Жон Махама ерөнхийлөгчийн тангарагаа өргөж байна
2013-01-07

Гана улсын ерөнхийлөгч Жон Махама өнөөдөр ерөнхийлөгчийн тангарагаа өргөж байна. Тэрбээр өнгөрсөн долдугаар сард босон ерөнийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар улсынхаа тэргүүнээр сонгогдсон билээ. Ингэснээр тэрбээр Гана улсын 11 дэх ерөнхийлөгчөөр сонгогдож байгаа юм. Өнгөрсөн долдугаар сард сонгогдсон хэдий боловч албан ёсоор өнгөрсөн сарын долооны өдрөөс ерөнхийлөгчийн албан тушаалаа авсан юм. Тэрбээр нийт саналын 50.7 хувийг авсан. Харин түүний гол өрсөлдөгч Нана Акуфо-Аддо 47.7 хувийн санал авсан юм. Сонгуулийн саналын дүнд сэтгэл хангалуун бус байгаа иргэд бослого үймээн гаргаж ерөнхийлөгчийн тангарага өргөх ёслолын үеэр үймээн самуун дэгдээж болзошгүй хэмээн цагдаагийнхны хамгаалалтыг нэмэгдүүлж энэ ёслолыг үйлдэж байна. Жон Махама улсынхаа өмнөх ерөнхийлөгч Жон Атта Миллсийг таалал төгсөхөөс өмнө дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан. Түүнийг сонгосон шалтгаан нь ардчилалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж эдийн засгийг сайжруулна гэсэн амлалт өгсөнд оршиж байгаа. Тэрээр тангарагаа өргөх ёслолд “ Парламентийн гишүүдтэй өмнөхөөсөө ч илүү ойр ажиллаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж өөрийн эрх үүргийн хүрээнд иргэддээ аль болох ойрхон ажиллаж, өөрчлөлт шинэчлэлтийг хийх болно” хэмээн хэлсэн байна.   Э.Мөнхнасан      
Shuud.mn
Сонин хачин