Түр хороо байгуулахыг дэмжлээ
2013-01-16

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хэрэгжилтийн явц, байдлын талаар Зам, тээврийн сайд А.Гансүхийн мэдээллийг хаалттай  сонсон хэлэлцлээ. Үүний дараа “Уул уурхайн хөгжил” түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Түр хороо байгуулах тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжин Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Shuud.mn
Сонин хачин