Шар өвчний тархалт ихэсчээ
2011-11-07

Сүүлийн үед халдварт шар өвчнөөр өвчлөх нь эрс ихэссэн байна.  Тус өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд усаа буцалгаж хэрэглэх, гар дээрээс зарагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүн авахгүй байх хэрэгтэйг эмч зөвлөж байна. А гепатитийн вакцин хийлгэхийн тулд эхлээд ХӨСҮТ дээр очиж 5000 төгрөгийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэнэ. Учир нь тус өвчний нууц үе нь 15-50 хоног үргэлжилдэг онцлогтой бөгөөд халдвар авсан тохиолдолд дархлаа тогтоох арга хэмжээ авах шаардлагагүй аж.
Shuud.mn
Сонин хачин