Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг “буруутгах”-ын учир
2013-01-16

Түм түжигнэж, бум бужигнасан их хотод минь түмэн олон үйл явдал болж байна. Ажилдаа яаран, автобус хүлээн зогсох зуур гавьяаныхаа амралтанд гарсан хоёр хөгшин хотын тухай хэдэн үг унагав. “Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг ням гаригт явуулахгүй байх шийдвэрийг хотын дарга гаргана гэнэ. Уг нь ч зөв л дөө. Ингэж байж энэ түгжрэлийн асуудлыг шийдэж чадна. Чи хар даа. Хөдөлгөөнд оролцож байгаа автомашинууд ихэнх нь буруу талдаа жолоотой байгаа биз. Гэтэл энэ хэдэн залуус эсэргүүцэж байгааг чи хараа биз.  Бодвол эрх ашиг зөрчигдөж байна гэж үзэж байгаа байх даа” хэмээн хоорондоо ярилцсаар автобусанд суучихав. Хэдхэн хоногийн өмнө буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг ням гаригт 08.00-22.00 цагийн хооронд явуулахгүй байх шийдвэрийг гаргавал яах вэ гэсэн санал асуулга иргэдийн дунд явуулсан. Гэтэл санал асуулгад оролцсон иргэдийн 74 хувь нь дэмжихгүй гэсэн саналыг өгчээ. Арга ч үгүй байх. Өнөөдөр хотод 321.159 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаагаас 157.346 нь буюу 48.9 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл байна гэсэн дүн мэдээг Авто тээврийн газраас энэ сарын 3-нд гаргасан байна. Гэтэл иргэд ийм төрлийн автомашиныг нийслэлд явуулахгүй гэсэн шийдвэр гаргачихсан мэтээр шууд хүлээн авч хэсэгтээ л бухимдсан.

Би ч гэсэн санал асуулгад оролцож дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм. Яагаад гэвэл манай улс замын хөдөлгөөний хувьд эмх замбараагүй гэж боддог. Зам тээврийн ослын тоо сүүлийн гурван жилд эрс нэмэгдсэн талаар Замын цагдаагийн газраас мэдээлэл гаргажээ.  Гэтэл нийт ослын 52,6 хувийг буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл эзэлсэн байна. Ялангуяа өнгөрсөн 2012 онд гарсан ослын 59.2 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлтэй холбоотой байгаа аж. Үнэхээр харамсалтай тоо биш гэж үү. Олон хүн эд хөрөнгө, сэтгэл санааны хохиролд ороод зогсохгүй алтан амиа алдсаар байна. Энэ тоо жилээс жилд тогтмол өсч байгаа нь хууль дүрмээ биелүүлдэггүй сахилгагүй жолооч нар нэмэгдсэнтэй холбоотой гэнэ. Улсын хэмжээнд өдөртөө 150-300 тээврийн хэрэгсэл улсын дугаар шинээр авч хөдөлгөөнд оролцдог байна. Тэгэхээр зам тээврийн осол нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй нь лавтай. Монгол Улс 100 мянган хүн  амд ногдох зам тээврийн ослын нас баралтаараа 181 орноос 110 дугаар байрт жагсдаг гэсэн судалгаа бий.

Хүн гэдэг сэтгэлийн амьтан учраас зүрхний шигдээс, сэтгэлийн дарамтаар хорвоог орхих нь элбэг. Гэтэл эдгээр нас баралтуудын дараа  зам тээврийн осол зонхилдог байна. Харин  нас барагсдын 90 гаруй хувь нь буурай болон хөгжиж байгаа улс оронд ногдож, жилд нийт 65 тэрбум ам.долларын хохирол учирч байгаа талаар НҮБ-аас онцлон тэмдэглэжээ. Ид хийж бүтээх, хүсэл мөрөөдөлтэй олон залуус гэнэтийн осолоор хорвоог орхидог нь дэндүү харамсалтай. Өнөөдрөөс илүү маргаашийг хардаг хүн ховор юм шиг. Би л болж байвал, бусад нь яахав гэсэн хоноцын сэтгэлээр ханддаг хүмүүс хорвоогоор дүүрэн. Өнөөдөр хуулиа дагаж чадаагүй хэн нэгний буруугаас болж хэдэн зуун хүн  хорвоог орхиж байгааг бид бүгд мэддэг ч мэдээгүй юс шиг дуугүй өнгөрцгөөдөг.

Буруу талдаа жолоотой автомашиныг буруутгаад байгаагийн учрыг иргэн та ойлгосон байх. Энэ бол миний л бодол. Буруу талдаа жолоотой тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал нь жолооч нарт болон замын хөдөлгөөнд оролцож байгаа бусад оролцогч нарт хүндрэл учруулдаг. Ганцаараа яваа мэт онгирч давхисан хэн нэгэн этгээд бусдыгаа гүйцэж түрүүлэх, тойрон гарах үед үзэгдэх орчин нь хязгаарлагдаж,  осол аваар гаргах нь олон. Учир нь манайх баруун гарын дүрэмтэй улс шүү дээ.

2020 он гэхэд буруу талдаа хүрдтэй автомашин “байхгүй” болно

Дэлхийн  хүн төрлөхтөн амар тайван аюулгүй амьдарлыг хамтдаа бий болгохын төлөө Австрийн нийслэл  Вена хотноо чуулж 1968  онд Замын хөдөлгөөний тухай конвенцийг хэлэлцэн баталжээ.  Венийн конвенцоор аливаа улс замын хөдөлгөөнийг зохицуулсан үндэсний хууль тогтоомжоо боловсронгуй болгож, тухайн улсад мөрдөгдөж байгаа замын хөдөлгөөний дүрмийн дагуу авто машиныг замын хөдөлгөөнд оролцуулах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг гишүүн орнуудад өгсөн байна. Харин энэ конвенцод Монгол Улс 1997 онд албан ёсоор нэгдэн орж, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 146 дугаар тогтоолын дагуу Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратегийг боловсруулан гаргажээ. Энэхүү тогтоолын дагуу 2020 он гэхэд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг 95 хувь болгож бууруулах үүргийг, аймаг, нийслэлийн ЗДТГ болон Монгол Улсын Их Хурлаас баталсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн нэгдүгээр бүлгийн гуравдугаар зүйлд Монгол Улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвхөн замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэж заасан байна.

Дахиад нэг санал асуулга явуулаад үзэх үү...

Нийслэлийн Засаг даргын хувьд аливаа шийдвэрийг иргэдээсээ асууж шийддэг байх зарчмыг баримталж байгаа. Нэгэнт хууль, дүрмээр хориотой буруу талдаа тээврийн хэрэгслийг ням гаригийн тодорхой цагт хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах талаар иргэдийнхээ дунд санал асуулга явуулсан ч бүтэлгүй хариу  сонссон учраас хотын даргын ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Тэгвэл энэ санал асуулгаа энэ сарын 20-ноос  дахин явуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Хэрэв нийслэлийн иргэдийн олонхи нь энэ саналыг дэмжвэл Ням гарагт Нийтийн тээврийн бага, дунд, их оврын автобусууд онцгой шинэ нөхцөлд иргэддээ үйлчлэх юм байна. Боддог л бодол шүү.

Shuud.mn
Сонин хачин
нэргүй:
солонгос машинаас хэнч амьд гарахгүй нь харамсалтай
2014-12-28
bold:
nariin yrival solongos mashinuud taxichid mikruud hamgiin ih osol avaar gargadag
2014-08-07
солиот улс төрч:
аль нам нь ийм шийдвэр гаргаж, эргэж гарч ирэхгүйгээр шороонд булагдах юм бол доо хөөрхий гэж
2013-12-24
Zaluu:
Zailaarai
2013-06-19
demjihgui e:
hunii erh choloond haldsan o shiidweruudee ergen harj ard tumnii aj amidrald heregtei goll asuudluud ruugaa oroosoi
2013-01-22
zagdsum:
u hutsaad bgaa um too hi ih um chini osoliin hubi iluu haragdana biz dee nadad lab gyitsej turuulhed hundrel gardaggui bi ajiliin zub hubiin buruu unadag yalgaa ogt bhgui
2013-01-20
avi:
hunii sanaand buuj ireheer yum yariasai, yadaj 2040 gehed yavuulahaa bolino gevel gazar deer heregjih huuli bolj medne. Zarim humuus ungun hesgeer ni hotiig haraad bh yum daa...
2013-01-20
Batuuliig uul ni demjdeg khin bi. Gekhdee arai dendeg bainaa .Budaach budaach gekheer sakhlaa budaad ekhellee. Boli odoo bas ter Saikhanbileg khyataduudiig duurai ni ch gekh shig p...
2013-01-19
otgoo:
энэ шийдвэр гарахгүй байхаа хэрэв гарвал бид машинаа унасаар л байх болно
2013-01-19
ариунаа:
demjixgui bna.
2013-01-19
engiin ard:
ene yu medej yu bicheed bga nowsh we batuuliin komandaas exeliin mungu zeelee yu chi
2013-01-18
ДЭМЖИХГҮЙ:
Ард иргэдийг хавчиж доромжлохоо болих хэрэгтэй шүү. Авилгалаар биш өөрийн хөдөлмөрөөрөө авсан хүний өмчинд халдах асуудлаа март.
2013-01-18
demjihgvi bn aa
2013-01-17
Only:
Uuniig ers eserguutsej bna. Yaagad zaaval buruu taldaa joloonii hurdtei mashinaas bolj osol avaar nemegdej bna gej yariad bgaan be? Ochnoon olon jil buruu taldaa hurdtei mashin barisan humuus osol gargalgui yavaad bolool bna shtee Manai jolooch nar huvia hicheesen haihramjguigeesee bolood l osoliin too nemegdej bgaa bh. Tiimees jolooch naraa busdiigaa hundelj, huleetstei zamiin hodolgoondoo oroltsii l doo. Bid nar l oorchlogdvol darga nar iim yum yarihgui bsan bh. 2t joloonii kursee arai joohon urt hugatsaatai bolgood chanarjuulah heregtei yum shig.
2013-01-17
Zuwshuuruhgvi bn. Ene buruu
2013-01-17
Ene buruu 7 honogt 2udaa ywahgvi gsn vg. Buruu taldaa vrvvltei jolooch nar osol gargadag gj hen notlood bgaan. Esergvvtsej bn. Hen nehnou eej ashig tsaana n bgaa l bh daa.
2013-01-17
Enkhe:
Zuv odoo hetsuuhen baigaa ch negdsen neg juramd oruulah ni naanadaj osol avaar bagashaas gadna ur huuhded mini heregtei.
2013-01-17
иргэн:
Бат-Үүл яг хэнд зориулж ийм хууль батлах гээд улайраад байна. Болиоч ээ чи ийм балайр нэг талыг баримталсан хууль гаргах гэж хотын дарга болсон уу. Ажилаа хийж чадахгүй бол боль доо чи
2013-01-17
xa xa chi tegeed yaadiin. XA XA. YUn duut doxoi tenegtdee
2013-01-17
Zov zov. Yaadiin gargax xeregtei. 1 odor onj zaa yu taanuus. Bi ch USA mashin undag xun. xa xa
2013-01-17
guest:
МАРГААШ БУЮУ 2013 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ БААСАН ГАРАГИЙН 12,00 ЦАГААС ЖОЛООЧ НАР ОРОН ДАЯАР ДУУТ ДОХИОГООРОО ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛНЭ. НЯМ ГАРАГТ БУРУУ ТАЛДАА ЖОЛООТОЙ АВТОМАШИН ЯВУУЛАХГҮЙ БАЙХ ТУХАЙ ШИЙДВЭР ГАРГАХААР ЗЭХЭЖ БАЙГАА Э.БАТ-ҮҮЛД ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЖ 10 МИНУТЫН ТУРШ ДУУТ ДОХИОГОО ХАНГИНУУЛНА. 2013 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ БААСАН ГАРАГИЙН 12,00 ЦАГААС... НЭГДЭГТҮН. ДАМЖУУЛАГТУН
2013-01-17
xa xa chi tegeed yaadiin. XA XA. YUn duut doxoi tenegtdee
Жаргалсайхан:
Ингэх нь оновчтой санал биш шүү. хүн бүхэн дүрмээ баримтлаад явбал яагаад болохгүй гэж.
2013-01-17
Jolooch:
hunii horongond buu hald. ene buruu
2013-01-17
БИЛЭГЗАЯА:
болохгүй. Зөвшөөрөхгүй
2013-01-17
Zuwshuuruhgvi bn. Ene buruu
жолооч:
арайч дээ. болохгүй шүү дарга нар минь.Ард олныхоо амьдралыг болооч дээ. Япон машин эвдрэл багатай, хямд учир ард түмэн чинь худалдаж авдаг юмаа. Дахин машин худалдаж авах чадалгүй шүү дээ бид чинь. Баячууд яахав дахин авна биз. Сэтгэдэл бичиж байгаа хүмүүсийн ихэнх нь над шиг хүмүүс байгаа гэдэг итгэж байна.
2013-01-17
demjihgvi bn aa
Хулан:
Би ажлын 6 өдөр ажилдаа ганц амардаг өдрөө хувийн ажлаа амжуулдаг. Гэтэл одоо нөгөө 2 хөншиндөө юу гэж хэлэх вэ. Батүүл дарга намайг явуулахгүй гээдбайна гэх юмуу. Тэвэл их гоё юм болнодоо Хөшчүүл маань...........
2013-01-17
Оюунчимэг:
Удахгүй биднийг 2 хөл дээрээ явж болохгүй гэх хууль гаргах юм байна даа. Та нарт өөр хийх юм байхгүй юм уу. Агаарын бохирдолтойгоо олигтойхон тэмцээчээ. ЭНэ бол цэвэр та нарын бизнес биздээ.
2013-01-17
Мөнхжин:
Би Дэмжихгүй байна. би уг нь АН-ыг дэмжсэн хүн байгаа юмдаа. Гэтэл одоо эргэлзэхэд хүргэж байна. Уг нь Бат Үүл дарга их зөв юм хийж эхэлсэн юмдаа .Зоригтойгоор хэнч хийж чадаагүй зүйлийг. Гэвч одоо.....
2013-01-17
ard tumnee togloom met uzehee boliochee. Ehleed ulsdaa mashin uildverledeg bolchih daraa ni naad asuudlaa yari. Hen negnii bisnessiig demjij ard tumnee novsh met uzehee boli
2013-01-17
Khalzan:
Батүүл даргаа энэ бол жинхэнэ нэг хүний бизнесийг дэмжиж байгаа хэрэг шүү дээ. Энэ нь цэвэр "АЛДАА" болно.
2013-01-17