Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн танхимд өнөөдөр 10.00 цагаас С.Наранбаатар нарт холбогдох хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийг шүүх хурал болно. Тэднийг Эрүүгийн хуулийн 188.4, 192.3.5 дэх хэсэгт зааснаар буруутган прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байна.
Шүүгчдийн бүрэлдэхүүнийг Б.Сарантуяа даргалж байгаа бол улсын яллагчаар Х.Сүхчулуун, өмгөөлөгчөөр Б.Тэнгис, Д.Мядагбадам, Г.Оюунцэцэг, Б.Цэцэгмаа, Г.Наранбаатар, Б.Энхтүвшин, Д.Нарантуяа, Г.Баяржаргал, Р.Пүрэвлхам нар оролцоно.
Д.Цэцэг