"Ерөнхий сайд Засаг дарга нарыг батламжлахгүй байна"
2013-01-02

УИХ дахь МАН-ын бүлэг  өнөөдөр удирдлагын төвшинд хуралдаж, тодорхой хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ талаар  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, дэд дарга С.Бямбацогт нар сэтгүүлчдэд мэдээлэл  өгсөн юм.

-УИХ дахь МАН-ын удирдлагууд ямар асуудлыг голчлон хэлэлцсэн  бэ?

-Манай намын бүлэг оны өмнө хуралдсан. Өнөөдрийн хувьд удирдлагын төвшинд хуралдлаа. Энэхүү хуралдаанаар Засгийн газрын тэргүүн, мөн сайд нарыг хуралдаандаа оролцуулан мэдээлэл сонсч байх дэг тогтоохоор боллоо.  Ерөнхий сайдыг  ирэх долоо хоногт бүлгийн хуралдаандаа оролцуулж Засаг дарга нарын томилгооны талаар мэдээлэл сонгох хүсэлтийг тавина.

Өөрөөр хэлбэл, “Орон нутгийн сонгуулийн дүнд МАН нь 21 аймгийн есөд, нийслэлийн есөн дүүргийн дөрөвт ялалт байгуулсан. Гэвч өнөөг хүртэлх хугацаанд есөн аймгаас ердөө гурвынх нь Засаг даргыг Ерөнхий сайд батламжилсан бол хотын дарга Э.Бат-Үүл нь дөрвөн дүүргээс ердөө нэг дүүргийн Засаг даргыг баталсан. Энэ нь орон нутгийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч чадахгүйтэй холбоотой байх магадлалтай” гэж үзэж байгаа манай гишүүд.  Засаг дарга нарын томилогооны асуудалд улстөржиж болохгүй. Орон нутагт өвөлжилт хүндэрч цаг агаар хүндрэлтэй болсон энэ үед Засаг даргыг яаралтай батламжлах шаардлагатай  байна.

Ямар ямар аймгийн Засаг даргыг батламжлаагүй юм бэ?

- МАН ялалт байгуулсан Завхан, Дархан, Өвөрхангай аймгийн Засаг даргыг батамжилсан. Харин Хөвсгөл, Сэлэнгэ, Говь-Алтай, Говьсүмбэр зэрэг нийт зургаан аймгийн Засаг даргыг өнөө хэр нь батламжлаагүй. Уг нь аймаг бүрийн ИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаан болж,  Засаг даргынхаа нэрийг дэвшүүлэн, 2-3 удаа Ерөнхий сайдад уламжилсан. Гэвч өнөөдрийг хүртэл батламжлахгүй цаг алдаж байгаа нь цаанаа нийгмийн хувьд маш их сөрөг үр дагавар дагуулж байна.

Мөн Шинэчлэлийн Засгийн газраас гаргасан  “Чингис бонд” нэртэй 1.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний бондын талаар Ерөнхий сайдыг манай  бүлэгт  мэдээлэл хийх хүсэлтийг хүргүүлсэн.

Бонд бол цаанаа Монголын ард түмний ирээдүйд төлөх их өр. Тиймээс Засгийн газраас энэ чиглэлээр байгуулагдсан зөвлөлд сөрөг хүчнээс төлөөлөл оролцуулж хяналт тавих ёстой Түүнчлэн   Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг тус тус хэлэлцлээ.

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх тухай хуулийн төслийн талаар танай бүлгийн гишүүд ямар байр суурьтай байна вэ?

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоотой хуулийн төсөл дээр тухайн гишүүний бүрэн эрх байх, байхгүйгээс илүүтэй  төрийн тогтвортой байдал, төрийн дархалааны тухай  өргөн утга агуулгатай учраас онцгой  анхаарч ажиллахгүй бол зөвхөн хүний тухай ярьж байгаа асуудал биш гэсэн байр суурьтай байгаа аж.

Эхний заалт буюу УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байгаад газар дээрээ баригдвал бүрэн эрхийг нь түтгэлзүүлнэ гэсэн заалтыг дэмжинэ.  Харин хоёр дахь заалт болох мөрдөн байцаагчийн санал болгосноор УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх тухай заалтыг дэмжихгүй гэдэнд олонх гишүүд санал нэгдсэн. Бусад намын бүлгүүд ч хоёр дахь заалт дээр санал нэгтэй байгаа гэж бодож байна.

Н.Түвшин

 
Shuud.mn
Сонин хачин
бат:
төр засаг жжаахан бодолтой байхгүй бол эх оронд юу ч буруугаар эргэж магадгүй шүү муу төр байдагаас бус муу ард түмэн гэж байдаггүй доодуулаа битгий хүний ооноос хасаад байгаач энэ жижиг улс орон намчирхсаар байгаад гаднын хүний олз болох бий хажуу улс гүрний хэрэгтэй зүйлийг тусгаж авах хэрэгтэй юм
2013-01-06
ht:
uuchlaarai..bi hunii bichsentei sanal niilehgui bna,ardchilsan niigemd buruu taltai bolon zuv taltai mashin ali ali ni heregtei bsan,ene bol hog bish niigem hugjij bgaagiin neg jishee shde.uursduu utaataagaan diilehgui bj odoo mashinii utaa dendlee gedeg ulgeree boliochee..ichij amidaraachee.comunist niigemd bol harin neg taldaa bsaniig bi nasaaraa medersen shde..udahgui solgoi gartai huuhed surguulid surch bolohgui gehiim bna ldaa…hahahah.leninii hushuu solgoi garaa urgutsun bsiimuu eshul…tserguud baruun huluuruu uruulduj alhah eostoimuu hahahah…harin naad baliar yum setgeed bgaa baagiinuuddaa baruun garaaraa shanaa uguuchee…zuun gar mandtugai…zuun tarhinii hugjilgui irgedee avartsgaay…hahahah..buh yum baruunii surtal,zamiin duremn hurtel baruun gartaliin duremtei..darga nart hurtel minii baruun gar gej ongirdog…bugdeeree hoer gartai gedeg tumen bodisoon unshiyaa….12 sariin 21 nd baruun gartnuud yalaa hahahahah…tumen bodisoon unshtgaayaa.huuhduudee
2013-01-05
5112:
ЭНХБОЛДОО ТАНАЙ ЛУЙВАРЧИДЫГ ЯАСАН ГЭЖ БАТЛАХ ЮМ БЭ??? ШУДРАГА БАЙЛДАА... МЭДСЭЭР БАЙЖ ДӨРГҮЙ БУХ ШИГ ЗҮТГЭХЭЭ БОЛЬ... АРД ТҮМЭН ТАЙВАН АМЬДАРМААР БАЙНА. ТАНАЙ НАМ Л СААД БОЛЖ БАЙНА. ЕР НЬ ТАНАЙ НАМ НАСГҮЙ БОЛЖ БАЙГААГАА ОЙЛГОЖ БАЙГАА ЮУ????????
2013-01-05
ман олон жил төр барихдаа монголд авилгалын сүлжээг маш өндөр хөгжүүлж хариуцлагын тогтолцоог бүрэн устгасан гэж хэлж болно
2013-01-04
20 жил Монголыг баллах шахсан ман нэр зүүсэн коммунистуудын балаг арилаагүй байгаа шүү
2013-01-04
iimerhuu bh yum bol daraa jil songohgui shuu
2013-01-03
ardchilsan bolidoo
2013-01-03
zochin bagsh:
ªäðèéí ìýíä õ¿ðãýå.Äîðíîò àéìàãò àðä÷èëñàí íàì íü îðîí íóòãèéí ñîíãóóëèàð öººõºí õóâèàð ÿëñàí. Àéìãèéí äàðãûã àðä÷èëñàí íàìûí õ¿íèéã âîëãîõ õýðýãòýé. Äýýðýý íàì ÿëñàí áîëîõîîð íýã õ¿íèé çºðºº ÿàõàâ.Õýðâýý àðäûí íàìûí õ¿íèéã ñîíãîíî ãýâýë Æàíëàâ äàðãûã õýâýýð íü áîëãîõ õýðýãòýé. ßàãààä ãýâýë ºìíº íü àéìãèéí äàðãà áàéñàí Îäáàÿð äàðãàòàé õàðüöóóëâàë èõ ç¿éë õèéñýí.Á¿òýýñýí ç¿éë íü õ¿íèé í¿äýíä èë õàðàãäàæ áàéãàà.Íàì íü äîòðîî àëáàí òóøààëûí òºëºº õàãàðàí, ñàéí àæèëëàæ áàéãàà õ¿íýý ìóóëààä áàéãàà þì_.
2013-01-03
үүүүх:
алтанхуяг улс төржихөө болимоор юм Засаг дарга нараа батламжилаач амиа хичээгч гуай. АН-д сайн хяналт тавиараа Монголыг өрөнд унагаж магадгүй байна шүү
2013-01-03
жов:
МОНГОЛ МАН-аар яахав хэрэгцээ нв 26-р их хурлаараа төгсгөл болсон гэдгийг мэдрээгүй л юм байхдаа
2013-01-02
зараа:
МАН төсөвийн мөнгийг идэж ханаагүй юм байхдаа хөөрхий АН-ын хан жаахан идэгдээ МАНАН идэхээс өөр чадах юм байх биш
2013-01-02
золиг:
МАН-ын санал бол МАНАН бүлэглэлийг хамгаалах санал байна. их хурлын гишүүн гэмт хэрэг хийсэн нь нотлогдсон бол шууд хууль хяналтын байгууллагын мэдэлд шилжих ёстой. оронд нь сонгуулиар түүний дараа жагссан хүн нөхөн орох хууль хэрэгтэй. сонгуульд можартар юмуу пропорцианал системээр сонгууль явах хэрэгтэй энэ холион бантан систем шудрага ёсонд лав нийцэхгүй бололтой. орон нутагт сонгогдсон л бол батламжлана гэж бүлтэрсэн нь худал шив
2013-01-02
Газар дээрээ баригдаагүй хэргийг мөрдөж илрүүлэх хэрэггүй ямар ч арга хэмжээ авах шаардлагагүй гэмт хэрэгтэн нь зүв зүгээр явж байх нь зөв түүнийг яах ч үгүй гэсэн хуулийг л хэдэн нөхдөд зориулж гаргах гээд байгаа юмаа даа Хуулийн өмнө хэн ч бай тэгшэрхтэй байдаг гэдгийг нэг л ойлгохгүй 90 жилийн инерцээрээ явах гээд л цахдаад шээс алдаад зүтгээд байх юм Бүтэхгүй та нарын утгагүй балай дэглэм эргэлтгүйгээр нурсан
2013-01-02
ht:
uuchlaarai..bi hunii bichsentei sanal niilehgui bna,ardchilsan niigemd buruu taltai bolon zuv taltai mashin ali ali ni heregtei bsan,ene bol hog bish niigem hugjij bgaagiin neg jishee shde.uursduu utaataagaan diilehgui bj odoo mashinii utaa dendlee gedeg ulgeree boliochee..ichij amidaraachee.comunist niigemd bol harin neg taldaa bsaniig bi nasaaraa medersen shde..udahgui solgoi gartai huuhed surguulid surch bolohgui gehiim bna ldaa…hahahah.leninii hushuu solgoi garaa urgutsun bsiimuu eshul…tserguud baruun huluuruu uruulduj alhah eostoimuu hahahah…harin naad baliar yum setgeed bgaa baagiinuuddaa baruun garaaraa shanaa uguuchee…zuun gar mandtugai…zuun tarhinii hugjilgui irgedee avartsgaay…hahahah..buh yum baruunii surtal,zamiin duremn hurtel baruun gartaliin duremtei..darga nart hurtel minii baruun gar gej ongirdog…bugdeeree hoer gartai gedeg tumen bodisoon unshiyaa….12 sariin 21 nd baruun gartnuud yalaa hahahahah…tumen bodisoon unshtgaayaa.huuhduudee
Зочин:
УИХ-ын гишүүн хурлын танхимд хүн цохиод унагаж байгаа нь гэмт хэрэг биш. Жирийн иргэн 10 төгрөг хулга хийсэн гэж 10 жил яллуулдаг ийм шудрага биш нийгэм.Мөрийтэй тоглогч их хуралд байж л байдаг.
2013-01-02
Зочин:
Газар дээрээ УИХ-ын гишүүн баригдахгүй урд өдөр нь хүн цохиод алчихсан бол хэрэгт орохгүй. Өмнө нь улсын хөрөнгө их хэмжээгээр идсэн бол шалгуулахгүй гэсэн үг байна. Ийм байдал намын нэрийг сэвтүүлээд байгааг ойлгохгүй байна. Зөвхөн өөрсдийгөө хамгаалаад олон жил явна гэж тооцдог буруу.
2013-01-02