Хөлбөмбөг: Л.Месси 4 дэхь удаагаа Дэлхийн шилдгээр шалгарлаа
2013-01-08

Өнгөрсөн шөнө УБ – ын цагаар 02.00 цагаас  Швейцарийн Цюрих хотноо FIFA Ballon d’Or буюу 2012 оны Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин тодруулах ёслолын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэ үдэш 2012 оны Дэлхийн шилдэг эрэгтэй болон эмэгтэй хөлбөмбөгчнийг шалгаруулахаас гадна шилдэг дасгалжуулагчид, Ф.Пушкашын нэрэмжит “Шилдэг гоол” – ын шагнал болон бэлгэдлийн шигшээг мөн тодруулсан юм. 2012 оны “Дэлхийн шилдэг” эрэгтэй хөлбөмбөгчнөөр олны таамаглаж байсанчлан Аргентиний шигшээ багийн болон Испаний “Барселона” багийн Лионель Месси 41.6% - ийн саналаар тэргүүлж, сүүлийн 4 жил дараалан “Дэлхийн шилдэг” болсон манай гаригийн анхны хөлбөгчин боллоо. Түүнд шагналыг 2006 оны Дэлхийн аварга Ф.Каннаваро гардуулсан юм. Удаах байруудад Португалийн шигшээ болон Испаний “Реал” Мадридын довтлогч К.Рональдо 23.68%, Испаний шигшээ болон “Барселона” багийн хагас хамгаалагч А.Иньеста 10.91% - ийн саналаар тус тус оржээ. Харин 2012 оны “Дэлхийн шилдэг” эмэгтэй хөлбөмбөгчнөөр АНУ – ын  Эбби Уамбах тодорлоо. АНУ – ын шигшээ багийг Лондонгийн олимпийн аварга болгоход гол үүрэг гүйцэтгэсэн Э.Уамбах бүсгүй 2003 оноос шигшээдээ анхны тоглолтоо хийснээс хойш нийтдээ 198 тоглолтонд 152 гоол оруулж, бүх цаг үеийн манлай болжээ. Багаа “Евро 2012” – ийн аварга болгосон Испаний шигшээ багийн дасгалжуулагч Винсент Дель Боске, Лондонгийн Олимпийн эмэгтэй хөлбөмбөгийн төрөлд аваргалсан  АНУ – ын шигшээ багийн дасгалжуулагч Пиа Сандхэйж нар 2012 оны “Шилдэг дасгалжуулагч” – аар тодорсон байна. Ф.Пушкашын нэрэмжит “Шилдэг гоол” – ын шагналд Р.Фалькао, Неймар, М.Стох нар нэр дэвшсэнээс Словакийн шигшээ болон Туркийн “Фенербахчэ” багийн тоглогч Мирослав Стохын 2012 оны 3 сарын 3 – нд Туркийн АШТ – ний үеэр “Генчлербиригл” – ийн хаалганд хийсэн гоол шалгарчээ. 2012 оны Дэлхийн бэлгэдлийн шигшээ багт  50 000 гаруй хөлбөмбөгчид нэр дэвшсэнээс Икер Касильяс, Дани Алвес, Марсело, Жерард Пике, Серхио Рамос, Шави Алонсо, Андрес Иньеста, Шави Эрнандез, Криштиан Рональдо, Радамел Фалькао, Лионель Месси гэсэн 11 тоглогч шалгарчээ. Эдгээр тоглогчид бүгдээрээ Испаний “Примера дивизион” – д тоглодог ажээ. Б.Оргил
Shuud.mn
Сонин хачин
Odoo Messid delhiin avraga l heregtei. Busdiig ni bol avlaa sh dee. Delhiin avraga bolchihvol ch Maradona, Pele naraas iluu yu dutuu yu gej jishij yarih bolomjtoi shuu. Aguu aguu. Messi shig toglogch hovorhon turnu duu
2013-01-09
barsag demjigch:
Uneheer Messigiin togloltiig uzeh uramtai hulbumbug uzehdee Barsagiin togloltiig hediid ch tsag gargan uzdeg.Uneheer aguu toglogch shuu
2013-01-09
mgl:
Barca bolon Messi aguu yma
2013-01-08