Шинээр томилогдсон албан тушаалтнуудыг танилцууллаа
2013-01-14

Нийслэлийн  удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Засгийн газраас Нийслэлийн бүтцийг баталсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар шинээр томилогдсон албан тушаалтнуудыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. -Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат -Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай -Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ -Улаанбаатар хотын Ерөнхий Архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж -Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжав -Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд -Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд -Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Уламбаяр -Нийслэлийн Тээврийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Энхбат -Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогт -Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Г.Пүрэвсүрэн -Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа -Улаанбаатар хотын Захирагчийн Шар хад, Амгалан, Улиастай дэх ажлын албаны /НТҮГ/ дарга Т.Гантөр -Улаанбаатар хотын Захирагчийн Баянхошуу дэх ажлын албаны дарга Х.Нямсүрэн -Улаанбаатар хотын Захирагчийн Наран дэх ажлын албаны дарга Ш.Эрдэнэтуяа -Улаанбаатар хотын Захирагчийн Дарь-Эх, Цайз дэх ажлын албаны дарга А.Мишигдорж -Улаанбаатар хотын Захирагчийн Яармаг, Нисэх дэх ажлын албаны дарга Р.Дамдин -Улаанбаатар хотын Захирагчийн Толгойт дахь ажлын албаны дарга С.Эрдэнэбат Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, хэлтсийн даргаар шинээр томилогдсон албан тушаалтнуудыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бадрал танилцуулав. -Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргаа, санхүүгийн албаны дарга Э.Энхцэцэг -ЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга С.Бат- Өлзий -ЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа -ЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр -ЗАА-ны Үйл ажиллагааны мониторингийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаяр нарыг ЗАА-ны дарга бөгөөд ерөнхий менежерийн тушаалаар томилжээ.    
Shuud.mn
Сонин хачин
avilgach:
uulee chi ganboldiig ajilaas n chuluuluud surjigneed l baisan yasan be
2013-01-15
ОК:
Солих юм бол нэг мөсөн солиод ажлаа хийгээд алдаа оноогоо үүрч хариуцлагаа хүлээсэн дээр дээ. Жинхэн гүйцэтгэгч гарууд нь хэвээр үлдэх юм биш байгаа даа.
2013-01-14
yes:
ardchilsan nam mandtugai
2013-01-14