Зураг төслийн компаниудын дунд уралдаан зарлалаа
2013-01-05

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Энхтайваны өргөн чөлөө,  Зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэл, Энэбишийн гудамж, Ард аюушийн өргөн чөлөө Энэбишийн хөшөөтэй тойргоос Саппорогийн аюулгүйн тойрог хүртэл, Чингисийн өргөн чөлөө Төв шуудангийн уулзвараас 120 мянгатын уулзвар хүртэл гудамжийн тохижилтын эскиз зураг хийх уралдааныг мэргэжлийн зураг төслийн компаниудын дунд нээлттэйгээр зарлажээ. Дээр дурдсан гудамж тус бүрээр барилгын фасад, ногоон байгууламж, ландшафт, явган зорчигчийн зам, талбай, хайс, хашлага, архитектурын жижиг байгууламж, усан оргилуур, хогийн сав, сандал, явган замын болон авто замын гэрэлтүүлэг, барилгын фасадын гэрэлтүүлэг, автобусны буудал, гудамжны нэр, байршил заасан тэмдэглэгээ, реклам мэдээллийн байгууламж, байгууллага, аж ахуйн нэгжийн гадна хаягийн шийдэл зэрэг тохижилтын бүхий л элементүүдийг тухайн гудамжны онцлогт тохируулан орчин үеийн архитекторын шийдэл, үндэсний хэв маяг, уламжлалыг хадгалсан байдлаар харуулсан тохижилтын иж бүрэн эскиз зургийг ЗD Max, Autocad программ  дээр боловсруулан макет хийж энэхүү уралдаанд оролцоно гэж Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Төслийн уралдаанд оролцох компаниуд энэ сарын 10 дотор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүсэлтээ албан бичгээр ирүүлэхээс гадна бүтээлээ энэ сарын 25 хүртэл Захирагчийн ажлын албанд авчирч өгөх юм байна.  Уралдааныг зохион байгуулах комисс ирсэн бүтээлүүдээс гудамж тус бүрээр эхний байранд Ирүүлсэн зураг төслүүдээс уралданы комисс 2 бүтээлийг шалгаруулан байр эзлүүлж, мөнгөн шагналаар шагнах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  
Shuud.mn
Сонин хачин
Zolboo:
Harin tiim iim bogino hugatsaand yu hiij chadah yum be? Haltuur l garna sh uudee. Yadaj 1,5 sard bol bolomjyn yum hiij boloh baih
2013-01-07
Yasan davchuu hugatsaatai yumbe
2013-01-05