Уго Чавесийн тангараг өргөх ёслолыг албан ёсоор хойшлуулав
2013-01-10

Венесуэлийн Дээд шүүхээс ерөнхийлөгч Уго Чавесийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг албан ёсоор буюу хууль ёсны дагуу хойшлуулах болсныг мэдэгдэж байна. Энэхүү мэдэгдэлд Венесуэлийн ард иргэд нь тун ч сэтгэл хангалуун байгаа юм. Харин сөрөг хүчний удирдагч Хэнрик Каприлес энэ мэдэгдлийг хүлээн авсан хэдий ч улс оронд нь үүсээд байгаа тодорхойгүй байдал аливаа шийдвэр гаргах боломжгүй энэ нөхцлийг удаах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн. Ерөнхийлөгч Уго Чавес хорт хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж Кубын эмнэлэгт хэвтэж байгаа. Энэ хагалгаа түүний  хорт хавдрын эсрэг дөрөв дэх хагалгаа байсан юм. Хэдийгээр хагалгаа амжилттай болсон ч эрүүл мэндийн байдал нь төдийлөн сайжрахгүй байгаа. Хагалгааны дараа түүний амьсгалын аппарат бохирдсоноос уушгинд нь халдвар орсноос болж дахин бие нь мууджээ.Уго Чавесийг эзгүй байх зуурт дэд ерөнхийлөгч Николас Мадура төрийн хэргийг үргэлжлүүлж байхыг шүүхээс мөн шийдвэрлэсэн байна. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин