Хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэнэ
2013-01-13

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл  өчигдөр 76 дугаар дунд сургууль дээр СХД-ийн X дугаар хорооны иргэдтэй уулзлаа. Тус хороо нь 312 га бүхий нутаг, дэвсгэртэй 1916 өрхтэй, 9581 хүн амтай, ерөнхий боловсролын хоёр сургууль, хоёр цэцэрлэгтэй, 34 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг. Тус хорооны нутаг дэвсгэрт Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн 120 айлын орон сууц 1980 онд баригдаж ашиглалтад орсон, харин 120 өрхийн 740 иргэн 2.3 га газарт амьдардаг байна. Мөн  гурван га газарт 84 өрх амьдрах нийтийн орон сууц  байдаг аж. Эдгээрээс гадна 60 айлын, 14 айлын зориулалтаар баригдсан нийтийн орон сууцнууд байдаг бөгөөд эдгээр орон сууцанд амьдардаг иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх, орон сууцны нөхцлөө сайжруулах хүсэлтээ гаргажээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Бага ангийн сурагчдыг одоо амрааж байгаа нь зөв үү” гэдэг асуултаар уулзалтын салхийг хагалсан юм. Энэ асуултад иргэд нэг дуугаар “зөв шийдвэр” гэсэн хариулт өгөв. Тэрбээр бага ангийн сурагчид амарснаар ахлах ангийн сурагчдын дунд дугуйлан хичээллэх боломж гарлаа гэж  сургуулийн захирал хэлж байна. Бага ангийн сурагчид амарч байгаа энэ үед нийслэлийн Боловсролын газраар ахлах сургуулийн багтаамжийн талаар судалгаа хийлгэнэ. Гэр хорооллыг дахин төлөвлөх гээд байгаа нь бага сургууль, цэцэрлэг, цаашлаад ажлын байр тэнд бий болгох  зорилготой. Бага сургуулийн сурагчид гэртээ ойрхон сургуультай байвал хичнээн амар байх вэ хэмээн хэллээ.   Нийтийн орон сууцанд амьдарч байгаа иргэдийн хүсэлтэнд түшиглэн тухайн бүс нутагт урьдчилсан байдлаар загвар төлөвлөлт хийснийг Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ш.Нацагдорж танилцууллаа. СХД-ийн 10-р хорооны  газарт хувьчлагдаагүй гурван хэсэгт дахин төлөвлөлт хийхдээ хоёр хэсэгт нь  дөрвөн давхар 11 тооны 300 айлын орон сууц, дулааны станц, цэвэрлэх болон ногоон байгууламж бүхий цогцолбор,  640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг,зам талбай бүхий хотхон болгох боломжтой гэв.  Мөн тэнд байгаа 60 айлын нийтийн орон сууцны газар чөлөөлөгдөж  худалдаа үйлчилгээний төв болгох боломж байгааг танилцууллаа.  Гэр хорооллыг дахин төлөвлөж, тохилог орон сууц болгоход оршин суугчид төлөөллийн байгууллагаа байгуулж, хүсэлт гаргах учиртай. Иргэдийн гаргасан хүсэлтээр  гэр хорооллыг дахин төлөвлөх ажил эхэлнэ.  Харин нийслэлийн удирдлага хөрөнгө оруулагчдад тохилог амины орон сууц бүхий хороолол болгох санал тавина.  Иргэдийн гаргасан хүсэлт нийслэлийн оролцоотойгоор хөрөнгө оруулагч тодорно. Ингэснээр иргэн таны эзэмшлийн  газарт, хөрөнгө оруулагч хөрөнгөөрөө орон сууц барьж ашиглалтад оруулах үүрэг хүлээнэ. Харин нийслэл тухайн бүсэд баригдах цэцэрлэг, сургууль, дэд бүтцийн хөрөнгийг татаас хэлбэрээр олгоно. Ийм  гэрээ байгуулагдсан нөхцөлд эзэн Та газраа чөлөөлнө. Хөрөнгө оруулагч орон сууцыг  өөрийнхөө хөрөнгөөр  барина. Мөн газар чөлөөлсөн  иргэдийн түр байрлах зардлыг хөрөнгө оруулагч шууд  хариуцна гэж Засаг дарга онцоллоо. Хөрөнгө оруулагч ашиг олох үүднээс төлөвлөлтөө маш сайн хийж илүү гарсан орон зайд та бүхний орон сууцанд зарцуулсан хөрөнгөө нөхөж авна. Гэр хорооллыг орон сууцжуулах олон янзын хувилбар байж болно. Тэр бүхнээс газрын эзэд мөн хөрөнгө оруулагчдад ашигтай байх хамгийн боломжтой хувилбарыг та бид хамтдаа бодож боловсруулна гэдгийг ч дуулгалаа. Мөн Баянхошууг шинээр төлөвлөн орон сууцны хороолол болгоход бид Азийн хөгжлийн банктай хамтран ажиллахаар болж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Хотын захиргааны байрыг Баянхошуунд нүүлгэх саналыг би Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал болон, НИТХ-аар хэлэлцүүлнэ. Хэрвээ зөвшөөрвөл хотын захиргаа Баянхошуу руу нүүж, Баянхошуу хотын төв болох боломжтой юм гэв.  Тухайн хорооны иргэд уулзалтын турш бидний амьдрах орчинг сайжруулж,орчин үеийн тохилог орон сууцны хороолол болгох ажилд  бид хүч нэгтэйгээр зүтгэнэ гэдгээ илэрхийлсэн юм.
Shuud.mn
Сонин хачин
odko:
bayanhoshuu ruu nuulgej uchnuun terbum iig zarj bhaar uur buteen baiguulaltand zoriulah heregtei bhda.DArga nar mini !!!
2013-03-19
Хотын иргэн:
Үлгэр гэдэг бол мөрөөдлөөс үүдэлтэй эд. Монголчууд багаасаа л үлгэрт нугасгүй байдаг шүү дээ. Одоо бол том, багагүй үлгэр яриулж амьдрах хүсэлтэй болжээ. Яагаад гэвэл зүүдлээд сэрэхэд л бүх юм сайхан болсон байх мөрөөдөлд нийгмээрээ автсан байна. Өөрөөр хэлбэл, гар хөдөлгөхгүй, зовохгүй байж байгаад л хүсэл бүхнээ хэн нэгэн ид шидтэнээр биелүүлүүлчих их мөрөөдөлд бүгдээрээ автжээ. Үүнийг нь мэдэрсэн улс төрчид "Баян хошуу-хотын төв","Олимп-2040" гэх мэтийн тасархай гоё үлгэр зохиож яриад л "сонгуульдчих" гээд байх болж.Зүүдлэх ч яахав гоё л юм. Зүүдэлж байгаад сэрчихлээр л өнөөх Утаанбаатрынхаа агаарын бохирдол, замын түгжрэл, улстөрийн хийрхэл, намуудын талцалт, ядуурал, золбирол...дунд бахь байдгаараа байж байх нь даанч харамсалтай.Одоо мал шиг маанагтаж, тэр гэхийн тэмдэггүй тэнэглэхээ больцгооё. Нүдээ нээж, бодитой амьдарцгаая. Гараа хөдөлгөж, ухаанаа зарж, арчаатайхан байцгаая. Үнэн худлыг ялгаж, улстөрчдийн доог тоглоом болж байдгаа зогсооё. Нам нэртэй нийгмийн мангасыг устгаж, иргэн хүн эрх мэдэлтэй, бүтээлч оролцоотой, өөрөө өөрийгөө аваад явах чадвартай болох замд орцгооё.
2013-01-16
bataa:
Bolohgui yum baihguishtee.
2013-01-14
amaa:
hudlaa batuul baataraa bitgii shovu hiigeed bai
2013-01-14
Zochin:
Mash sain sanal bn demjij bn.
2013-01-14
Хотын захиргааны байрыг Баянхошуунд нүүлгэх саналыг би Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал болон, НИТХ-аар хэлэлцүүлнэ. ------- маш зөв санал байна Эхлээд хотын захиргаа жаахан газар олоод хашаа хатгаад хэдэн гэр бариад л орчих дараа нь байшингаа барьна биз болно ш дээ Маш зөв байна
2013-01-14
ТА НАР ААН ГЭЭД УУН ГЭЖ БАЙ. БАЯНХОШУУ РУУ ХОТЫН ЗАХИРГААГ НҮҮЛГЭЛЭЭ ЮУ ӨРӨНД БАРИГДАЖ ӨТӨНД ИДЭГДЭЖ БАЙГАА ЗАСГИЙН ГАЗАР ТИЙМ ТӨСӨВ ГАРГАЛАА ЮУ. ҮГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ. ЗҮГЭЭР Л АРД ИРГЭДИЙНХЭЭ СЭТГЭЛ САНААГААР ТОГЛОЖ БАЙНА ӨӨРИЙГӨӨ РЕКЛАМДАЖ БАЙНА Ш ДЭЭ. ТА НАР ЗҮГЭЭР Л УТСАН ХҮҮХЭЛДЭЙ ШИГ Л БАЙНА ЮУГ ҮНЭЛЭХГҮЙ БОДОХГҮЙ ЗҮГЭЭР СОНСОНО ХҮЛЭЭЖ АВНА. ИЙМ БАЙЖ БОЛМООРГҮЙ Л БАЙНА. АРД ТҮМНЭЭ ДЭНДҮҮ ИХ ДОРОМЖИЛЖ ЭЛЭГ БАРЬЖ БАЙНА Ш ДЭЭ ЯАГААД ТА НАР ОЙЛГОХГҮЙ БАЙНАА. ЗҮГЭЭР ХООСОН АМ СОНСООД САР БҮР ХЭДЭН ТӨГРӨГ ЗҮГЭЭР АВЧИХААД АРХИ УУЧИХААД АМЬДАРААД БАЙНА ГЭЖ БОДООД БАЙВАЛ ЭНДҮҮРЭЛ Л БАЙМААР. ХОТЫН ИРГЭДДЭЭ МАХЫГ НЬ ТААРЧ ТОХИРСОН ҮНЭЭР НЬ ЗАРЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ХОТЫН ЗАХИРГААГ НҮҮЛГЭНЭ ГЭЖ ДЭВЭЭД БАЙГАА ХҮНИЙ ҮГЭНД ИТГЭЖ Л БАЙДАГ. ЯМАР Ч ҮНДЭСЛЭЛ АЛГА. МАХАА КАРТААР ХЭМЖЭЭТЭЙ АВДАГ БОЛОХ ГЭЭД БАЙНА ОЙЛГООД БАЙНА УУ ҮГҮЙ ЮУ. ЭНЭ СЭТГҮҮЛЧИД Ч ГЭЖ СЭТГҮҮЛЧИД МОНГОЛ ХЭЛЭЭР ЗӨВ БИЧИЖ ЧАДАХГҮЙ, ХҮНИЙ ХЭЛСЭН ЯРЬСАНД АНАЛИЗ ХИЙГЭЭД БИЧЧИХ ЧАДВАРГҮЙ, ЗҮГЭЭР ХУУЛАН БИЧЛЭГ СОНСГОЛООРОО БУРУУ ЗӨРҮҮ БИЧЭЭД ТЭГЭЭД АРД ТҮМНИЙ ТОЛГОЙ ТАРХИ ЭРГҮҮЛЧЭЭД СЭТГҮҮЛЧ ГЭЖ ТОМОРНО ИЧЭЭСЭЙ.
2013-01-14
Bas l buun shou.
2013-01-14
hezee ch hudlaa shvv
2013-01-14
Толгой угаагч:
Үүл, үүлэн дээгүүр явж байна.Үүл шиг замхрах юм ярьж байна. Шар хаданд очоод бас захиргаагаа нүүлгээд ирнэ гээрэй
2013-01-14
Irgen:
hiij uzeh n mash zuv. Hiihgui dumbiiguud suusnaas havigui iluu. Hotiin zahirgaanii tansaguud ter utaan dund orood ireheer utaanii hetsuug mederch utaag arilgah boditoi zuil hiih baih. hun l ym bol ted hiih heregtei
2013-01-14
Zol:
Tuulaa, chi uuruu boditoigoor bodoj uzdee. Avto teevriin gazriig nuulgeed boltson ym chin hotiin zahirgaag bas nuulgej bolno. aan hotiin zahirgand ajilladag garuud sandraldaad baiga ym baina kkk
2013-01-14
11:
ЗӨВ ӨӨ. ЗАРИМ НЭГ ДҮҮРГҮҮДИЙГ ГЭР ХОРООЛОЛ ДУНД, ЗАРИМ НЭГ ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫГ ГЭР ХОРООЛОЛ ДУНД САЙХАН ТОМ ТАЛБАЙ МАШИНЫ ЗОГСООЛТОЙ ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ. ЖИШЭЭЛБЭЛ БАЯНГОЛ ДҮҮРГИЙГ ӨРГӨӨГИЙН ХОЙШОО ГЭР ХОРООЛОЛ ДУНД Ч ЮМУУ, ПАСПОРТЫН ХЭЛТСИЙГ ТАСГАНЫ ОВООНЫ ТЭР ХАВЬД ГЭР ХОРООЛОЛ ДУНД БАРИХ ХЭРЭГТЭЙ. ТЭГВЭЛ ТЭРИЙГ ДАГААД БҮХ ҮЙЛЧИЛГЭЭ ОЧИЖ БАРИЛГА БАРИГДАНА. ҮҮНТЭЙ ЗЭРЭГЦЭЭД УТАА БОЛОН ЗАМЫН ТҮГЖРЭЛ ТОДОРХОЙ ХУВИАР БУУРАХ НЬ ХЭНД Ч ОЙЛГОМЖТОЙ \
2013-01-14
Zol:
Hugjilguidee. suusan tsetsnees, yavsan teneg deer gedegdee. hiij uzeh heregtei.
2013-01-14
ZOl:
chadalguidee, cham shig surug energetei nuhduud bisdad bitii tuvug boloroi
2013-01-14
hiiseniih n daraa l harahgui yu doo. muu helj shuuumjleheesee omno demjeed, hamtdaa oroltsood uzeerei
2013-01-14
Yadaj l 100 ailaa nuulgechih hotiin zahirgaa yavsanaas deer hotiin zahirgaa tuvd blaa geed yamarch yalgaa ugui dee naad barilgiin zahaa nuulge nileen yum shiidne shuu
2013-01-14
ЗОРИГ:
ЗӨВӨӨ. МАНАЙ АРД ИРГЭД НЭГЭН ДУУГААР ДЭМЖЭЭД ӨГӨӨРЭЙ. УЛСАА ХӨГЖҮҮЛЭХЭД ХҮН БҮРИЙН ХҮЧИН ЗҮТГЭЛ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.
2013-01-14
hugjii shuu sain bod .. gehdee nutel yu l bol
2013-01-14
zochin:
ha,ha,ha
2013-01-14
ih meddeg hun dee bi:
Hotiin zahirgaa Bayan-ulgiin tuv ulgiid niivel yasiin?? joohon bolomjtoi chadah yum aa yariach.
2013-01-14
ZOl:
chadalguidee, cham shig surug energetei nuhduud bisdad bitii tuvug boloroi
БИ:
Батуул гуай худлаа шоудаад тэнэгтээд байдгаа болио. Еронхийлогчийн сонгуулиас омно нуучээрэй.
2013-01-14
Notion zahirgaa baihaar hugjdug yumuu tenegteerei
2013-01-14
Zol:
Hugjilguidee. suusan tsetsnees, yavsan teneg deer gedegdee. hiij uzeh heregtei.
hugjii shuu sain bod .. gehdee nutel yu l bol
BUR SAIN YUM HIIGEED HELEED CH ITGEHEE BAICHIHSAN YAMAR CH ITGELGU IURUVDULTEI HUMUUS ZUNDUU BOLJEE HUURHII.
2013-01-14
hahahaha:
ajilaa hiih argaa olonhgui bol oor ulsiin hotiin dargaas asuuldaa say garan hvntei hot udirdah gej bantan hutgaad svvldee bvr uchiraa olohgui boloh wii dee estoi oilgohgui yum nvvgeed ajil ni saijirah bolno gewel jinhen vlger biz
2013-01-14
АЗАА:
БОЛНО ШТЭЙ ДАРАА НЬ ӨӨР ДҮҮРЭГТ НҮҮХ ЗАМААР НИЙСЛЭЛИЙН БҮХ ДҮҮРЭГТ ХОТЫН ЗАХИРГАА ЭЭЛЖ ДАРААЛАН НҮҮСНЭЭР ТЭНД ЖИНХЭНЭ ГАМНАН ДҮҮРЭГ БИЙ БОЛНО
2013-01-13
АА:
БОЛНО ШТЭЙ ДАРАА НЬ ӨӨР ДҮҮРЭГТ НҮҮХ ЗАМААР НИЙСЛЭЛИЙН БҮХ ДҮҮРЭГТ ХОТЫН ЗАХИРГАА ЭЭЛЖ ДАРААЛАН НҮҮСНЭЭР ТЭНД ЖИНХЭНЭ САМНАН ДҮҮРЭГ БИЙ БОЛНО.
2013-01-13
od:
yamar saihan ayridag mori ve
2013-01-13
hahahaha:
ajilaa hiih argaa olonhgui bol oor ulsiin hotiin dargaas asuuldaa say garan hvntei hot udirdah gej bantan hutgaad svvldee bvr uchiraa olohgui boloh wii dee estoi oilgohgui yum nvvgeed ajil ni saijirah bolno gewel jinhen vlger biz
АЗАА:
БОЛНО ШТЭЙ ДАРАА НЬ ӨӨР ДҮҮРЭГТ НҮҮХ ЗАМААР НИЙСЛЭЛИЙН БҮХ ДҮҮРЭГТ ХОТЫН ЗАХИРГАА ЭЭЛЖ ДАРААЛАН НҮҮСНЭЭР ТЭНД ЖИНХЭНЭ ГАМНАН ДҮҮРЭГ БИЙ БОЛНО
АА:
БОЛНО ШТЭЙ ДАРАА НЬ ӨӨР ДҮҮРЭГТ НҮҮХ ЗАМААР НИЙСЛЭЛИЙН БҮХ ДҮҮРЭГТ ХОТЫН ЗАХИРГАА ЭЭЛЖ ДАРААЛАН НҮҮСНЭЭР ТЭНД ЖИНХЭНЭ САМНАН ДҮҮРЭГ БИЙ БОЛНО.
tuul:
estoi ylger yrih umaa ene batyyl darga ale ch namiin hyn garsa yedee l ylger yrij jyjig tabih um iim teneg um yrij balai um hiiheer zygeer bodit amderaltai oir um hiigeechee ta na
2013-01-13
Zol:
Tuulaa, chi uuruu boditoigoor bodoj uzdee. Avto teevriin gazriig nuulgeed boltson ym chin hotiin zahirgaag bas nuulgej bolno. aan hotiin zahirgand ajilladag garuud sandraldaad baiga ym baina kkk
ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ НЬ ХААНАА ГЭНЭЭ
2013-01-13
zo:
өнгөрсөн жил сайхан сайхан санаа их гарлаа ,энэ жил одоо яг энэ мөчөөс эхлэн гаргасан шийдвэрээ яаралтай ажил хэрэг болгох хэрэгтэй байна шүү жоохон эрч хүч нь сулраад байна уу даа,гэсэн сэтгэл төрөөд байнаа шүү ,23 жил худлаа чалчицгаалаа ,ярьсанаараа 50/ ийн хийдэг бол өдий болтол хэдэн арав дахийн 50/ийг хйилээ шүү дээ,
2013-01-13
бб:
зөв шүү одоо тэгээд дээр нь зарим яамдыг бас хотоос гаргах хэрэгтэй жишээлбэл уул уурхайн яамыг Багануурт, Үйлдвэр худалдааг Дарханд, Хууль зүйн яамыг Хари хоринд гэх мэтчилэн
2013-01-13
сори:
зөв зөв амарбаясгалан,тв-5ын ганбаяр мэтийн амны салиа арилаагүй байж хүний хийж байгааг үгүйсгэж мушгихдаа авьяастай бацаануудад амьдрал үзүүлэх хэрэгтэй
2013-01-13
Hudlaa baahan hutsaad bdiin
2013-01-13
Дүүргүүдийг тухайн дүүргийн захад л гаргаж чадвал замын ачаалалд их нөлөөлнө. Нөгөө том захуудаа хурдан л хотоос гаргаасай
2013-01-13
amandaa orsnoo l burah:
unuen hudlaa hiih hiihgui n td gui ikh l burah umdaa,sudalgaa toozoobna u
2013-01-13
В. Ганзориг:
Буруу биш л сонсогдож байна. Баянхошуу хөгжинө гэсэн үг. Энэ мэтээр захын хороололуудаа хөгжүүлж болхоор санагдаж байна.
2013-01-13