Гуравдугаар сард Улаанбаатар хотод Тувагийн төлөөлөгчийн газар нээгдэнэ
2013-01-16

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод Тувагийн төлөөлөгчийн газар нээгдэх гэж байгаа нь хөрш улс, түүнчилэн Хятадтай тус бүгд найрамдах улсын худалдаа-эдийн засаг, соёл, шинжлэх ухааны харилцааг цаашид хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэж Тувагийн гадаад эдийн засгийн харилцааны агентлагийн захирал Чылгычы Ондора мэдэгдэв. “Улаанбаатар хотод Тувагийн төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж эхлэх албан ёсны зөвшөөрөл авлаа.  Ирэх гуравдугаар сард төлөөлөгчийн газрын нээх гэж байгаа нь хөрш  Монголтой  Оросын хилийн орчмын бүс нутгийн худалдаа-эдийн засаг, соёл, шинжлэх ухааны харилцааг цаашид хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ. Үүнээс гадна, энэ нь Тувагийн хувьд Хятад руу харах нэг ёсны “цонх” бөгөөд тус  оронтой тогтоосон харилцаа  хавьгүй хялбар, түргэн  хөгжих болно” гэж мэдээнд дурджээ. Тувагийн төлөөлөгчийн газар “Аэрофлот”-ын байшинд байрлахаар төлөвлөж байгаа бөгөөд энд Буриад, Эрхүү мужийн төлөөлөгчийн газар байр түрээслэдэг  юм гэж РИА “Новости” агентлаг уламжилсан байна. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин
Pan Mongolism:
Энэ нийтлэлд сэтгэгдэл бичсэн хүмүүс малаас долоон дор сэтгэхүйтэй юм байна.
2013-01-17
Малын хулгайч, их тааруухан улс даа.
2013-01-17
оросоос салчихаад төлөөлөгчөө нээ за
2013-01-16
ЭД БИДЭНД ЯМАР ХЭРЭГТЭЙ АШИГТАЙ БОЛ ДОО
2013-01-16
mun negtgej chasna daa bas.negtgeh gej baij uursduu negdchih vii dee
2013-01-16
mongol:
Буриад, Эрхүү мужийн төлөөлөгчийн газар УБ-т байдаг. Тувагийн төлөөлөгчийн газар нээгдэж байгаад баяртай байна.Та бүхний ажилд амжилт хүсье.
2013-01-16
Yun surtei tooj ireed l bichdeg yum be. Bayarlchihsan yum. Ene dampuu yumnuudtai yamar yumnyhan hamtyn ajillagaa bdag yum be.
2013-01-16
ddd:
Туваг буцааж нэгтгэхэд хэрэгтэй юу хэрэггүй юу?
2013-01-16
mun negtgej chasna daa bas.negtgeh gej baij uursduu negdchih vii dee
Зочин:
Тувагийн төлөөлөгчийн газар нээгдэхийн ач холбогдол юу юм бол? Завхан аймгийн Баянтэс сумаар хиллэдэг хилийн малын хулгайн асуудлыг УБ-аас зохицуулах явдал уу? Тува чинь Оросын харьяа биз дээ. ОХУ-аас ЭСЯ байгаа нь хангалттай биш үү?
2013-01-16