Уго Чавесийн бие хагалгааны дараахь хүндрэлийн улмаас тааруу байна
2013-01-04

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесийн бие тааруухан байна гэсэн мэдээлэл ирлээ. Түүний уушиг бохирдсоны улмаас эрүүл мэнд нь муудаж эхэлсэн хэмээн албаны эх сурвалж хэлж байгаа юм. Хиймэл агааржуулалтын аппарат нь  бохирдсноос халдвар авсан байж болзошгүй хэмээн эмч нар мэдээлснийг тус улсын эрүүл мэндийн сайд Эрнесто Виллегас иргэддээ уламжилжээ. Өдгөө 58 настай Уго Чавесийн хувьд дөрөв дэх удаагаа хорт хавдраа авхуулахаар мэс засалд ороод байсан нь энэ юм. Тэрээр өнгөрсөн сарын 11-нд Куба улсын нэгдсэн эмнэлэгт мэс засалд орж, амжилттайгаар өвчнөө ялан дийлсэн. Хагалгаа амжилттай болсон ч гэсэн өнөө хэр Чавес ард түмэнтэйгээ уулзаж амжаагүй байгаа. Уго Чавес энэ сарын 10-нд албан ёсоор Ерөнхийлөгчийн тангараг өргөх бөгөөд түүнээс өмнө эрүүл мэнд нь хэвийн байдалд орох эсэх нь эргэлзээтэй байна. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин
gundjalam:
buenes tardes.Ta eruul saruul bolood ard tumniihe tuluu zutgeeree.Mongolia.Gundjalam
2013-01-04