13-тай хүү аав, ээжийнхээ машиныг аваад бултав
2013-01-14

Италид өргөмөл эцэг, эхтэйгээ амьдардаг нэгэн өсвөр насны хүү аавынхаа машиныг хулгайлж унаад Европын зам харгуйгаар 800 орчим километр замыг туулжээ. 13 настай хүү Италийн умард хэсэгт орших Педеробба гэдэг жижигхэн хотоос өнгөрсөн пүрэв гаригийн үдээс хойш халаасандаа 200 евротой гарчээ. Хүү автомат кроптой хүчирхэг “Mercedes Benz” машиныг бараг нэг өдрийн туршид жолоодож явтал Германы соргог замын цагдаа нар түүнийг Лайпциг хотын орчимд зогсоосон байна. Аялалд гарахынхаа өмнө хүү өргөмөл ээжтэйгээ муудалцаад төрсөн нутаг болох Польш руугаа эгч болон төрүүлсэн эцэг, эхтэйгээ уулзахаар явжээ. Хүү өргөмөл эцэг, эхээсээ уучлал хүссэн бөгөөд өөрийн бурууг хүлээсэн гэнэ. Түүнийг Итали руу илгээсэн аж. Оргосон хүү автомашин сонирхдог байсан бөгөөд муугүй жолоодчихдог нэгэн байлаа. Эх сурвалж www.wikimon.mn
Shuud.mn
Сонин хачин
hoorhii, ug ni bol nutgaa,egchiigee sanaad yavsan gej bichsen bsan
2013-01-15
amerikad bol av ejiigee alchaad yavdag um
2013-01-15
ih l gomdooj deee
2013-01-14