Сирийн босогчид барьцаалсан ираны 48 иргэнийг суллалаа
2013-01-10

Сирийн засгийн газар өнгөрөгч наймдугаар сараас хойш Сирийн босогчдод барьцаалагдсан Ираны 48 иргэнийг суллуулахын тул шоронд хоригдож байгаа 2130 иргэнийг суллахаар Сирийн босогчидтой тохиролцсон талаархи мэдээллийг Турк дэх Хүмүүнлэгийн тусламжийн сангийн дэд ерөнхийлөгч Хусейн Орук мэдэгдлээ. Шоронд хоригдсон иргэдийн 76 нь охид эмэгтэйчүүд байсан байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ерөнхийлөгч Башар Ассадын дэглэмийн эсрэг тэмцэж байгаа Сирийн дайнд Иран улс Сирийн засгийн газрыг дэмжсээр ирсэн. Сирийн босогчдын барьцаанд таван сар гаруйн хугацаанд байсан Иран эрчүүдийг албаныхан нийслэл Дамаскад зочид буудалд түр хугацаанд байлгаад Ираны Элчин сайдын яаманд хүлээлгэн өгчээ. Турк дэх Хүмүүнлэгийн туслажийн сангийн дэд ерөнхийлөгч Хусейн Орук хэлэхдээ “Энэ бол хүмүүнлэгийн дипломат хэлэлцээрийн дагуу олон тооны  хүнийг сулласан анхны амжилттай тохиролцоо байлаа” гэдгийг мэдэгдсэн юм. Энэ зуурт НҮБ-ын энхийн төлөөлөгч Лахдар Брахими Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадтай уулзсан юм. Тэд өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл явдал болоод засч залруулж болох байсан алдагдсан боломжуудын талаар ярилцаж асуудлыг шийдвэрлэх боломжийн  талаар ярилцсан аж. Сири улсад иргэний дайн эхэлсэн цагаас хойш 22 сарын хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэ хооронд 60 мянга гаруй хүн амь насаа алдсан болохыг НҮБ мэдээлж байна. Э.Мөнхнасан  
Shuud.mn
Сонин хачин