Малала охин гавлын ясны хагалгаанд орно
2013-01-04

Пакистаны эрх чөлөөний дуу хоолой болсон 15 настай Малала охин өнгөрсөн оны аравдугаар сард талибанчуудад буудуулж толгойдоо хүнд гэмтэл авсан. Одоо тэрээр Их Британийн Хатан хаан II Элизабетийн нэрэмжит Брингхамийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Түүний биеийн байдал хамаагүй дээрдсэн ч гавлын ясны хагалгаанд зайлшгүй орох шаардлагатай юм.  Тиймээс охинд энэ сарын сүүлээр эсвэл ирэх сарын эхээр гавлын ясны хагалгаа хийхээр төлөвлөжээ. Малала охины эмчилгээг гардан явуулж буй тус эмнэлгийн их эмч ноён Дев Россер “Малалагийн  бие сайжирч байгаа ч эмчилгээг илүү сайжруулж, үргэлжлүүлэх шаардлагатай” хэмээн хэлсэн байна. Гавлын ясны хагалгаа нь нэлээд хүндхэн хагалгаанд тооцогддог. Мэдрэлийн мэс засалч гэж нэрлэдэг учир маш өндөр бэлтгэгдсэн мэс заслын багийнхан ажиллах шаардлагатай хэмээн эмч нарын баг хэлж байгаа.  Малала охины эмчилгээ хэдий хэр  хугацаа шаардах нь тодорхойгүй байгаа. Тиймээс Пакистаны засгийн газраас тэдний гэр бүлийн байдлыг дэмжих үүднээс Малала охины аав Зиаудудди Юсуфзайд Лондон хотод суух тус улсын боловсролын атташегаар томилсон юм. Энэ албан тушаалыг тэрбээр гурван жилийн турш хаах ёстой. Тиймээс энэ хугацаанд охины бие бүрэн эдгэрч сайжирна гэж найдаж байгаа. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин