төвийн дулааны “Бадамлах дөл”  ХХК - ны халаалтын зуухны үнс татах зориулалт бүхий автосамосволын өргөгч, I зуухны үнс татагч,  үнсний бункерийн нээлтийн хавхлага энэ сарын 01 –ний  өдрийн 01.00 цагт эвдэрсэний улмаас тус станцын үйл ажиллагаа доголдож үйл ажиллагааг  түр зогссон байна. Тус станцад нэг зуух ажиллаж, газар доорхи инженерийн байгууламж, байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийн халаалтын системийг хөлдөөхгүй байхын тулд Жаргалант сумаас автосамосвол, ковш өргөгчийг авчиран эвдрэлийг засаж хэвийн ажиллагаанд оруулжээ. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
Халаахгүй, хөлдөөхгүй зарчимаар ажиллаж суутгалаа бүрэн авна даа наадуул чинь.
2013-01-02
Samosval Mongoloor uuruu buulgagch..
2013-01-02