Тамхи татсанаас болж Боинг 787 онгоц ослын буулт хийлээ
2013-01-16

ЯпоныAll Nippon Airways” компанийн Боинг 787 онгоц тэжээлийн доголдлоос болж Такумацугийн онгоцны буудалд ослын буулт хийжээ. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд хандан товч мэдээлэл өгсөн байна.  Онгоцонд 129 зорчигч, найман үйлчилгээний ажилтан болон нисэх бүрэлдэхүүн явж байсан аж. Нислэгийн дугаар нь NH 692 бөгөөд  Ямагучи Убегаас Токиог зорин хөөрсөн ч  замын дундаа ийн зогсолт хийхээс өөр аргагүйд хүрчээ. Нислэг Ямагучигаас орон нутгийн цагаар өглөөний 08:10 цагт хөөрч Такумацуд 08:40 цагт ослын буулт хийж газарджээ. Онгоцонд техникийн үзлэг шалгалт хийж үзээд шатахууны хоолой болон нисгэгчийн бүхээгт асуудал гарсан гэж тогтоосон ч үнэн хэрэгтээ нислэгийн бүхээгт тамхи татсантай холбоотой аюулын дохио ажиллаж эхэлсэн байжээ. Нисгэгчид шинээр орж ирсэн онгоцны үйл ажиллагааг бүрэн ажиллуулж мэдэхгүйгээс ийнхүү ослын буулт хийхэд хүрсэн хэмээн тайлбарлаж байгаа юм. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин
BAAGII:
MONGOLCHUUD IH BAYARLAJ BNA
2013-03-04
MGL:
neg ongotsond nisgegch tamhi tatsanaas bolood busad ijil ongotsiig tur nislegiig n saatuulna gej baihuu sonin l um.
2013-01-31
irgen:
utaa orj irsen tul gedegiig tamhi tatsan geed orchuuljee he he ineedtei um
2013-01-31
chukcha:
tatmaar bsiin bol ongotsniihoo tsonhiig ongoilj bgaad tatchihgui dee goomooo l ym bolj dee
2013-01-25
japanas:
Tamxi tatsan baixdaa yaxaw de , JAPAN helnii orhuulagchaa ajilaas n xalwal taarna . Olon hun ordog site baij ichmeer ymaa! xaluun tempeturt Battery xailsan chirneeliin ygaan ongotei utaa garsan uchir yaraltai ayulgui baidliin osliin buult xsn gsn shuuuuu!
2013-01-18
marga:
ee medehgui, TV-n medeegeer enenees shal uur ym l yarisan shu. ali n unen , ali n hudal yariad baidag ym be de?! getsuudeltei yma.
2013-01-17
english eh n haan bgaan olj uzey ih meddeguudee
2013-01-17
Бэртэгчид:
Тамхи татахад ч гэсэн балиар үнэр гарна ш дээ. Амьсгалах агаар буртаглаж, өвчин тарааж байгаагаа мэдсэн ч өөрөө л өмхий утаагаа үнэртэж байвал болоо гэж бодсон бэртэгчид.
2013-01-16
та нар бүгдээрээ сэтгүүлч хийцгээ
2013-01-16