Дэлхийн хамгийн алдартай даашинзны тухай сонирхолтой баримт
2013-01-04

“Хүслийн долоон жил” кинонд тоглосон Мэрилин Монрогийн хөнгөн цагаан даашинз болон “Тиффанид цайлсан нь” гэдэг алдартай киноны Одри Хепбернийн жижигхэн хар даашинзыг киноны түүхэн дэх хамгийн гоё, алдартай, үнэтэй даашинз гэж үздэг. Энэ хоёр даашинз орчин үеийн хамгийн загварлаг хийцийн түүхэнд орсон төдийгүй,  хоёр гайхалтай үзэсгэлэн гоо жүжигчин бүсгүйн хувийн содон онцлог шинж нь эдгээр даашинзыг жинхэнэ  шүтээн болгож, өнгөрсөн зууны урлагийн нэртэй бүтээлүүдтэй нэгэн зиндаанд  гарсны  гайхалтай жишээ болсон билээ.

Мэрилиний цагаан даашинз одоо Брайтон хотын (Их Британи) “Хилтон” зочид буудлыг чимж байдаг. Түүний үнэ нь гурван сая доллар ч, худалдахгүй  юм. Харин энэ даашинзыг үзэх гэвэл, тодорхой хэмжээний мөнгө төлөх хэрэгтэй. Ингэж цуглуулсан мөнгийг Альцгеймерийн  өвчинтэй хүмүүст туслах буяны зорилгод зарцуулдаг байна. Одри Хепбернийн жижигхэн хар даашинзыг 2006 онд  дуудлага худалдаагаар 807 мянган доллараар худалджээ. Олсон мөнгийг  буяны зорилгод хэрэглэхээр шилжүүлжээ. Метроны нүхнээс гарч байгаа салхинд дэрвэлзэн хийсэх цагаан даашинзныхаа хормойг бариад, инээж буй Мэрилин Монрогийн дүр нь уян налархай,  эелдэг зөөлөн аашийн бэлгэдэл,  харин Одри Хепбернийн даашинз нь загварын тавцангаас буугаагүй нэг ёсны “бээстсээллэр” болсон юм. Дашрамд дурдахад, тэр олон арван жилийн туршид  “гоо сайхны бурхны хөрөг”  болж байгаа билээ. Одри  өөрт нь болон түүний тоглосон киноны баатруудад тусгайлан зориулсан гоёлын хувцасуудын загварыг гаргаж байсан Юбер Живаншигийн урлагийн бурхан байжээ. Бүх цаг үе, ард түмний шилдэг 100 киноны жагсаалтад орсон “Миний сайхан хатагтай” гэдэг гайхамшигтай киног Элиза Дулитлийн дүрд тоглосон Одри Хепбернийн ер бусын сайхан, дэгжин гоёлын хувцасгүйгээр төсөөлөхөд хэцүү юм. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин