Шинэ жилээр телевизорууд гоё байлаа
2013-01-09

Өнөөдөр хаа сайгүй ямар ч телевизор сайхан гардаг болжээ. Энэ удаагийн шинэ жилээр бүр хачин гоё гарлаа. 2012 оны туршид айл өрх, албан байгууллагууд LCD, LED   хэмээх том, тод бөгөөд хавтгай телевизорт хавтгайдаа шилжиж дуусав бололтой. Бараг л айл бүрийг “хавтгайруулах” хөдөлгөөн. Одоо телевизор гэж бандгар биш хавтгай юмыг хэлдэг болсон. Хоёр гурван жилийн өмнөх загварууд хэрнээ өнөөдөр хоцрогдож амжсан тийм телевизор “Номин”-д байтугай “Нарантуул” дээр зарагдахаа больсон гэнэ. Боломжтой бүх газарт кабелиар холбогдсон байна. Оны өмнөхөн Сайншандад очиход буудлын өрөө бүр 20-30 сувгаар гайхуулж угтсан шүү. MovieBox-оор мөрдөгч Деррик алуурчинг мөшгөөд л … Улаанбаатарт “Юнител”-ийн Univision IPTV, “Скайтел”-ийн Skymedia IPTV, “Сансар”-ын дижитал телевиз гээд кабелаа цувиулаад дайрч орох нь холгүй айл өрхүүдийг булаацалдаж байна. Цаг хугацааг биш юмаа гэхэд цагийн хуваарьтай нэвтрүүлгийг гурав хоногоор ухраан хүлээлгэж байгаад сая нэг харж үздэг болжээ. Хүсвэл видео сангаас үзэх киногоо захиалж гаргуулна. Улам олон телевиз өндөр нягтаршилтай HD-гээр нэвтрүүлгээ цацаж эхэлжээ. Ердийн сувгууд ч ялгаагүй маш сайн гарч байгаа. Ер нь одоогийнхоос илүү тод гарах боломжгүй мэт. (Экс Ерөнхийлөгчийн оймсний хээ хүртэл танигдаад байхад шүү!) Үгүй, боломжтой гэнэ ээ. 3D гэж бараг дотор нь орж суугаад үздэг технологи гарчээ. Даанч тусгай шил зүүх нь ядаргаатай… Бид ингээд л давардаг улс. Чухам ийм учраас 2013 оны шинэ жилийн монголын телевизийн нэвтрүүлгүүд үнэхээр гоё, өнгө будаг өтгөн, дуу чимээ тансаг байлаа. Эцэс төгсгөлгүй мэндчилгээ, реклам сурталчилгаа, дуу бүжиг, Сарантуяа, Ариунаа, Амархүү, монгол поп, Балхжавын өөрийнх нь дуунууд, Гангам стайл, хошин шог, Х-ТҮЦ, Гүрбазар, онигоо, хийлч Дээгий, “Ирония судьбы..”, Next Stop ба “Алтан сарнай” наадам… Байхгүй юм байсангүй. Даанч энэ олон нэвтрүүлэг санаанд хүрсэнгүй. Эрхбиш удирдлага гэж юм гарт атгаастай тулдаа хэдэн арван суваг дундаас энэ тэрийг түүж, орос, өвөрмонголтой хольж байгаад тэсч баярлав. Ядахад, миний ганц найдвар – Х-ТҮЦ-ийнхний SBN телевизээр үзүүлсэн ганц хошин үзэгдэл нь өмнөх жилүүдийн одоо ч мартагдаагүй хөтөлбөрүүдийн талын талд ч хүрсэнгүй. Тэд өөрсдөө “25-р суваг”-ийн найран дээр цагийг барж харагдлаа. Магадгүй, энэ жил амсхийсэн байж болох. Ерөөсөө манай урлагт, тэр дундаа телевизийн урлагт том санаа дуусчээ. Социализмын үеийн хэдэн киног “Сэргээш”, хошин шогийн хөтөлбөрүүд, ”Цэнхэр дэлгэц” нэрээр мөлжөөд хувхайлгачихсан тул бүгд хоосорчээ. Дараачийн шинэ санаа дуншиж байгаа шинж алга. Арилжааны телевизийн баярын нэвтрүүл-гүүд дүүрч гэж бодъё. Харин мөнгийг нь төсвөөс өгдөг – МҮОНТ-ийн шинэ жилийн уламжлалт “Баярын мишээл” тус телевизийн түүхэнд хамгийн тэнэг нь болов. Харанхуй, амьгүй онгоцон дотор суугаад ниссэн одуудаас эхлээд хүүхдийн үлгэрийн марзан баатруудыг хүүхдүүд хүртэл голж, бас шоолж байх юм. Энэ удаад бүх телевиз оргил цагаараа гаргасан, бүр есөн телевиз шув шууд дамжуулсан “Мөнгөн угалз” ба “Болор үзэг” наадмыг өдөржин шөнөжин үзэхэд, манай телевизийнхэн ямар агуу, бид ийм мундаг хүмүүсийн бүтээснийг хүртэж суудаг ямар тэнгэртэй үзэгчид вэ гэж хөөрмөөр. Даанч энэ удаагийн шинэ жилийн нэвтрүүлгээ тэд барсангүй. Даварсаар даварсаар гэдэг шиг сүүлийн жилүүдэд монголын телевизүүдийн шинэ жилийн хамгийн оргил нэвтрүүлгээр өөрсдийнх нь ёолк өргөмжлөгджээ. Эрхэм захирал, дарга, эрхлэгчид мэдрэмжээ алдсан байна. Ганц хоёрхон мянган хүнийг хамаардаг (тэгвэл багш нар гэхэд хэдэн арван мянгаар тоологдоно) хэвлэл мэдээлэл хэмээх ганц салбар хэрнээ сайн ажилласан хүмүү-сээ сайшааж урамшуулахыг улс орны ¹1 үйл яв-дал болгож, бусдыг халхлан цээжээ дэлдэхийг эрчим хүчнийхэн гэр орондоо илүү дулаан өгөх, барилгачид өөрсдөө орох сууцаа илүү чанартай барих, эмч нар ойр дотныхоо хүмүүсийг түлхүү эмчлэхтэй адил буюу ажил, мэргэжил, албан ту-шаалаа ашигласантай зүйрлэе. Гэхдээ эрчим хүчнийхэн, барилгачид, багш нар хэзээ ч тэгдэггүй. Зөвхөн улс төрчид л эрх мэдлээ сийхгүй ашигладаг, тухайлбал сонгуулийн хуулийг өөрсөддөө дээл эсгэх мэт яг тааруулж байгаад зүйж баталдаг. Энэ жилийн угалз, үзэгнүүдийг бас л тэд гардуулжээ. Гэнэтхэн тэдний нэг – Ч.Сайханбилэг гишүүн “би олон жил хамгийн олон сэтгүүлчид зүүж өгсөн, намайг бас шагнаач” хэмээн нэхлээ. Муу нэртэй улс төрчид хүртэл эхнээсээ сэтгүүлчдийн эх захгүй найрнаас залхсанаа ойлгуулахыг оролдов уу? Д.Цэрэнжав, сэтгүүлч Эх сурвалж: “ТВ 7 хоног” сэтгүүл
Shuud.mn
Сонин хачин
Uneheer uzeh yum oldoogui. X tutsiin hoshin shog ichej uhmeer buur setgehuin doroitold orchihsiin. Yum hiij chadahaa baichihsiin zugeer halit haltuurdchihsan bsan. Bas ter uurand suuj tuurdug kino yamar ineedtei yum be barag buh televiz gargav. Arai l bishee undseer n uurchilmuur yum. UBS bol dan zar. Balgjav odoo bolson boloogui tusul gargaj bolovsroogui huuhduudeer zunduu mungu olj baij bolimoor yumaa zaran dunduur l halit jaahan yum olj uzehiin. Zarin tsagiig huuliar tsegtselmeer yumaa bolovsroltoi hun bj bolimoor yum tegeed teneg yum shig neg yumiig hed davtana. Olon televizuud n hoorondoo ursulduud chadah n dorvitoihon shig yum hiigeed chadahgui n bolimooroo. . Nevtruulegchiinh n duu naaldatsgui hahirgan hun hureh taldaa muu buruu unshina zarim n oilgogdohgui. Neg l mungu huusun buruu zamaar yavaad bgaa yum shigee
2013-01-11
buhimdal:
yag unen. estoi oligtoi um garaagui. bas neg yadargaatai um gevel delgetsnii.deer, door, baruu zuungui zar yvaad l.... zarim negniih n aimaar tom dundaas n um olj uzeh gej yyr hurseer bgaad taardag shuu
2013-01-09
Ö.Õóÿã:
Öýðýíæàâ ñýòã¿¿ë÷ ñàéí áè÷æýý. Îëîí íèéòèéí òåëåâèçèéí "Áàÿðûí ìèøýýë" á¿ð ñºíºæ. Óã íü àëèâàà áàÿðààð ãàíö õ¿ëýýäýã íýâòð¿¿ëýã áàéñàíñàí...Àðä ò¿ìíèé òàòâàðûí ìºí㺺ð àÿòàéõàí íýâòð¿¿ëýã õèéæ ÷àäàõã¿é áîë òºñâèéã íü õàñàõ õýðýãòýé.
2013-01-09
zochin:
Uneheer sanal neg bna.Setgelgeegee oorchilohgyi bol uzegchid ni turuulj hugjuud bna shu
2013-01-09
gehdee bygd MONEL avsan bol saihan bnoo avaagyi bol evdrel gemtel garhaaraa yahaa haraarai bi bieree amsaj medersen shooo
2013-01-09
Ter neg balai oros limo l iluudchihej..
2013-01-09